1
Мөнгөө юунд зарцуулж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй
Хүмүүс биднийг аз жаргал биш харин үүрэг, дарамт л урагш нь зүтгүүлж байдаг билээ. Ийм учраас хаана ямар газраас ямар үйлчилгээ авдагийнхаа хариуд төлбөр төлдөгөө сайн мэддэг байх нь чухал юм. Огт хэрэглэдэггүй зүйлдээ мөнгө төлж байснаа мэдсэн бол хурдхан шиг төлбөр төлдөгөө болих хэрэгтэй.
2
Сэтгэл хөдлөлөө удирдаж сур
Сэтгэл санаа муу байна гээд л мөнгө үрээд явдаг тааруухан зуршилтай бол та өнөөдрөөс үүнийгээ болиорой. Харин оронд нь өөрийн гэсэн хадгаламжтай болчихвол хүсэл мөрөөдөл тань биелж ямар сайхан зүйл мэдрэхийг төсөөлөөрэй.
3
Эерэг байгаарай
Өөрийн гэсэн хуримтлалтай болохыг үнэхээр хүсч байгаа бол өнөөдрөөс эхлээд "Би ямар мөнгө тарьдаг биш", "Зүгээр байж байхад тэнгэрээс мөнгө унаад ирэх үү", "Би ч энэ өрнөөс хэзээ ч гарахгүй юм байна л даа", "Би үүнийг автлаа л удна" гэх зэрэг сөрөг хандлагатай өгүүлбэрүүдийг огт хэрэглэж болохгүй.
4
Энэ асуултыг өөрөөсөө асуугаарай
Хэрэв та ямар нэгэн юм авахыг хүсч байгаа бол "Би энэ зүйлийг худалдан авсанаар хүсч мөрөөдөж байсан санхүүгийн зорилгодоо хүрэхгүй болчихвол сэтгэл хангалуун байж чадах уу?" гэж өөрөөсөө асуугаарай. Санхүүгийн зорилгодоо хүрэх нь ямар нэгэн зүйл худалдаж авахаас илүү үнэ цэнэтэй байх байлгүй дээ. Тийм биз дээ?
5
Зорилгодоо үнэнч бай
Хэрэв таны тавьсан зорилго, хийж буй үйлдлээс зөрдөг бол ямар ч үр дүн гарахгүй. Та илүү их хэмжээний мөнгө олж болно, эсвэл багаханыг зарлагадаж болно. Хэрэв та амралтанд явахын тулд машинаа зарах гэж байгаа бол бодох л хэрэгтэй шүү. Ямар ч тохиолдолд зорилгодоо үнэнч байгаарай.
6
Зуршлаа өөрчил
Та өглөө бүр кофе шопд очиж аяга кофе уудаг бол үүнийгээ боль. Сард ямар их мөнгийг зөвхөн кофенд зарцуулдагаа мэдээд та гайхах болно. Бас ажил дээрээ очоод гаднаас хоол худалдан авахынхаа оронд гэртээ бэлтгэсэн хоолоо идэж занш. Сард нэг удаа маникюр, гоо сайханд ордог бол та яагаад өнөөдрөөс эхлэн өөрийнхөө арьс, хумсанд анхаарал тавьж болохгүй гэж? Эдгээрээс гадна мөнгөө хэмнэх өөр нэгэн томоохон хүчин зүйл бол найзуудтайгаа гадуур уулзаж, шоуддагаа багасгах байдгийг сануулья.
7
Зардлаа тана
Сард хэрэглэх утасны нэгж, тэжээвэр амьтанд зарцуулдаг хоол хүнс, цахилгаан, усны төлбөр гээд олон зүйлээс зардал танах боломжтой байдаг.
Танд амжилт хүсье!