1
Өвчин мэдрэхдээ гайхалтай ургамал
Мөнгөний модтой хамт амьдардаг хүмүүсийн хэн нэгнийх нь эрүүл мэнд муудахад мод энэ бүхнийг мэдэрч хатаж гандан, навчаа гөвж, өвчилсөн хүний сөрөг энергийг өөртөө шингээж авна. Тэгээд тухайн хүнийг эдгэрч, зүгээр болох үед мөнгөний мод эргэн сэргэж эхлэнэ. Мөнгөний мод нь бактерийн эсрэг үйлдэлтэй ба үрэвслийг намдаахдаа гаргууд юм. Химийн өвөрмөц найрлагаараа дараах өвчнүүдэд тустай байдаг.
- Аман дээр гарсан хомхой - Хомхой гарсан хэсгийг мөнгөний модны шүүсээр үрнэ.
- Ангина, бах өвчин - 200 мл усанд модны шүүснээс 10 дуслыг хийгээд өдөрт 3-5 удаа хоолойгоо зайлаарай.
- Ходоод, 12 нугалаа гэдэсний шарх - Өглөөний цайгаа уухаасаа өмнө модноос 2 нимгэн зүсмийг идэх хэрэгтэй.
- Пиелонефрит, цистит - Мөнгөний модноос 5 навч аваад 200 мл халуун бүлээн усанд хийж 1 цаг хандлаарай. Бэлдмэлээ хооллохоосоо 15 минутын өмнө ууна. Нэг уухдаа цайны халбагаар нэгийг уух бөгөөд өдөрт 3 удаа хэрэглэнэ.
- Үе мөчний үрэвсэл, артроз - 10-15 ширхэг навч тасдаж аваад шүүсийг нь шахаж өвдөлттэй байгаа хэсэгтээ шавшиж өгнө.
- Шамбарам - Нэг зүсмийг аваад тухайн хэсэгтээ хэдэн минут тавьж өгөөрэй.
- Хөхрөлт, бяцралт, шөрмөс суналт, зүссэн шарх болон идээт үрэвсэл - навчаар нь нухаш хийж асуудалтай байгаа хэсэг дээрээ тавьж маарлиар бооно. 2-3 цаг тутамд боолтыг солих шаардлагатай.
2
Агаарыг цэвэршүүлж, бактерийг устгана
Аз жаргалын мод, мөнгөний мод, сармагчны мод гэх зэргээр нэрлэдэг уг модыг хүмүүс голчлон гэр орондоо юмуу албан тасалгаандаа ургуулдаг. Дугуй хэлбэртэй, гөлгөр навчтай мөнгөний мод нь гадаах орчинд 1,5-3 м хүртэл өндөр ургадаг ба 15-аас дээш настай модноос цагаан өнгийн цэцэг гардаг. Биологийн хувьд ашигтай бодисыг өөрөөсөө ялгаруулдаг учраас өрөө тасалгааны агаарыг цэвэршүүлж, бактеригүйжүүлэх үйлдэл үзүүлнэ. Төрөл бүрийн вирусыг устгаж байдаг учраас ийм модтой хүн өвлийн цагт ханиад хүрэх үндэсгүй юм.
3
Мөнгийг хэрхэн өөр лүүгээ татах вэ?
Тухайн модны ургалт сайн байгаа нь эзнийх нь санхүүгийн байдал сайн байгааг илтгэнэ. Та мөнгөний мод саяхан худалдаж авсан бол модоо зөв газарт байрлуулж сайтар арчлаарай. Нэгхэн навчнаас том мод саглайн ургадаг учраас хурдан ургалттай хэмээн үзэж болно. Фенг Шуй ёсоор бол мөнгөний модыг том өрөөнийхөө зүүн өмнөд хэсэгт байрлуулах ёстой гэнэ. Учир нь энэ зүгээс тухайн айлын эд баялаг, санхүүгийн сайн сайхан байдал ирж байдаг гэж итгэдэг юм байна. Мөнгийг түргэн хугацаанд гэр лүүгээ татахын тулд мөнгөний модны их биенд зоос уясан улаан өнгийн тууз зүүж өгөх хэрэгтэй.
4
Мөнгөний модыг хэрхэн арчлах ёстой вэ?
Мөнгөний модонд нарны гэрэл их хэрэгтэй байдаг ч зуны улиралд нарны шууд тусгалаас хамгаалж байхаа битгий мартаарай. Мөн өөрт нь наалдсан тоосыг байнга арчиж байх хэрэгтэй. Зун цагт заримдаа балкон дээр тавьж байх хэрэгтэйгээс гадна өөрөө эргэж чаддаггүй учраас үе үе нар луу эргүүлж харуулах ёстой юм. Ямар ч тохиолдолд кактус болон өргөстэй ургамлын дэргэд тавьж болохгүй шүү. Мөнгөний мод нь тухайн орчинд байгаа хүмүүсийн ядаргааг тайлж, оюун ухааныг амрааж чаддаг ид шидтэй ургамал билээ.