Дэлхийн хамгийн баян хүүхдүүд

Эдгээр хүүхдүүд хэдийгээр нас бага ч аль хэдийн их хэмжээний хөрөнгөтэй болжээ. Зарим нь тансаг, баян гэр бүлд төрсөн бол зарим нь өөрийн өөрийн хүчээр хөрөнгөтэй болж чадсан байна. Ингээд дэлхийн хамгийн баян 10 хүүхдийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн баян хүүхдүүд

10 Жейлен Бледсо (Jaylen Bledsoe) - 3.5 сая $

13 насандаа тэрээр програмчлалтай холбоотой өөрийн компанийг байгуулсан бөгөөд 15 насандаа анхныхаа сая долларын орлогыг олсон байна.  Одоогийн байдлаар тэрээр 100 гаран программист, график дизайнеруудыг хариуцаж ажилладаг бөгөөд дансанд нь аль хэдийн 3.5 сая доллар хуримтлагджээ. Жейлен одоо 16 настай.

Жейлен Бледсо (Jaylen Bledsoe) - 3.5 сая $

9 Рикко Родригес (Rico Rodriguez) - 4 сая $

Бяцхан жүжигчин болох Рикко Родригес энгийн нэгэн гэр бүлд төрсөн. Тэрээр анх туслах дүрийг бүтээдэг байсан бөгөөд “Modern Family” шоуны зураг авалтанд оролцсоноор олны танил болсон байна. Үүнээс хойш тэрээр нэлээд хэд хэдэн томоохон шагналыг хүртжээ.

Рикко Родригес (Rico Rodriguez) -  4 сая $

8 Эль Фэннинг (Elle Fanning) - 5 сая $

Жүжигчин Эль Фэннинг анхныхаа дүрийг 2002 онд бүтээсэн бөгөөд үүний дараа хэд хэдэн кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Харин 2006 оноос түүнд гол дүрийг санал болгох болсон бөгөөд 17  насандаа тэрээр 5 сая долларын эзэн болсон юм. Феннинг ихэнхидээ өөрийн эгч Дакота Фэннингтэй хамтран зураг авалтанд оролцдог бөгөөд тэдний нийт хөрөнгө 21 сая доллар ажээ.

Эль Фэннинг (Elle Fanning) - 5 сая $

7 Жейден Смит (Jaden Smith) - 8 сая $

Жейден Смит бол дэлхийн алдартай жүжигчдийн нэг болох Уилл Смитын хүү юм.  Өөрийн орлогыг тэрээр алдартай эцгийнхээ ачаар болон өөрийнхөө жүжиглэх авъяас, хөгжмийн авъяасаараа олж авсан байна. Жейден ДОХ-ын өвчнөөс болж эцэг, эхийгээ алдсан Замбигийн өнчин хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагааг идэвхитэй дэмжигч нь билээ.

Жейден Смит (Jaden Smith) - 8 сая $

6 Эбигейл Бреслин (Abigail Breslin) - 12 $ сая

Жүжигчин Эбигейл Бреслин дансандаа аль хэдийн 12 сая доллартай болжээ. Эбигейл 2006 онд “Little Miss Sunshine” киноны зураг авалтанд оролцсоноор дэлхийд нэр алдар нь түгсэн гэхэд болно. Үүнээс хойш тэрээр жилд 3-4 дүр бүтээдэг болжээ.

Эбигейл Бреслин (Abigail Breslin) - 12 $  сая

5 Валентина Палома Пино (Valentina Paloma Pinault) - 12 сая $

Валентина Палома бол дэлхийн хамгийн баян 100 хүний нэг болох Франсуа-Анри Пино (François-Henri Pinault) болон жүжигчин Сальма Хайек (Salma Hayek) нарын ганц охин юм. 10 настай бяцхан охин баян эцэг эхийнхээ ачаар 12 сая долларын үнэ бүхий байшингийн эзэмшигч юм байна.

Валентина Палома Пино (Valentina Paloma Pinault) - 12 сая $

4 Ник Д’Алойсио (Nick D'Aloisio) - 30 сая $

Ник Д’Алойсио нь Британийн залуу програм зохиогч бөгөөд 15 насандаа текстний хэмжээг багасгадаг "Summly" аппликейшнийг бүтээж, Yahoo-ийнханд 30 сая доллараар заржээ. Ингээд тэрээр 17 насандаа хөрөнгө нь хэдэн сая доллараар хэжигддэг болсон. Одоо Ник 21 настай бөгөөд Оксфордын их сургуульд суралцдаг. 

Ник Д’Алойсио (Nick D'Aloisio) - 30 сая $

3 Дэннилин Биркхед (Dannielynn Birkhead) - 59 сая $

11 настай Дэннилин нь алдарт загвар өмсөгч болох Ларри Биркхед (Larry Birkhead)  болон загвар модель Анна Николь Смитт (Anna Nicole Smith)-ын цорын ганц бяцхан өв залгамжлагч юм. Ээжийгээ нас барсны дараа 59 сая долларыг өвлөн авчээ. Үүнээс гадна тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээж, Guess Girl-ын загварыг танилцуулсан байна.

Дэннилин Биркхед (Dannielynn Birkhead) - 59 сая $

2 Ихэр эгч дүүс болох Вивьен болон Нокс (Vivien, Nox) - 67 сая $

Вивьен болон Нокс нар нь алдарт жүжигчид болох Анжелина Жоли (Angelina Jolie) болон Брэд Питт (Brad Pitt) нарын ихэр охид юм. Бусад ах эгч нарыгаа бодоход тэд илүү буюу 67 сая долларын хөрөнгөтэй юм байна.

Ихэр эгч дүүс болох Вивьен болон Нокс (Vivien, Nox) - 67 сая $

1 Ханхүү Жорж Александр Луис (George Alexander Louis) - 3 тэрбум $

Дэлхийн хамгийн баян хүүхдийн тэргүүнд ханхүү Уильям (Prince William) болон Кейт Миддлтон (Catherine Elizabeth Middleton) нарын хүү болох бяцхан ханхүү Жорж багтсан байна.  Тэрээр 2013 оны 7 сарын 22-нд төрсөн бөгөөд ийнхүү 4 насандаа тэрбумтан болжээ. Үүнээс гадна тэрээр Их Британийн хаан ширээнд залрах 3 дахь залгамжлагч юм байна.

Ханхүү Жорж Александр Луис (George Alexander Louis) - 3 тэрбум $

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()