1. Цагаан хувцас
Зүгээр л цагаан цамц өмсвөл тийм ч загварлаг харагдахгүй болов уу. Тиймээс цагаан гутал, цагаан өмд нэмж хослуулвал илүү сонирхолтой загвар гарна. Хэрвээ энэ загвар танд хэт энгийн санагдаж байвал та тод өнгийн малгай, нүдний шил, гоёл чимэглэлийн зүйл, зурагтай футболка эсвэл саарал, цайвар, милитари гэх мэт өнгийн хүрмийг өмсөж болно.
2. Босоо судалтай хувцас
Өмд, цамц, пижак гээд бүх зүйл дээр төгс харагдах бөгөөд судалны өнгө, өргөнд тогтоосон хэмжээс байхгүй. Тиймээс та ямар ч загварын босоо судалтай хувцсыг өмсөж болно. Босоо судал нь илүү өндөр, галбирлаг харагдуулдаг гэдгийг бид сайн мэднэ.
3. Ягаан болон бүдэг ягаан
Ягаан өнгийн хувцсыг ихэвчлэн эмэгтэйчүүд өмсдөг хэдий ч бага багаар эрчүүдийн загварын ертөнцөд орж ирж байгаа гэнэ. Ягаан, бүдэг ягаан өнгийн хувцсыг загварын шоунд танилцуулаад зогсохгүй, гудамжинд алхаж буй эрчүүд ч өмссөн харагдана.
4. Жийнсэн хувцас
Эрэгтэйчүүдийн хавар-зуны загварын чиг хандлагад жийнс давамгайлах нь ээ. Та өөрийн хүссэнээр бүх төрлийн жийнсийг өмсөж болно.
Хар, цагаан, улаан өнгийг гутал болон гоёл чимэглэлийг хослуулан өмсөх боломжтой.
5. Ил гарсан халаас
Ихэнхидээ цамцан дээр энэ төрлийн халаас байдаг хэдий ч өмд, хүрэм, футболкан дээр ч гэсэн сайхан харагдана. 2018 оны эрчүүдийн загварт тухтай хувцас илүү давамгайлж байгаа юм байна. Үүнд том ил гарсан халаас ч багтана.
1. Урт футболка эсвэл тод зурагтай цамц
Хэрвээ та заавал ажил хэрэгч хувцас өмсөх хэрэгтэй бол пижакны дотор талаас тод зурагтай цамц бага зэрэг харагдаж болно. Харин ажил хэрэгч хувцаслах шаардлагагүй бол урт, тод өнгийн зурагтай футболка таны сонголт болж болох юм.
2. Өнгөт пальто
Сонгодог өнгийн пальто сонгох нь зүйтэй. Үүнд: шар, улаан, чернилэн ягаан, цэнхэр, ногоон гэх мэт өнгүүд багтана. Энэ төрлийн өнгөтэй гадуур хувцас нь загварлаг төдийгүй, сайхан харагдах болно.
3. Шоотой пижак
Өнгө, хэмжээ, зузаан зэрэг нь огт хамаарахгүй. Шоотой хувцас өмссөн ч та ажил хэрэгч байдлаа алдахгүй байж чадна. Өөрийн хүссэнээр шоотой пижакаа бусад хувцастай хослуулан өмсөж болно.
4. Малгайтай цамц
Малгайтай цамц жилийн жилд л загварлаг байдаг бөгөөд халаагаа өгөх болоогүй бололтой. Тиймээс өөрийн тав тухын тулд малгайтай цамцыг сонгож өмсөөрэй.
5. Милитари буюу цэрэг загварын куртка
Цэрэг загварын куртка нь олон жилийн турш загварлаг байдлаа хадгалсан хэвээр л байна. Энэ загварын хувцас нь футболк, жийнс, цамц, ажил хэрэгч өмд гээд бүх хувцастай төгс зохицно.
6. Сул өмд
Бариу өмд өөрийн халааг сул өмдөнд өгч байгаа гэнэ. 1990-ээд оны үеийн өмд загварын ертөнцөд эргэн ирж байгаа бөгөөд энэ нь таны хөдөлгөөнд саад учруулахгүй байх сул өмднүүд юм. Нимгэн даавуутай оффис өмднөөс эхлээд өдөр тутам ч өмсөх боломжтой.
7. Халуун орны модны зурагтай цамц, футболка
Хавайн өнгөтэй шорт моодноос гарсан бол цамц, футболка нь моодонд оржээ. Энэ улирлын хамгийн шилдэг трэндүүдийн нэг болох халуун орны модны зурагтай цамц, футболкагаар өөрийгөө гангалаарай.