Нэн түрүүнд, сайн буюу төгс эмэгтэй гэдэг ойлголт хүн бүрт өөр өөрөөр тусдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Дийлэнх тохиолдолд сайн эмэгтэйг бид царайлаг, нийтэч, эелдэг, анхаарал халамжтай, ааш зан сайтай гэж дүгнэдэг. Гэхдээ эрчүүдэд иймэрхүү бүсгүйчүүдийг түгээмэл байдаг л, эмэгтэй хүн бүрт байх ёстой зүйлс гэж боддог гэнэ. Харин тэдэн бүсгүйчүүдийн дараах авир нэн түрүүнд таалагддаггүй учраас ямар ч төгс эмэгтэй байсан ч хаяаад явахад бэлэн байдаг гэжээ. Тэгвэл эрчүүд яагаад "сайн" бүсгүйчүүдийг орхидог талаар үргэлжлүүлэн уншаарай.
1
Дарамт, шахалт
Эрчүүдэд төгс бүсгүйтэй хамт байхдаа дарамттай санагддаг гэнэ. Төгс төгөлдөр бүсгүйчүүд бусдыг ялангуяа найз залуу, нөхрөө ч гэсэн өөр шигээ байх ёстой гэж үздэг учраас үргэлж тэднээс илүү зүйл шаардаж, өө сэвгүй байхыг сануулсаар байдаг.
2
Буруу өгөх
Түүнд та 2 хамтрагчид биш харин ч бүр өрсөлдөгчид шиг санагддаг. Учир нь төгс бүсгүй өөрийн зөв байсныг мэдэх бүртээ эрэгтэйн буруу байсан гэдгийг сануулж байдаг. Ийм харилцаанд нэг нэгэндээ туслаж, дэмжих зүйл юу ч байдаггүй тул түүнд тэмцээнд оролцож байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна.
3
Хайр, хүндлэл
Эрчүүд "сайн" бүсгүйтэй хамт байхдаа ямар ч хайр хүндэтгэл мэдэрдэггүй учраас тэднийг араар тавих, салах тохиолдол их гардаг байна. Харин ийм мэдрэмж төрөх болсон үндэс нь 2-р шалтгаантай холбоотой байна. Нэг үгээр, ялалт байгуулсан эмэгтэйчүүд хамтрагчаа дорд үзэж, хүндлэл үзүүлэхгүй байх хандлагатай байдаг.
4
Өөрөөрөө байх
Аз жаргалтай байхын тулд төгс төгөлдөр байх хэрэггүй гэдгийг та харж байна уу? Тиймээс өөрөөрөө байх нь хамгийн зөв сонголт гэдгийг та санаж яваарай. Зурагтаар гардаг "төгс төгөлдөр" бүсгүйчүүд шиг байх гэж оролдолгүй зөвхөн өөрийн жинхэнэ мөн чанарыг хайртдаа дэлгэж, аз жаргалыг хайж олоорой.
Та үүнтэй санал нэг байна уу?