Сингапурчуудын 80% нь англи хэлийг эзэмшсэн байдаг. Англи хэлний дараа Хятадын Мандарин хэл, тэгээд Малай, Тамил хэлүүд ордог. Сингапурын англи хэлийн үндэс нь Британийн Англи хэл юм. Ингээд хатуу чанга хуультайгаараа алдартай Сингапур улсын хууль дүрмийн талаар танд бага зэрэг сонирхуулахаар бэлтгэлээ. Манай оронд бол бараг зуршил болчихсон зарим нэг зүйлийг Сингапурт харин хуулиар хориглодог юм байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.
1
Эрүүл мэндтэй холбоогүй бохийг импортлох
Зажилдаг бохь хэрэглэхийг хуулиар хориглодог гэдгийг та магадгүй өмнө нь сонсож байсан байх. Харин сүүлийн үед эрүүл мэнд болон амны ариун цэвэр хангах зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг болсон байна. Хэрвээ үүнээс өөр зорилгоор импортоор оруулж ирвэл 100 мянган ам.долларын торгуультайгаас гадна хууль бусаар буюу хувь хүн гар дээрээс бохь зарах гэж оролдвол 2 жил шоронд суух ял авдаг аж. Хилээр хувийн хэрэглээнд ганц, хоёр боодол бохийг зүгээр оруулдаг ч зарж борлуулах магадлал бүхий их хэмжээний бүтээгдэхүүн биедээ авч явбал заавал нягтан шалгадаг байна.
2
Олон нийтэд нүцгэн харагдах
Хэрвээ та гэртээ нүцгэн байх дуртай бол хөшгөө татахаа мартуузай. Хэдийгээр өөрийнхөө гэрт юу хийх нь хамаагүй боловч хэн нэгэн таныг анзаарах юм бол 2000$-оор торгуулах эсвэл 3 сар хүртэл хугацаагаар шоронд хоригдох ялтай ажээ. Тэгээд дээр нь таныг баривчлахын тулд цагдаа нар зөвшөөрөлгүй гэрт тань нэвтрэх эрхтэй байдаг байна.
3
Шашин, арьс өнгө, хүйсээр гадуурхах
Шашин шүтлэг, арьс өнгө, хүйсийн үзлээр хэн нэгэнтэй зүй бус харьцах, доромжлох зэрэг үйлдэл хийсэн бол их хэмжээний торгууль төлөх эсвэл тодорхой хугацаагаар шоронд хоригдох шийтгэлтэй байдаг байна. Энэ төрлийн яланд унасан олон хүн байдгаас гадна хэвлэл мэдээллийнхэн ч байдаг. Үүнээс гадна оршуулгын газар болон шашин номын холбогдолтой газруудад согтуугаар зүй бус аашлах, шашны цуглаан мөргөлд саад учруулах, хүйсээ солиулсан хүмүүсийг гадуулхах зэрэг багтана.
4
Зөвшөөрөлгүй гудамжинд дуулах
Аялаж зугаалж яваа сайн дурын уран сайханчид гудамжинд дуулж, үзүүлбэр үзүүлэхийн тулд заавал Үндэсний Соёлын төвөөс зөвшөөрөл авах ёстой байдаг байна. Зөвшөөрөлгүй байгаад баригдах тохиолдолд 20 мянган доллар хүртэл торгууль төлөх ёстой. Сингапурт гудамжинд үзүүлбэр үзүүлэх гэдэг маш хэцүү. Учир нь авсан зөвшөөрлөө та жил бүр сунгуулж байх ёстойгоос гадна зөвхөн заасан газарт л зогсож, үзүүлбэрээ үзүүлэх эрхтэй байдаг байна.
5
Ерөнхийлөгчөө үхэж байна гэж мөрөөдөх
Сингапурт ерөнхийлөгчдөө ямар нэг хор хөнөөл учруулж байна гэж бодож ч болохгүй. Энэ нь бүр үхэх ялтай. Харин засгийн газрын бусад гишүүд нь ерөнхийлөгчийг бодвол арай гайгүй буюу цаашлаад насаараа шоронд хоригдох шийтгэлтэй ажээ.
6
Бүдүүлэг авирлах
Олон нийтийн газар хараал хэлэх нь таныг тааварлашгүй асуудалд оруулж мэдэх юм. Дан ганц хэлэх ч биш, дуулах, бүдүүлэг үйлдэл гаргах, үзүүлэх зэргийн шийтгэл нь торгууль төлөх эсвэл 3 сар хүртэл хугацаатай шоронд суух байдаг.
7
Электрон тамхи хэрэглэх
Бусад орнуудаас эсрэгээрээ Сингапурт электрон тамхи ашиглах, эзэмших, оруулж ирэх, худалдах зэргийг 2018 оны 2 сараас хойш хоригдосон байна. Эрүүл мэндийн яамнаас энэхүү бүтээгдэхүүн нь хүмүүсийг тамхинд донтуулах, тамхи татах эхлэлийг тавьж байна хэмээн үзэж байгаа бөгөөд энэхүү хуулийг зөрчвөл 2000$ хүртэл мөнгөөр торгуулах аж. Харин худалдах, гадаадаас оруулж ирэх зэрэг нь шоронд суух шийтгэлтэй байдаг байна. Жирийн утаат тамхи татхыг зөвшөөрдөг боловч тамхи татах цэгүүдийг хурдацтай цөөлж байгаа гэнэ. (Зургийг ЭНЭ линкээс авсан болно.)
8
Олон нийтийн тээврийн хэрэгсэлд дуриан жимсийг авч явж болохгүй
Дуриан нь амттай хэдий ч их эвгүй, хурц муухай үнэртэй бөгөөд үнэр нь тийм ч амархан арилдаггүй, арилах гэж хэсэг хугацаа шаарддаг байна. Ийм учраас олон нийтийн тээврийн хэрэгсэлд авч явахыг хориглодог. Үүнийг зөрчвөл 500$-ийн торгуультай. Гарнаасаа эвгүй үнэрийг нь салгах хамгийн амархан арга бол дуриан жимсний хоосон хальсанд усаа хийгээд түүгээрээ гараа угаах юм.
9
Мансууруулах бодистой холбоотой бүх хэргүүд
Сингапур улс нь магсууруулах бодисны хэрэглээг маш чухалчлан авч үздэг юм. Уг хуулийг зөрчвөл шоронд хэдэн жилээр хоригдох, их хэмжээний торгууль төлөх, ташуурдуулах зэрэг шийтгэлтэй гэнэ. Хамгийн хүнд ял буюу цаазаар авах эсвэл бүх насаар нь шоронд хорих ялыг мансууруулах бодис үйлдвэрлэсэн болон их хэмжээгээр авч явсан хүнд ноогдуулдаг байна.
10
Зөвшөөрөлгүй олон нийтийн өмчид халдах
Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг Сингапурчуудын хувьд хананы зураг болон гудамжны графит нэг их нэр хүндгүй. Үүнтэй холбоотой хэргүүд гарч их хэмжээний торгууль буюу зураг бүрт 2000$ хүртэлх мөнгөн торгууль, 3 жил шоронд хоригдох, 3-8 удаа ташуурдуулах шийтгэл хүртсэн нь Сингапурын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байжээ. Хэдийгээр гудамжны зураг сонирхогчдыг хүнд байдалд оруулдаг хуультай ч гэлээ энэ төрлийн жижиг гудамж Сингапурт бий.
11
Хог хаях
Ногоон хот гэсэн тодотголтой энэ хотод гудамжинд хог хаясныхаа төлөө та 2000-10000$ хүртэлх хэмжээний мөнгөн торгууль төлөх болно. Мөн үүнээс гадна олон нийтийн газрууд, гудамж зэргийг өөрийн биеэр цэвэрлэх шийтгэл ноогдуулдаг байна.
12
Салют буудуулах
Салютыг Хятадад муу энерги, муу сүнсийг хөөн зайлуулахаар асаадаг билээ. Харин Сингапурт бараг баяр болгоноор салют буудуулдаг болсноор хүн амьтан бэртэж, шархдах болсон байна. Тиймээс 1970 оны үеэс эхлэн салют буудуулахыг бүр хориглоод байсан бөгөөд хууль зөрчигчид 10000$ хүртэл торгууль тавьж, шоронд хорих, ташуурдах шийтгэл оноодог болжээ. Одоо салютыг зөвхөн мэргэжлийн хүмүүс буудуулдаг тул 8 сард Үндэсний өдрөөр гайхалтай салютны буудлагыг л харах боломжтой юм.
13
Тагтаа хооллох
Манайд бол Гандан дээр заримдаа зөвхөн тагтаа хооллох гэж очдог. Үүнийгээ буян хураана гэж бид их л сүсэглэн үйлддэг. Харин Сингапурт 1973 оноос хойш тагтаа хооллохыг хориглосон шалтгаан нь халдварт өвчин үүсэхээс сэргийлж байгаа явдал гэнэ. Уг хуулийг зөрчсөн этгээдэд 500$ хүртэлх мөнгөн торгууль оноодог байна. Хачирхалтай нь энэ хуулийг зөрчиж, торгууль авах хүний тоо сүүлийн үед нэмэгдээд байгаа гэнэ шүү.