Хамгийн их нян бактери үрждэг эдгээр зүйлсийг хэрхэн цэвэрлэх вэ?

Эмч нар эрүүл ахуйг сайн баримтлах хэрэгтэй гэж захидаг бөгөөд ихэнхидээ гараа сайн цэвэрлэх хэрэгтэй гэдэг. Гэхдээ нян, бактери нь ахуйн бүтээгдэхүүнээр ч дамжих магадлалтай. Өдөр бүр хэрэглэдэг ч ховорхон цэвэрлэдэг, бидний бодож байснаас илүү бохир зүйл байдаг ажээ. Тиймээс та дараах зүйлүүдэд анхаарал хандуулж, үргэлж угааж цэвэрлэж байгаарай.

Хамгийн их нян бактери үрждэг эдгээр зүйлсийг хэрхэн цэвэрлэх вэ?

1 Түлхүүр

Та түлхүүрээ нян, бактертай гараараа бариад зогсохгүй багагүй газар унагадаг болов уу. Тэгэхээр ямар их хэмжээний нян хуримтлагдсан байгаа гэж та бодож байна. Тиймээс түлхүүрийг нимбэгний шүүс болон давстай усаар цэвэрлэж болно. Нимбэг болон давстай усанд түлхүүрээ хийгээд дараа нь гаргаж ирээд арчаарай. Энэ тохиолдолд түлхүүр тань цэвэрхэн болох болно.

Түлхүүр

2 Компьютерын гар

Ажлын ширээгээ бид байнга цэвэрлэдэг боловч компьютерын гарыг тогтмол нарийн цэвэрлэх зав бидэнд байдаггүй. Тэгвэл товчлууруудын завсар тоос, үртэс, тос гэх мэт элдэв янзын зүйлс маш ихээр хуримтлагддаг.  Хэрвээ та гэрээсээ өөр газар зөөврийн компьютер ашигладаг бол энэ нь бүр л их нянтай байх болно.

Ингээд танд хэрхэн компьютерын гар цэвэрлэх талаар зааврыг хүргэе.

1. Компьютерын гараа цахилгаанаас салгах

2. Тоос сорогч ашиглаж,  завсар нь орсон хогийг соруулаарай.

3. Агаар үлээгч баллон авах хэрэгтэй бөгөөд энэ нь компьютерын дэлгүүрт зарагддаг. Үүний ачаар товчлууруудын завсар орсон хогийг амархан гаргаж болно.

4. Спирттэй уусмалаар компьютерынхаа гарыг арчих бөгөөд энэ нь наана байрлах нянгуудыг устгана.

5. Цэлцэгэнүүр материалтай наалдамхай салфетка худалдаж аваад арчиж болно.

Компьютерын гар

3 Ухаалаг утасны дэлгэц

Утасны тань дэлгэц толботой болчихсон байвал бид хөнгөхөн утасныхаа дэлгэцийг арчдаг. Гэтэл бид утсыг хаа сайгүй ашигладаг шүү дээ. Гар утасны дэлгэц бохир байх нь нүүрний арьсанд ч муу нөлөөтэй байдагийг та мэдэх үү! Аль болохоор бактерийн эсрэг үйлчилгээтэй салфеткаар утасныхаа дэлгэцийг арчих хэрэгтэй.  Чихэвч, цэнэглэгчний оролтыг шүдний чигчлүүр, чих ухдаг хөвөн зэргээр арчиж болно. Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд анхаарал хандуулахаа мартуузай.

Ухаалаг утасны дэлгэц

4 Бэлтгэлийн хувцасны үүргэвч

Бэлтгэлийн дараа өмссөн хувцсаа та мэдээж шууд угаахаар зэхдэг. Тэгвэл бэлтгэлийн хувцасны үүргэвчээ та яадаг вэ? Хамгийн сүүлд хэзээ угаасан бэ гэж асуувал хариултыг нь санах болов уу?  Тэгвэл бэлтгэлийн хувцасны үүргэвчинд бас л их хэмжээний нян хуримтлагддаг юм байна шүү.

"Reebok"-ын зөвлөгөөгөөр: Даавуун цүнхийг угаалгын машинд угаах хэрэгтэй бол хатуу материалтай цүнхийг нян устгагч шингэнтэй даавуугаар арчихад л болно. Харин тоос болон жижиг тоосыг хувцас цэвэрлэдэг наалддаг өнхрүүшээр цэвэрлэх боломжтой гэжээ.

Бэлтгэлийн хувцасны үүргэвч

5 Карт

Хэдэн жилийн өмнө хамгийн бохир зүйл бол мөнгө байсан. Харин одоо мөнгө болон зоосны оронд картыг ихээр ашиглах болжээ. Тиймээс ч карт нь мөнгөтэй адил хамгийн бохир зүйл болж байгаа учир картаа бактерийн эсрэг үйлчилгээтэй салфеткагаар хоёр талаас нь арчих хэрэгтэй. Харин соронзон туузыг нь баллуурын тусламжтай цэвэрлэх боломжтой. 

Карт

6 Нүүр будалтын багс, спонж

Гоо сайхны хэрэгсэл гэдэг бол хувийн хэрэгсэл гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ энэ бүгдийг ганцаараа хэрэглэсэн тохиолдолд бохирдохгүй байна гэж үгүй.

Зөөлөн үс нь бидний арьсанд төдийгүй нянд маш ихээр таалагддаг. Арьсны хэсэг, батганы нян, үрэвссэн арьсны нян гээд бүх бохир зүйл багс болон спонж дээр хуримтлагддаг бөгөөд таны цэвэрлэсэн арьсан дээр дахин дахин очиж наалдана.

Ингээд багс болон спонж цэвэрлэх аргыг танд хүргэе.

- Нүүр будалтын дараа нүүр цэвэрлэгч шингэнээр багсаа цэвэрлэж байх

- Долоо хоногт нэг удаа тусгай шингэнд багсаа угааж болно. Үүний тулд хүүхдийн шампунь, оливын тос болон усыг холиод хөөсийг нь цэвэр болтол багс, спонжоо угаах хэрэгтэй.

Нүүр будалтын багс, спонж

7 Аяга шаазан угаагч

Гэрийн эзэгтэйн хамгийн сайн туслах бол  мэдээж аяга таваг угаагч сойз болон паралон байдаг. Гэхдээ зөөлөн паралонд нян хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг байна. Тиймээс энэ бохирдлыг цэвэрлэхийн тулд паралонаа богино долгионы зууханд хийгээд халаана. Нэг минутын дотор бүх бохирдол арилах болно.

Аяга шаазан угаагч

8 Дасгалын гудас

Гэртээ биеийн тамираар хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх гэдэг бол гайхалтай зүйл. Тиймээс өөрийн хэрэглэж буй хэрэгсэлээ ч мөн цэвэрлэх шаардлагатай. Эдгээр нь хөлс, тоос цуглуулж байдаг.

Йогын дасгалын гудас цэвэрлэх арга:

  • Гудасаа хөөстэй усаар норгоно.
  • Хуурай даавуу эсвэл салфеткагаар хөөсийг арчиж авна.
  • Гудасаа сайн гэгч нь хатаахад л болно.

Дасгалын гудас

9 Аяга угаагч машин

Аяга угаагч машин нь аягаа сайн угаадаг ч өөрийгөө цэвэрлэж чадахгүй сул талтай. Аяга  угааж байх зуур торон дээр нь хоолны үлдэгдэл, тос гэх мэт олон зүйл наалдаж үлдэнэ. Үүнээс гадна чийгтэй дулаан орчин нь нян үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Зүгээр л хуурай даавуугаар аяга угаагч машинаа арчиж цэвэрлэхэд л хангалттай.

Хэрвээ аяга угаагч машиндаа их цэвэрлэгээ хийхийг хүсэж байвал уксус болон хүнсний содыг ашиглаарай. Хоолны үлдэгдлээ машинаасаа цэвэрлэх бөгөөд дараа нь содатай ус болон уксусыг нэг аяганд хийж аяга угаагч машинаа ажлуулна. Энэ нь нян болон эвгүй үнэрээс машиныг ангижруулах болно.

Аяга угаагч машин

10 Угаалгын машины угаалгын нунтаг хийгч сав

Таны бодоогүй газар хар өнгөр тогтжээ.  Хэдийгээр энэ нь таны эрүүл мэндэд хор учруулахгүй ч харахад тийм ч таатай биш санагдана.  Угаалга бүрийн дараа угаалгын нунтаг хийгч савыг онгорхой үлдээж, хатаах хэрэгтэй. Харин сард нэг удаа гаргаж угаах хэрэгтэй бөгөөд цэвэрлэх хэцүү газар сойзоор угаахад илүү хялбар байх болно.

Угаалгын машины угаалгын нунтаг хийгч сав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()