“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд шиг хөлтэй болгох дасгал

Загвар өмсөгч бүсгүйчүүдийн хамгийн чухал зэвсгийн нэг нь яах аргагүй хөл байдаг. Тиймээс ч "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэрүүд хөлөндөө онцгой анхаарал хандуулж бэлтгэл хийдэг байна.

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд шиг хөлтэй болгох дасгал

Загвар өмсөгчдийн хувийн дасгалжуулагч болох Жастин Гелбанд (Justin Gelband) болон загвар өмсөгчид сайхан хөлтэй болохын тулд хэрхэн бэлтгэл хийдэг тухай бичлэг, дасгалууд нилээдгүй байдаг. Тэгвэл өнөөдөр бид тэдний өдөр тутамдаа хийдэг энгийн мөртлөө үр дүнтэй хөлийн дасгалыг охид, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв та тэдэн шиг сайхан хөлтэй болохыг хүсвэл дараах дасгалыг дагаад хийгээрэй.

 

1 Бие халаалт

Зөвхөн нэг л газар өөх хайлуулна гэж байхгүй.  Тиймээс өөхөн давхаргаас салахын тулд бие халаалт сайн хийж биеэ бэлдэх шаардлагатай.

“Сэлэх, гүйх, дугуй унах зэргийг өдөр тутмынхаа хэвшил болгоход амархан бөгөөд ийнхүү хэвшил болгосноор ямар ч төрлийн хүн өөрийнхөө галбирыг өөрчилж чадна. Сайн бие халаалт нь бэлтгэлээс илүү үр дүнтэй” хэмээн Жастин Гелбанд хэлжээ.

Тиймээс бүх төрлийн бэлтгэл хийхийн өмнө "Victoria’s Secret"-ийн моделиуд 15-30 минут гүйлтийн зам дээр гүйх эсвэл дээстэй үсэрдэг байна.

Хэрвээ ямар нэгэн төхөөрөмж байхгүй бол хөлөө салгаж нийлүүлээд 40 секунд үсрээд, дараа нь хөлөө дээш доош өргөж 30 секунд байран дээрээ гүйнэ.

Бие халаалт

2 Фитнесс-резин

Төмөр төхөөрөмжтэй ашиглан хөлний дасгал хийвэл таны хөлний булчинг өргөн болгох магадлалтай учир хөнгөн ачааллыг  хөлдөө өгөх хэрэгтэй.

Фитнесс-резин нь загвар өмсөгчдийн дунд хамгийн алдартай дасгалын хэрэгсэл юм. Резин нь хөлөнд хэт их ачаалал өгөхгүйгээр таны булчинд нөлөөлнө.

Фитнесс-резинээ шагайныхаа ойролцоо зүүгээд хөлдөө мөрний хэмжээтэй зай аваарай. Резин нь маш сайн татагдсан байх ёстой. Дараа нь суулт хийх хэрэгтэй бөгөөд  хоёр тал руугаа ээлжилж алхаарай.

Фитнесс-резин

3 Хүндрүүлэгч ашиглах

Эсвэл та резины оронд хүндрүүлэгч ашиглаж ч болно. Хөлөө хоёр тийшээ шидэх бөгөөд хөлөө ээлжлэн 10-12 удаа давтана. Хэрвээ хүндрүүлэгч, резин аль алийг нь хэрэглэхгүй бол ачааллыг 2-3 дахин нэмэх хэрэгтэй.

Хүндрүүлэгч ашиглах

4 Дасгалын хэрэгсэл ашиглах

Хажуу талаараа харж хэвтээд хөлөө дээшээ 90 градус өргөөд буулгана.  Дасгалын хэрэгсэл ашиглавал нэг талдаа 10-15 удаа, харин ямар нэгэн хэрэгсэл ашиглахгүй бол нэг талдаа 20-30 удаа давтаж хийнэ.

Дасгалын хэрэгсэл ашиглах

5 Дөрөв хөллөөд, тохойгоо тулах

Гараа тохой дээрээ тулаад доошоо хараад хөлөө дээш савах нь өгзөг болон гуяны булчин чангалах хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм.  Дөрөв хөллөөд, тохойгоо тулж нэг талдаа 15-20 удаа хоёр хөлөө ээлжлэн дээш саваарай. 

Дөрөв хөллөөд, тохойгоо тулах

6 Өгзгөө өргөх

Нуруун дээрээ хэвтээд гараа алгаар нь доош харуулж тавиад 10-20 удаа өгзгөө дээш өргөөрэй.  Энэ нь өгзөг болон гуяны булчинд жигд ачаалал өгөх бөгөөд гуя, өгзгийг зөв хэлбэртэй болгоно. Өвдөгнийхөө завсар бөмбөг хавчуулаад хийвэл дасгал илүү үр дүнтэй байх болно.

Өгзгөө өргөх

7 Сунгалт

Дасгалын дараа сунгалт хийх нь чангарсан булчингуудыг суллаж өгөх учир таны булчин хэт том харагдахгүй.

Сунгалтан дээр "Victoria’s Secret"- ийн загвар өмсөгчид хүссэн дасгалаа хийдэг. Тэд йог хийх, эрвээхий хэлбэрээр суух гэх мэт олон төрлийн дасгалыг өөртөө тохируулан хийдэг ажээ.

Нуруун дээрээ хэвтээд өвдгөө цээжиндээ хүргэх гээд үзээрэй. Эсвэл хоёр хөлөө нийлүүлж суугаад гараа өлмийндөө хүргэж болно.

Сунгалт

Өөр нэгэн арга бол зогсож байгаад хөлөө нугалаад дээш өргөнө. Мөн эдгээр дасгалуудыг хийхдээ аль болох гүнзий амьсгааг хамраараа авч алгуурхан амаараа гаргаад өөртөө зориулаад ачаалалыг мэдрээд хийгээрэй. Ингэж хийвэл үр дүн нь танд илүү сайн мэдрэгдэх болно. 

Ингээд загвар өмсөгч мэт нарийхан сайхан хөлтэй болохын тулд хичээцгээе. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()