Үүнийг 7 хоног уугаад нуруу, хөл, үе мөчний өвчнөө мартаарай!

Өнөөдрийнхөө дугаараараа цэргийн эмчээр ажиллаж байсан ахмадын өгсөн туйлын үр дүнтэй жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв таны нуруу, хөл, үе мөч өвдөөд өдөр тутмын амьдралд тань зовиур шаналгааг мэдрүүлээд байгаа бол бидний өгөх гэж буй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Элдэв төрлийн үнэтэй, бусад эрхтэндээ муугаар нөлөөлдөг эм авч ууж байхаар  хямд төсөр зардлаар өөрийн гараараа хийж болох өндөр үр дүнтэй бэлдмэлийг хэрэглэсэн нь дээр биз ээ. 

Үүнийг 7 хоног уугаад нуруу, хөл, үе мөчний өвчнөө мартаарай!

Шидэт бэлдмэлийг хийхийн тулд танд:

  • Идэж болдог желатиныг хүнсний дэлгүүрээс худалдаж авна (1 сарын турш ууна гэвэл 150 гр байхад хангалттай). 
  • Орой бүр тал аяга цэв хүйтэн буцалсан усанд желатинаасаа 2 цайны халбагыг хийж хутгаад тасалгааны температурт хонуулна.
  • Маргааш өглөө гэхэд желатин цэлцэгнүүр шиг болсон байх болно. 
  • Бэлэн болсон бэлдмэлээ өлөн элгэн дээрээ идэх бөгөөд хэрэв та хүсвэл зөгийн бал, ундаа, ус, тараг зэргийг нэмж хэрэглэсэн ч болох юм. 
  • Энэхүү жорыг ашигласан хүмүүс ердөө 7 хоногийн дараа л гэхэд элдэв зовиур шаналгааг мартчихсан байх болно.
  • Курс эмчилгээ 1 сар үргэлжлэх бөгөөд эмчилгээ хоорондын зай хагас жил байх ёстой ажээ. 

Шидэт бэлдмэлийг хийхийн тулд танд:

Тэгвэл ид шидийг бүтээгч желатин гэж яг юу юм бол оо? 

Товчхондоо эвэр туурайтан амьтдын шөрмөс, яс, мөгөөрс, коллаген зэргийг хамгийн цэвэр аргаар боловсруулсаны үр дүнд бий болдог амьтны гаралтай бүтээгдэхүүн хэмээн тодорхойлж болох юм. Хүний биеийн хялгасан судас болон дотор эрхтэний сэмэрдэст тун сайн нөлөөтэй болох нь батлагдсан байдаг. Желатинд агуулагддаг хоёр төрлийн амин хүчил нь хүний биеийн холбогч эдийг нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй. 

 

Үүнээс гадна желатин нь:

- Үе мөч болон зүрхний булчинг сайжруулна 

- Хоол боловсруулалтыг сайжруулна 

- Оюун ухааны чадварыг сайжруулна 

- Арьсыг эрүүл, толигор сайхан байлгана 

- Шөрмөсний уян хатан байдлыг нэмэгдүүлнэ 

- Ясны сийрэгжилт, остеартрит өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ

- Үс, хумсны ургалтыг сайжруулж

- Хоол боловсруулах эрхтний хямралыг шийдвэрлэдэг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()