Мэдээж бидний бэлтгэсэн дараах баримтуудыг мэддэг хүмүүс байгаа боловч мэддэггүй андуурч явсан нэгэнд хэрэгтэй болов уу хэмээн орчуулан хүргэж байна. Ингээд та бидний үнэн гэж бодож байсан зарим газар зүйн худал мэдээллийг залруулгын хамт хүргэе.
1
Антарктидид цагийн зөрүү байдаггүй - Худал
Өмнөд туйлын мөсөн хотод цагийн зөрүү байдаггүй гэж худал. Уг хүйтэн тивийн өнцөг булан бүрт байрлах судалгааны байрнуудын мэдээллээр Антарктидид 9 цагийн бүс байдаг.
2
Орос болон Турк улс 2 тив дамнан оршдог хоёрхон улс - Худал
Хоёр тивийн дунд оршдог улсууд нь зөвхөн Орос болон Турк гэж бодож явдаг байсан уу? Гэтэл үнэндээ Ази, Европ тивийн хил нь Кавказын нуруугаар хуваагддаг бөгөөд энэ нь Гүрж, Азербажиан, Казакстан улсуудыг дундуур нь заагладаг.
3
Миссисипи мөрөн бол АНУ-ын хамгийн урт мөрөн - Худал
Миссури мөрөн нь 3768 км урттай бөгөөд энэ нь Миссисипи мөрнөөс даруй 224 км-ээр илүү урт тул алдарт Миссисипигээс "АНУ-ын хамгийн урт мөрөн" гэх цол гуншинг нь булаан авч байгаа юм.
4
Норвеги нь дэлхийн хамгийн хойд захын улс - Худал
Дэлхийн хамгийн хойд захад Орос, Канад, Гренланд улсууд нь Хойд туйлд ойрхон оршдог тул Норвеги энэ жагсаалтанд 4-рт ордог. Гренландын "Каббеклуббен" арал нь дэлхийн хамгийн хойд захад байрладаг юм байнга.
5
Дэлхийн хамгийн урт гүүр бол Верразано Наррөүвс - Худал
Яг үнэндээ бол Бээжин, Шанхай хотуудыг холбосон Даняанг-Куншань гүүр нь 165 км урттай бөгөөд дэлхийн хамгийн урт гүүр юм. Харин алдарт Верразано нь энэ жагсаалтанд 149-р байранд ордог.
6
Кашмир Энэтхэгийн газар нутаг биш байх боломжтой - Худал
Энэ талаарх маргаан даамжирсаар дэлхийн нэг хэсэгт дайн дэгдээд байгаа билээ. Яг энэ цаг үед Энэтхэг, Пакистан, БНХАУ-ууд нь бүгд газар нутагтаа Кашмирыг оруулах гэж хичээсээр байна.
7
Эрх чөлөөний хөшөө Нью-Йоркд байдаг - Худал
Хэдийгээр АНУ-ын Газар зүйн төвөөс Эрх чөлөөний хөшөөг Нью-Йорк хотын 8-р Конгрессын гудамжинд байрлуулсан ч энэхүү арал нь Нью Жерсийгийн бүс нутагт байдаг ажээ.
8
Маттерхорн уул нь Европын хамгийн өндөр уул - Худал
Швейцарь дахь үзэсгэлэнт энэхүү уул нь хамгийн огцом өндөр уулын жагсаалтанд орж магадгүй ч хамгийн өндөр уул бол яагаад ч биш. Харин Оросын Элбрус уул нь 5642м өндөр бөгөөд Гүржтэй хиллэн оршдог.
9
Канадын нийслэл бол Торонто - Худал
Торонто нь Канадын эдийн засаг, мэдээ мэдээллийн хэрэгслийн төв юм. Бүр өөрийн гэсэн маш алдартай бэйсболийн багтай энэ хот нь Канадын нийслэл биш. Харин Оттава нь тус улсын нийслэл бөгөөд 2016 онд "MoneySense"-ийн судалгаагаар хүн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ.
10
Швейцарийн нийслэл Женев - Худал
Ихэнхи хүмүүс ингэж боддог. Яг үнэндээ Берн бол Швейцарийн нийслэл бөгөөд тус улсын 5 дахь том хот юм.
11
Голланд бол улс - Худал
Голланд болон Нидерландийг хүмүүс нэг улс гэж ойлгодог. Гэвч үнэндээ тийм биш. Нидерланд нь Хойд Голланд болон Өмнөд Голланд мужуудыг өөртөө агуулсан 12 муж бүхий улс юм. Хамгийн том хотууд болох Амстердам, Роттердам, Гааг хотууд нь энэ мужид байдаг тул хүмүүс Голландыг улс гэж андуурдаг.
12
Гренланд Африкаас том - Худал
Гренланд нь газрын зураг дээр Африкаас илүү том газар нутагтай харагддаг хэдий ч бодит байдал дээр Африк нь 30.3 сая км квадрат газар нутагтай бол Гренланд дөнгөж 2.1 сая км квадрат нутаг дэвсгэртэй.
13
Их Британи болон Нэгдсэн вант улс нь нэг ойлголт - Худал
Нэгдсэн вант улс нь Англи, Шотланд, Уэлс, Хойд Ирландыг багтаадаг бол Их Британи нь зөвхөн үүний нэг хэсэг юм. Бүр тодруулвал Англи, Шотланд, Уэлсийг агуулсан арал ажээ.
14
Пуэрто Рико бол улс - Худал
Магадгүй эндхийн иргэд Испани хэлээр ярьдаг тул ингэж боддог хүмүүс байдаг байх. Гэтэл, Пуэрто Рико нь АНУ-ын нутаг дэвсгэрт хамаардаг.
15
Исланд нь мөс цасаар хучигдсан - Худал
Хэдийгээр нэр нь "Iceland" боловч Хойд Атлантын энэхүү улс нь өвлийн улиралд ч цас мөснөөс хол байдаг гэнэ.
16
Нигерийн нийслэл Лагос - Худал
1991 он хүртэл Лагос хот нь нийслэл байсан боловч Абужа болж өөрчлөгджээ. Учир нь улсынхаа төв нь Абужа бөгөөд тус хотод Нигерийн анхны тоглоомын төв болох "Wonderland" байдаг.
17
Нил бол дэлхийн хамгийн урт мөрөн - Худал
Бидний газар зүйн номон дээр ингэж бичсэн байдаг. Гэхдээ та бодоод үзвэл голын салаа урсгал, горхиудыг үүнд хамааруулан авч үздэг билээ. Сүүлийн үеийн судалгаагаар Амазон мөрөн нь Нил мөрнөөс 7 мянга орчим км-ээр урт гэж бичжээ.
18
Австралийн нийслэл Сидней - Худал
Австрали улсын нэрийг сонсоод нийслэл хот нь шууд Сидней гэж хүмүүс андуурдаг. Хэдийгээр хамгийн алдартай хот нь Сидней боловч албан ёсны нийслэл нь Канберра бөгөөд тус хотыг 1908 онд нийслэлээр сонгожээ.