Арга 1. Кетлегийн индекс
Хэрвээ өөрийн биеийн жингийн индексийг мэдэж байвал өөрийгөө таргалалттай байна уу эсвэл хэвийн жинтэй байна уу гэдгийг мэдэх боломжтой. Биеийн жингийн индексийг 20-65 насныханд тооцно. Жирэмсэн, хөхүүл, тамирчин, хэт өндөр настай болон 18-аас доош насны хүүхдүүдэд энэхүү индекс бага зэргийг хэлбэлзэлтэй байх магадлалтай.
Хэрхэн бодох вэ? Өөрийн өндрийг метрт шилжүүлээд, түүнийгээ квадрат зэрэгт дэвшүүлэн, биеийнхээ жинд хуваана. Жишээлбэл: жин 65 кг, өндөр 170 см гэж тооцвол: 65 : (1.7 * 1.7) = 22.5 болно.
Гарсан тоо нь таны биеийн жингийн индекс болох бөгөөд эрчүүдийн хувьд 19-25, эмэгтэйчүүдийн хувьд 19-24 нь хэвийн жин.
Арга 2. Эзлэхүүн
Хэдийгээр Кетлегийн индекс нь таны өөхлөлтийн түвшинг заах ч таны хаагуураа таргалалт ихтэй байгааг зааж чадахгүй. Өөрийн эзлэхүүний хэмжээг олохын тулд: Бэлхүүсний тойргийг, өгзөгний тойргонд хуваана.
Эрчүүдийн хувьд- 0.85 , эмэгтэйчүүдийн хувьд – 0.65-0.85 нь хэвийн юм.
Арга 3. Насанд харгалзуулан бодох
Нас ахих тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн жин нэмэгдэх ёстой бөгөөд энэ нь байгалийн жам ёсны зүйл юм. Зарим хүмүүс өөрийгөө илүүдэл жинтэй гэж үзэж байвал магадгүй энэ нь тийм биш ч байж болно. Насандаа тулгуурлан өөрийн жинг тодорхойлох томъёо:
Биеийн жин=50 + 0,75 (өндөр — 150) + (нас— 20) : 4
Арга 4. Брокын томъёо
Хамгийн их алдартай тооцооллын нэг нь Брокын томъёо юм. Энэ нь тухайн хүний нас, жин, биеийн галбираар тооцогддог.
Брокын томъёо: 40 хүртэлх настай тохиолдолд өндрөөсөө 110-ыг хасна.
Харин 40-өөс дээш настай бол өндрөөсөө 100-г хасна.
Хэрвээ жижиг ястай бол үр дүнгээс 10%-ийг хасна. Харин яс томтой бол гарсан үр дүн дээр 10%-ийг нэмэх хэрэгтэй.
Өөрийн ясны том, жижгийг хэрхэн тодорхойлох вэ? Бугуйны хамгийн нарийхан хэсгээ хэмжихэд л хангалттай.
Арга 5. Наглерын томъёо
Биеийн өндрөөрөө жингээ тооцоолох арга. 150 см өндөртэй хүн 49 кг байна гэсэн тогтмол тоотой. Үүн дээр 10 см бүрт 4 кг нэмж өөрийн жингээ тооцож гаргана. Жишээлбэл: 160 см өндөртэй хүн 53 кг байна.
150 см = 49 кг
160 см = 53 кг
170 см = 57 кг гэх мэтээр тооцоолж гаргана.
Арга 6. Жонн Маккаллумагийн томъёо
Биеийн жингийн харьцааг нарийн гаргахад тусалсан дүрэм.
1.Бугуйны тойргийг 6.5 –д үржүүлэхэд таны цээжний тойргийн хэмжээ гарна.
2. Цээжний тойргийн 85% нь өгзөгний тойрог байх ёстой.
3. Цээжний тойргийн 70% нь бэлхүүсний тойрог байна.
4. Цээжний тойргийн 53% нь таазны тойрог байна.
5. Хүзүүний тойргийг мэдэхийн тулд цээжний тойргийн 37%-ийг авна.
6. Цээжний тойргийн 36% нь гарын булчин болно.
7. Харин шилбэний хэмжээ нь цээжний тойргийн 34% болно.
8. Цээжний тойргийн 29% нь шууны тойргийн хэмжээ байх ёстой.
Гэхдээ хүн бүрийн биеийн харьцаа ийм байх ёсгүй бөгөөд энэ нь дундаж статистикийн үзүүлэлт юм.
Бугуйны тойргийг 17.5 гэж үзвэл таны биеийн харьцаа дараах тоон үзүүлэлттэй байх ёстой юм байна.
Өндөр болон жингийн харьцуулалт хийж биеийн харьцааг тодорхойлох:
1. Бэлхүүсний тойрог нь өгзөгний тойргоос 25-аар бага харин өгзөгний тойрог болон цээжний тойрог ижил байвал төгс галбир гэж үздэг.
2. Бэлхүүсний тойрог нь биеийн өндрөөс – 100 хассантай тэнцвэл төгс байх болно. Жишээлбэл: 172 см өндөртэй эмэгтэйн бэлхүүс 72 см, өгзөгний тойрог 97 см байх хэрэгтэй.
3. Хэрвээ өгзөгний тойрог цээжний тойргоос бага, харин бэлхүүсний тойрог нь өгзөгний тойргоос 20 см-ээр бага бол энэ төрлийн галбирыг “алим” гэж хэлдэг. Харин цээжний тойрог өгзөгний тойрогноос бага, бэлхүүсний тойрог өгзөгний тойргоос 30 см болон түүнээс илүү бага бол энэ нь “лийр” хэлбэртэй галбир юм.
4. 165-175 см-ийн өндөртэй бүсгүйчүүдийн хувьд бэлхүүсний тойрог нь жинтэйгээ ижилхэн байдаг байна. Нэг кг хасахад бэлхүүсний тойргоос нэг см хассан гэсэн үг юм.