Халуун усанд хэвтэх нь ямар сайн талтай байдаг юм бол?
- Нойргүйдэлд сайн нөлөөтэй - Нойр тань сайн хүрдэггүй бол лаванда цэцгийн тосыг усандаа хийж хэсэг хугацаанд биеэ суллан амарч сууснаар таны нойр төд удалгүй хүрэх болно. Үүнийг хүний биеийн ерөнхий температур өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж болох юм.
- Синуситийг хөнгөрүүлнэ - Ханиад, харшил зэргээс үүдсэн хамрын өвчнийг хамдаах шилдэг аргуудын нэг бол халуун усанд тайван суух байдаг. Хаалгаа түгжээд усны халуун ууранд сууснаар биед хуримтлагдсан хэрэггүй зунгаг биеэс ялгаран гарна. Илүү үр дүнтэй болгохын тулд банны давсыг нэмж хийж өгөөрэй.
- Цусны эргэлтийг сайжруулна - Халуун ус нь хатуурсан булчинг суллаж, биеийг тайвшруулахаас гадна биеийн ерөнхий цусны эргэлтийг сайжруулдаг ажээ. Усанд 1 цаг суух цаг зав гарахгүй байгаа бол аяга халуун цай оочлоод уугаарай. Үр дүн нь ижилхэн байх болно.
- Чангарсан булчинг суллана - Гэмтэл авсан юмуу хүнд хүчир биеийн дасгалын дараагаар халуун усанд суух нь булчинг суллаж зөөлрүүлэхэд туслана.
- Уушигны үйл ажиллагааг сайжруулна - Битүү хамрыг онгойлгохоос гадна уушигны үйл ажиллагааг сайжруулахад тусладаг. Халуун ус цээжинд даралт өгсөнөөр уушиг руу орох хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг ажээ.
Та бүхэндээ халуун усанд хэвтэх ач холбогдлыг танилцууллаа. Дараагийн удаа хүүхдээ унтаж байх хооронд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч халуун усанд нэг цаг тайван гэгч нь хэвтээд амраад аваарай.