1
Цамц чинь зах нүүрний хэлбэртэй тань ижил байх ёстой
Цамц худалдаж авахдаа бид захныхан хэлбэр дүрсийг харах нь бараг л ховор. Гэтэл цамцны захны ачаар нүүрнийхээ хэлбэрийг тодотгож болдог юм байна.
Нарийхан захтай цамц нь бөөрөнхий нүүртэй хүмүүст илүү тохиромжтой. Учир нь нарийн зах нь нүүрний хэлбэрийг зууван болгож харагдуулна. Харин бөөрөнхий нүүртэй хүнд сонгодог зах зохино. Зууван нүүрний хэлбэртэй хүмүүс төрөл бүрийн зах сонгож үзэж болно.
2
Мөр болон ханцуйнд анхаарал хандуулаарай
Ямар ч хувцас өмсөж үзсэн мөр болон ханцуйд нь анхаарал хандуулаарай. Мөрний оёдол яг мөрөн дээр байх ёстой бол ханцуйны оёдол нь бугуйны нугалаан дээр дуусах ёстой.
3
Цамцныхаа ханцуйг хойш нь эргүүлэх
Сүүлийн үед бараг л хүн бүр ханцуйгаа хойш нь эргүүлдэг болсон. Харин орой нь ханцуйгаа буулгахад нэлээд үрчлээ суусан байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд 2, 3 цаг тутам ханцуйгаа буулгаж янзлахад болно.
4
Цув болон пальтон дээрх товч
Цув болон пальтонд товч нь чухал үүрэгтэй гэнэ. Хамгийн дээд талын товчийг товчлохгүй байж болох хэдий ч дунд талын товчийг заавал товчлох хэрэгтэй. Харин хамгийн доод талын товчийг товчлосны хэрэггүй.
5
Гутланд мөнгө хэмнэх хэрэггүй
Чанартай гутлыг та удаан хугацаанд өмсөх бөгөөд мөн таны хөлд эвтэйхэн байх нь чухал. Гэхдээ чанартай гутлыг тусгай зааврын дагуу арчлах хэрэгтэй. Ийнхүү зөв арчилж чадсанаар та гуталны эдэлгээг уртасгах болно.
6
Нарсны модоор хийсэн өлгүүр
Нарсны модоор хийсэн өлгүүр нь таны хувцасны хамгийн сайн анд юм. Учир нь энэ өлгүүр хувцасны илүүдэл чийгийг өөртөө шингээдэг байна. Мөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн өлгүүр хувцсанд хоргүй.
7
Тэлээ зүүхээс битгий татгалз
Хэрвээ өмдөн дээр тань тэлээний гогцоо байгаа л бол тэлээ заавал зүүх хэрэгтэй. Тиймээс хэд хэдэн төрлийн тэлээ худалдаж аваарай. Үүнээс гадна тэлээг гуталтайгаа хослуулах хэрэгтэй байдаг учир тэлээ худалдаж авахдаа ямар гуталтай хослуулахаа сайн бодоорой.
8
Цамцны доороос майк харагдах ёсгүй
Энэхүү зүйл нь ихэнхдээ эрчүүдэд тохиолддог. Тэд гэрэлтдэг цамцны доор майк өмсөх ихээхэн дуртай. Хамгийн гол нь энэ майк таны цамцан доороос харагдах ёсгүй учир цамцныхаа бүх товчийг товчлох эсвэл жилетка сонгох нь илүү тохиромжтой.
9
Оймс тань хувцастайгаа зохицох ёстой
Энгийн өдрүүдэд бид төрөл бүрийн оймс өмсөж болох ч ажилдаа явах, ажил хэргийн уулзалтын үеэр хувцастайгаа зохицсон оймсыг өмсөх нь зүйтэй. Таны өмсөж буй өмдний өнгөтэй тухайн оймсны өнгө таарч байх хэрэгтэй.
10
Ноосон цамцыг эвхэж хадгалах хэрэгтэй
Цаг хугацаа өнгөрөх тусам ноосон цамц хэлбэрээ алддаг. Хэрвээ өлгүүр дээр өлгөвөл энэ алхам илүү хурдасна. Тиймээс цамцаа сунгахгүйн тулд анхнаас нь эвхэж хадгалсан нь зүгээр.