Сармистай шөл нь вирусын мутацын өөрчлөлттэй тэмцдэг бөгөөд вирусыг дахин мутацид орохоос сэргийлнэ. Мөн сармис нь эрүүл мэндэд тустай байгалийн бүтээгдэхүүний нэг бөгөөд та хүссэн хоолондоо нэмж болно. Үүнээс гадна төрөл бүрийн салаттай хольж, оливын тостой холиод талхан дээр түрхээд идэх ч боломжтой. Таны эрүүл мэндийн байдлыг сайжруулж, дархлаа тогтоох үйлчилгээтэй тул энэхүү шидэт ногоог үргэлж хэрэглэж байхыг зөвлөе. Ингээд сармистай шөл хийх жортой танилцана уу?
Орц:
50 хумс сармис
2 хоолны халбага цөцгийн тос
2 хоолны халбага оливын тос
2 том сонгино (дөрвөлжин хэрчсэн байх)
1 хоолны халбага нунтаг ганга
6 аяга тахианы шөл \гоньд, лаврын навч, петрушка гэх мэт ногоотой\
3 зүсэм талх (дөрвөлжин хэрчсэн байх)
1 аяга цөцгий
Хийх арга: Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана. Сармисаа жижиглэн хэрчээд, листэн дээгүүр тарааж тавин дээр нь оливын тосоо хийж шарах шүүгээндээ 30 минут шарна. Шарсныхаа дараагаар сармисаа гаргаж хөргөнө. Сармисаа хөрж байх зуур хайруулын тавганд 2 хоолны халбага оливын тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад цөцгийн тос нэмж хийнэ. Тосоо халсных нь дараагаар дөрвөлжин хэрчсэн сонгиноо нэмж хийгээд, 10 минут чанана. Сармисаа хөрснийх нь дараа сайн нунтаглаад сонгино дээрээ нэмж хийнэ. Дараа нь төрөл бүрийн ногоо болон тахианы шөлөө нэмнэ. Галаа багасгаад талхаа нэмж хийгээд дахин 5 минут буцалгана. Бэлэн болсных нь дараагаар шөлөө сайн гэгч нь хутгаад цөцгий, давс, перц зэргийг нэмнэ. Ингээд антибиотикоос 100 дахин хүчтэй шөл бэлэн боллоо.