Биднийг аажмаар үхэлд хүргэж ч мэдэхээр зүйлс

Таны өдөр бүр өмсөж байгаа хувцас, гоёл чимэглэл зэрэг тань зарим өвчин үүсэх шалтгаан болж байдаг талаар та мэдэх үү? Цаг хугацаа өнгөрөх тусам хувцас загварын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байгаа төдийгүй этгээд хачин сонин шийдэл бүхий хувцаснууд ихээр үйлдвэрлэгдэх болжээ. Тэгвэл энэ бүхэн бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар та доорхи мэдээллээс хүлээн авч уншаарай. 

Биднийг аажмаар үхэлд хүргэж ч мэдэхээр зүйлс

1 Хортой материалууд

Хүний гараар хийгдсэн нилонь, акрилик, синтетик зэрэг материалууд нь элдэв янзын химийн бодисоор будагдсан байдаг. "Толбо үүсдэггүй, шавж зайлуулах, гал усны хамгаалалттай, хөлс гадагшлуулдаггүй, цахилгаанждаггүй. агшдаггүй зэрэг материалууд нь илүү их химийн бодис агуулсан байдаг" талаар мэргэжилтэн Габриелла Фаркас (Gabriella Farkas) тайлбарлажээ. Харин "Maple Holistics"-ийн эрүүл мэндийн мэргэжилтэн Калеб Баке (Caleb Backe): "Эдгээр химийн хорт бодис нь таны арьсанд нэвтэрч, цусанд ч орох магадлалтай" гэж нэмж хэлжээ. Энэ нь зөвхөн тууралт л үүсгэх байх гэж та бодож байна уу? АНУ-ын эрүүл мэндийн төвийн мэдээлснээр, дасгал хөдөлгөөн хийхэд зориулсан Диметилформамид гэх материал нь элэгний өвчлөлтэй холбоотой байх магадлалтай талаар судалгаа хийж байгаа аж. 

Хортой материалууд

2 Өндөр өсгийт

Өндөр өсгийтэй гутал нь дан ганцхан таны хөлөнд өвдөлт үүсгэдэг гэж эндүүрэх хэрэггүй. Өсгийтэй гутал өдөр бүр өмсөхөд хөлийн шагай өргөгдөж, шилбэний булчинтай холбогдсоноор, шилбэ богино болдог аж. Эдгээр булчингын эд эсүүд хатуурч зузаарсны дараа намхан өсгийтэй гутал өмсхөд хөл тань өвддөг болно. Яваа яваандаа өвчин үүсгэхгүйн тулд хөлийнхөө хуруун дээр явахаас өөр аргагүйд хүрдэг. 

Өндөр өсгийт

3 Бариу жинсэн өмд

Цусны эргэлтийг удаашруулж, хөл хавдах, цус бөөгнөрөлт зэрэг нь бариу өмд өмсөхтэй шууд холбоотой. Нэгэн эмэгтэй бариу өмд өмсөөд 4 өдрийн турш хөл нь мэдээгүй болжээ. Мөн эрүүл мэндийн нэгэн сэтгүүлд мэдээлснээр, бариу жинс нь хөлний булчин, мэдрэлийн эд эсүүдэд маш муу нөлөөтэй талаар бичжээ. 

Бариу жинсэн өмд

4 Угаалгын нунтаг

Ямар ч шалтгаангүйгээр биен дээр тань тууралт, улайлт гарсан уу? Үүний буруутан нь угаалгын нунтаг байж болох юм. Арьс өнгөний мэргэжилтэн Жеффри Фромовитз (Jeffrey Fromowitz): "Угаалгын нунтаганд агуулагдах будаг, үнэр оруулагч бодис нь хэт эмзэг арьстай, харшилтай хүмүүст хамгийн их нөлөөлж байдаг" гэжээ. Тэрээр энэ бүхнээс сэргийлэхийн тулд үнэр, будаг багатай шингэн угаалгын нунтаг хэрэглэхийг зөвлөж байна. Мөн угаасныхаа дараа цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй аж. 

Угаалгын нунтаг

5 Байнга угаах боломжгүй хувцас

Өвлийн куртик, ороолт, бээлий зэрэг нь улирлын чанартай учраас тэр болгон угаагаад байдаггүй шүү дээ. Иймд нян бактери үржих таатай нөхцөл бий болж байдаг. Малгай, ороолтоо 7 хоног бүр угааж, унтлаганы хувцсаа өдөр бүр угаах хэрэгтэй гэнэ шүү. Мөн үангиа нь үргэлж ширээтэй хүрэлцэж байдаг тул хэд зүүснийхээ дараа угаах ёстойг санаарай. 

Байнга угаах боломжгүй хувцас

6 Дотуур хувцас

Дотуур хувцасны материал нь агаар нэвтрүүлдэггүй байх нь олон. Энэ нь халдвар үүсэх, нян үржих нөхцлийг бүрдүүлж байдаг. Цэвэр даавуун материалтай, биед эвтэйхэн дотуур хувцас сонгох нь таны эрүүл мэндээс гадна тав тухтай байдалтай холбоотой.

Дотуур хувцас

7 Том цүнх

Том овор хэмжээтэй цүнх үүрэхдээ бид эсрэг талын мөрөө дээш өргөж, жингээ тэнцүүлдэг. Гэтэл энэ нь хөлний улан дахь нумыг хэвийн бус болгох, нурууны яс мурийх үндэс болдог байна. Үүнээс гадна мөр, хүзүү өвтгөж, мэдрэлийн судлуудын үйл ажиллагааг боож, гар өвтгөдөг. Сэргийлэх арга хэмжээ авахын тулд 2 мөрөндөө үүрдэг үүргэвч үүрэх болон 2 мөрөндөө ээлжилж цүнхээ үүрээрэй. 

Том цүнх

8 Сандал, углааш

Зуны аагим халуунд бидний хамгийн их өмсдөг гутал бол сандал болон углааш шүү дээ. "Simple Steps to Foot Pain Relief" номны зохиолч Кэти Бөүвмэн (Katy Bowman) энэ талаар: "Углааш өмсөж байхдаа хүн сугаруулахгүй гэж үргэлж булчингаа чангалж байдаг учраас хөлийн хурууны булчин агших, тэнцвэрээ алдах, бүтэн биеийн хөдөлгөөнийг хянах зэрэг асуудалд учруулдаг" хэмээн тайлбарлажээ. 

Сандал, углааш

9 Гэдэсний даруулга

Гэдэс орчмын илүүдэл махыг дардаг эдгээр даруулгыг удаан хугацаанд зүүснээр дотоод эрхтэн хайлж, хоол боловсруулах эрхтний тогтолцооны хэвийн үйл ажиллагааг тасалдуудаг ажээ. "HuffPost" цахим хуудсанд үүнээс үүдэн цусны бөөгнөрөл, судас бүдүүрэх эмгэг үүсдэг гэж мэдээллэсэн байна. Мөн ямар ч төрлийн бариу хувцас нь хөлрөлт үүсгэж, арьсан дээр тууралт үүсэх нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Гэдэсний даруулга

10 Үрчийдэггүй хувцас

Ажил хөнгөвчлөх боловч энэ төрлийн хувцас нь тусгай материалаар хийгдсэн байдаг. Харин энэхүү материал нь хүний биед хортой нөлөө үзүүлдэг аж. 

Үрчийдэггүй хувцас

11 Хуучин хувцаснууд

Хэн өмсөж байсан нь мэдэгдэхгүй хувцас хэзээ ч битгий өмсөөрэй. "Нян бактери нь ямар ч төрлийн материалтай хувцсанд удаан өсөж үржих чадвартай байдаг" гэж эрүүл мэндийн мэргэжилтэн Фаркас зөвлөжээ. Биеийн дулаан нь нян бактерийг устгах чадвартай байдаг тул удаан хадгалсан хувцсаа өмсхөөсөө өмнө заавал угааж хэвшээрэй. 

Хуучин хувцаснууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()