Дэлхийн тэрбумтнууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хэрвээ та их хэмжээний хөрөнгө өвлөж аваагүй л бол тэрбумтан болохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Мэдээж энэ хөдөлмөр нь эдгээр хүмүүсийг өөрчлөгдөхөд нөлөөлсөн биз. Тэгвэл бид та бүхэнд одоогийн тэрбумтнууд алдартай болохоосоо өмнө ямар байсан, тэрбумтан болсныхоо дараа ямар болсон талаар мэдээллийг хүргэе.

Дэлхийн тэрбумтнууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Жефф Безос (Jeffrey Preston Bezos) - 120 тэрбум $

2017 онд Амазон интернэт-дэлгүүрийн үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүний тоонд багтжээ. Тэрээр 1996 онд энэхүү бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа гэхэд түүний төсөл 6 тэрбум долларын үнд хүрсэн байна. Амазон интернэт дэлгүүрийн үүсгэн байгуулагчаас гадна Жефф "The Washington Post" сэтгүүлийн захирал, "Blue Origin" сансрын компанийн үүсгэн байгуулагч юм.

Сонирхолтой баримтууд:

- Анхны бизнес уулзалтаа тэрээр гаражийн хажууд байрлах, номын дэлгүүрт хийж байжээ.

- Тэрээр уулзалт, ярилцлаган дээрээ үргэлж инээдэг бөгөөд YouTube дээр түүний инээдийг харсан хэн ч инээхгүй байж чадахгүй.

Жефф Безос (Jeffrey Preston Bezos) - 120 тэрбум $

2 Билл Гейтс (Bill Gates) - 92 тэрбум $

Microsoft компани анх 1976 онд үүсэн байгуулагдсан бөгөөд тэрээр 10 жилийн дараа анхны тэрбум долларынхаа орлогыг олсон байна. Зарим судалгаанаас харахад, тэрээр 2006 онд минутанд 6659 доллар, хоногт 10 сая долларын орлоготой ажиллаж байжээ.

Сонирхолтой баримтууд:

- Тэрээр түүхэн дэхь хамгийн их хандивыг өргөсөн бөгөөд 5 хандивын аянд оролцож, 37 тэрбум долларыг зориулжээ.

- 13 настай байхдаа Билл ангийнхан хүүхдүүдтэй нийлж, сургуулийнхаа компьютерийг хакердаж, нууц мэдээллийг олж авсан байна. Шийтгэл хүртэхийн оронд бяцхан хакер компьютерын байгууллагад ажиллах ажлын саналыг авчээ. 

Билл Гейтс (Bill Gates) - 92 тэрбум $

3 Марк Цукерберг (Mark Elliot Zuckerberg) - 72 тэрбум $

Марк Цукерберг 20 насандаа буюу 2004 онд вэбсайт нээсэн бөгөөд хожим нь энэхүү вэбсайт нь дэлхий даяар тархсан цахим сүлжээ болсон байна. Тэрээр 2017 онд Харвардын их сургуулийг төгсжээ. Өмнө нь Марк дадлага хийхийн тулд сургуулиа орхисон гэнэ.

Сонирхолтой баримтууд:

- Анхны компьютерын програмаа тэрээр 11 насандаа бичжээ.

- Цукербергын гэр бүл Бист хэмээн нохойтой бөгөөд Facebook-т түүний цахим хуудас байдаг гэнэ шүү.

Марк Цукерберг (Mark Elliot Zuckerberg) - 72 тэрбум $

4 Сергей Брин - 50 тэрбум $ болон Ларри Пейж - 51 тэрбум $

Сергей Брин өөрийн найз Ларри Пейжийн хамтаар 1998 онд Google компанийг үүсгэн байгуулагсан бөгөөд 6 жилийн дараа тэд Forbes-ын тэрбумтангуудын тоонд багтжээ. Google-ийн анхны оффис нь Сергейн найзын гаражинд байрлаж байсан гэнэ.

Сонирхолтой баримтууд:

- Ларри болон Сергей нар хөгшрилтийн эсрэг програм бүтээхээр ажиллаж байгаа.

- Google -ийн оффисын гадаа ямаа бэлчдэг бөгөөд тэднийг малчид хариулдаг гэнэ шүү.

Сергей Брин - 50 тэрбум $ болон Ларри Пейж - 51 тэрбум $

5 Жек Ма (Jack Ma) - 41 тэрбум $

Alibaba Group -ын үүсгэн байгуулагч тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа ажилд орох гэсэн боловч түүнийг ажилд авах газар олдохгүй байсан бөгөөд 12 газар түүнд татгалзсан хариу өгчээ. 1995 онд Жек АНУ руу явсан байна. Ингээд АНУ-аас ирэхдээ тэрээр интернэт компани үүсгэх санаатай ирсэн бөгөөд 4 жилийн дараа хэрэгжүүлжээ. Анхандаа түүний компани зөвхөн зарлагатай байсан бол 2002 онд анхны орлогоо авчирч түүнээс хойш байгууллагын орлого эрчимтэй өсөж, 2012 он гэхэд 15 тэрбум $-ын ашигтай ажилласан байна.

Сонирхолтой баримтууд:

- Жек Ма англи хэл сурахын тулд олон жилийн турш түүний төрсөн нутагт ирсэн жуулчдад хөтөч хийдэг байжээ.

- Жуулчид түүнд Жек гэсэн нэрийг өгсөн бөгөөд түүний жинхэнэ нэр нь Ма Юнь (Ma Yun) юм байна.

Жек Ма (Jack Ma) - 41 тэрбум $

6 Илон Маск (Elon Reeve Musk) - 21 тэрбум $

Илон Маск 2003 онд Tesla Motors компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 11 жилийн дараа машинаараа 76 цагийн тойрон аялал хийхэд түлшний үнийн дүн орохгүйгээр 0$ -ын зардал гарсан байна. Энэхүү амжилт нь Гиннессийн номд багтжээ.

SpaceX хэмээх сансрын нислэгийн компани 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны эхээр Ангараг гариг руу Falcon Heavy пуужинг хөөргөснөөр Илон баатар болсон байна. Учир нь энэ төрлийн хүч чадалтай пуужинг хамгийн анх засгийн газрын агентлагаас биш харин хувийн байгууллага хөөргөж чадсан юм.

Сонирхолтой баримтууд:

- "Төмөр хүн" киноны найруулагчийн хэлж байгаагаар Тони Старкын дүрийг Илон Маскаас жишээ авсан гэнэ.

- 12 насандаа Илон видео тоглоом зохиож, түүнийгээ 500$ -оор заржээ.

Илон Маск (Elon Reeve Musk) - 21 тэрбум $

7 Ричард Брэнсон (Richard Branson) - 5 тэрбум $

Virgin хэмээх 400 гаруй компанитай алдарт брэндийг Ричард 20 насандаа үүсгэн байгуулжээ. Эхлээд тэрээр хөгжмийн дэлгүүр нээж, дараа нь даатгал, зээл, кино урлагийн төрлөөр компани нээсэн байна. 1984 онд Ричард Virgin Atlantic Airways нислэгийн компанийг нээсэн бөгөөд 20 жилийн дараа  Virgin Galactic хэмээх сансрын аялалын компанийг нээжээ.

Сонирхолтой баримтууд:

- Ричард 10 гаруй хочтой бөгөөд тэдний дунд "хиппи-тэрбумтан", "бизнесийн ертөнц дахь хадаас", "бизнесийг бохирдлоос цэвэрлэж буй баатар" гэх мэт нэрнүүд байдаг гэнэ.

- Анх тэрээр бизнесийн уулзалтаа утсаар хийдэг байсан бөгөөд ярих хугацаа хязгаартай байсан учир Ричард гэрээ байгуулах онцгой арга барилтай юм байна.

Ричард Брэнсон (Richard Branson) - 5 тэрбум $

8 Ральф Лорен (Ralph Lauren) - 6 тэрбум $

Анхны хувцасны загвараа тэрээр 30 насандаа гаргасан байна. Рolo Ralph Lauren Corporation нь хувцас, гоёл чимэглэл, үнэртэй ус, тавилга, аяга шаазан, амттан болон гэрийн тэжээвэр амьтдад зориулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэнэ. 2007 онд тэрээр "Загварын домог" хэмээх алдартай шагналыг хүртжээ.

Сонирхолтой баримтууд:

- Загвар зохион бүтээгчийн жинхэнэ нэр нь Ральф Рубен Лифшиц юм байна. Тэрээр Беларусиас цагаачлан ирсэн ядуу еврей гэр бүлээс гаралтай.

- Загвар гарах санаа түүнд "Агуу Гэтсби" хэмээх номыг уншсаны дараа гарч ирсэн ч түүний ажиллаж байсан байгууллага энэ санааг хүлээж аваагүй байна. Энэ нь түүнд бие дааж загвар зохион бүтээх эрч хүчийг өгсөн бөгөөд 8 жилийн дараа Ральф  "Paramount Pictures"-ийн захиалгаар "Агуу Гэтсби" киноны хувцсыг хийж байжээ.

Ральф Лорен (Ralph Lauren) - 6 тэрбум $

9 Трэвис Каланик (Travis Cordell Kalanick) - 5 тэрбум $

Трэвис Каланик 2009 онд Гаррет Кэмпийн хамтаар  Uber гэсэн аппликейшнийг бүтээсэн бөгөөд энэ нь жолооч болон зорчигчийг холбож өгөх зорилготой байсан юм. Харин өнөөдөр энэхүү компани дэлхийн 58 орны 300 гаруй хотуудад салбартай гэнэ.

Сонирхолтой баримтууд:

- Uber -ын хамгийн анхны үйлчлүүлэгч Трэвисын эцэг эх байжээ.

- Трэвисын танилууд түүнийг зөрүүд, зорьсондоо хүрэхийн төлөө эрмэлздэг нэгэн хэмээн тайлбарласан байна. Нэгэн удаа тэрээр Google -ийн оффист 9 цагийн турш сууж, тэдний нэгэн ажилтныг өөрийн компанидаа ажиллахыг гуйжээ.

Трэвис Каланик (Travis Cordell Kalanick) - 5 тэрбум $

10 Опра Уинфри (Oprah Winfrey) - 3 тэрбум $

"Балтимор ярьж байна" өглөөний ток шоуг 10 жил хөтөлсний эцэст Опра өөрийн гэсэн зурагтын нэвтрүүлгийг гаргажээ. "Опра Уинфрогийн шоу" зурагтаар 25 жилийн турш гарсан бөгөөд дэлхийн 140 гаруй орнуудад цацагдсан байна. Харин энэхүү нэвтрүүлгээ хийхээ больсны дараа тэрээр OWN  сувгаа нээжээ.

Сонирхолтой баримтууд:

- Шоу нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө тэрээр мэдээний хөтлөгч байсан хэдий ч түүнийг хэт сэтгэл хөдлөлөөс нь болоод ажлаас нь халжээ. Нэгэн удаа тэрээр мэдээний үеэр уйлж байсан гэнэ.

-1993 онд Опра Майкл Жексон (Michael Joseph Jackson)-аас ярилцлага авсан бөгөөд энэхүү ярилцлагыг 90 сая үзэгч үзсэн байна. Энэ нь америкийн телевизийн түүхэн дэхь хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болжээ.

Опра Уинфри (Oprah Winfrey) - 3 тэрбум $

11 Дональд Трамп (Donald Trump) - 3 тэрбум $

Сургуулиа төгссөнийхөө дараа Трамп кино урлагийн сургуульд орох эрмэлзэлтэй байсан ч үл хөдлөх хөрөнгийн бизнесийн талбарт хүч үзэхээр шийдсэн байна. Тэрээр хамгийн анх 1200 айлын орон сууцыг маш богино хугацаанд барьж тэр хэрээрээ хурдан зарж чаджээ.

Ингээд 10 жилийн дараа Дональд тэрбумтан болсон байна. Харин хүүхдийн насны мөрөөдлөө тэрээр 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хэд хэдэн кино зураг авалтанд оролцжээ.

Сонирхолтой баримтууд:

- Ерөнхийлөгч болсноор тэрээр АНУ-ын түүхэн гурван амжилтыг эвдэж чаджээ.

Нэгдүгээрт, анхны нас тогтсон ерөнхийлөгч болсон.

Хоёрдугаарт, ерөнхийлөгчийн суудалд 3 тэрбум долларын хөрөнгөтэй суусан.

Гуравдугаарт, ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө ямар нэгэн төрийн болон цэргийн байгууллагад алба хашиж байгаагүй.

- 1990-ээс 2015 оны хооронд өөрийгөө хөгжүүлэх талаар 17 ширхэг ном гаргасан бөгөөд заримыг нь өөр зохиолчидтой хамтран бичжээ.

Дональд Трамп (Donald Trump) - 3 тэрбум $

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()