1
И Сол Жу сэхээтэн айлаас гаралтай
Багш, эмчийн гэр бүлээс гаралтай, Чонжин боомтод мэндэлсэн Сол Жуг 1985-1989 оны хооронд төрсөн хэмээн таамагладаг юм. Тэгэхээр Сол Жу 28-33 настай гэсэн үг болж таарч байна.
2
Залуу байхдаа хөгжөөн дэмжигч хийдэг байжээ
Сол Жу нь удирдагчийн эхнэр болохоосоо өмнө Хойд Солонгосын хамгийн том их сургууль болох Ким Ир Суны Их сургуулийг төгсчээ. 2005 онд тэрбээр Өмнөд Солонгост зохион байгуулагдсан Азийн Аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын төлөөлөгчдийг дэмжих багийн гишүүн болж оролцсон байна.
3
Сол Жу өмнө нь дуучин байв
Унхасу Улсын Найрал хөгжимд түүнийг дуулж байхыг удирдагч Ким Жон Ун олж харахаас өмнө тэрбээр хэсэг хугацааны турш Хятдад дуучны мэргэжлээр суралцаж байсан ажээ.
4
Тэрбээр гурван хүүхдийн ээж
Мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Сол Жуг хоёр охин, нэг хүүтэй хэмээдэг. Өмнөд Солонгосын Тагнуулын Төв газрын мэдээгээр Хойд Солонгост залгамжлагч хэрэгтэй болсон учраас Сол Жу гурав дахь удаагаа жирэмслэхээс өөр аргагүй болсон ажээ.
5
Тэр бусдаас өөр
Түүнээс өмнөх Хойд Солонгосын Тэргүүн хатагтай нар цөм урт үстэй байсан бол Сол Жу богино үстэй. Үүнээс гадна тэрбээр Барууны брендүүдэд нугасгүй нэгэн бөгөөд Channel, Dior-ийн бүтээгдэхүүн, аксессорийг цуглуулдаг ажээ. Хүн бүр Хойд Солонгосынхоо тэмдгийг заавал зүүх ёстой байдаг ч Сол Жу өөрийнхөөрөө загнаж, өндөр үнэтэй энгэрийн зүүлтээр гангарсан байгааг энэхүү зургаас харж болох юм.
6
Тэрээр нөхрөө ятгаж чадсан
Сол Жу эрх мэдэл, албан тушаалыг өөртөө төвлөрүүлсэн нөхрөө ятгаж улсынхаа эмэгтэйчүүдэд бага хэмжээний ч болтугай эрх чөлөөг олгожээ. Сол Жугийн ятгалгын ачаар Хойд Солонгосын эмэгтэйчүүд өмд, жинсэн өмд, хар трико, үргэлж ултай болон өндөр өсгийтэй гутал өмсөж, унадаг дугуйгаар гадуур явж чадахаар болсон билээ.