1
Зүрхний үйл ажиллагааг сайжруулна
Цагаан гаа нь хоол боловсруулалт, дотор муухайрах зэрэгт сайн нөлөөтэй төдийгүй даралт ихсэх, зүрхний эмгэгээс урьдчилан сэргийлдэг хэмээн "Herbs Info" хуудсанд мэдээллэжээ. Мөн лууван нь антиоксидантаар баялаг тул зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Лууван идсэнээр холестрил багасаж, өөх тосыг гадагшлуулахад хялбар болдог байна.
2
Арьсыг эрүүл байлгана
Лууванд агууллагддаг бета каротин нь арьсны нөхөн төлжих чадварыг сайжруулдаг талаар, "Dr. Axe" мэдээллэсэн бөгөөд эмчилгээний зорилгоор өргөн хүрээнд хэрэглэгддэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар цагаан гаа нь мөн ижил үйлчилгээтэй байх боломжтой талаар нээжээ. "Herbs Info"-ийн мэдээллээр, уг хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг антиоксидантууд нь нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байна.
3
Дархлааг сайжруулах
"Dr. Axe"-ийн мэдээлэлд, лууванд агуулагдах "С" витамин, антиоксидантууд нь өвчнийг эдгээхэд туслах дархлааны системийг дэмждэг бөгөөд цагаан гаа нь таныг хөлрүүлснээр хорт бодисыг биеэс гадагшлуулдаг ажээ. Мөн дермисидин хэмээх онцгой уураг ялгаруулснаар Е.Коли болон Стафилокус хэмээх микро организмыг устгахад нөлөө үзүүлдэг байна.
4
Хавдраас сэргийлэх
Лууванд агууллагддаг антиоксидантууд нь цусны хавдар үүсгэгч эстэй идэвхитэй тэмцдэг гэж "Dr. Axe"-д тавигджээ. Луувангын шүүс нь халдвартай тэмцсэнээр хавдраас урьдчилан сэргийлэх юм. Харин "World's Healthiest Foods"-ийн явуулсан судалгаанаас харахад, цагаан гаанд агуулагдах "жинжерол"-ийг хэрэглэдэг хүмүүс хавдраар өвчлөх магадлал бага байжээ. Мөн жинжерол нь хавдрын эсүүд өөрсдийгөө идэх маягаар устгах процес буюу "автофагоситозоз" явагдах боломжыг бүрдүүлдэг байна.