Эмээ маань махны оронд тахианы элэг худалдан авдаг. Учир нь...

Румын улсын хоол хийх уламжлал нь Слав болон Европын ард түмний заншлыг багтаасан өвөрмөц байдаг. Хэдийгээр тэд ихэнхидээ хүнсний ногоогоор хоол хийдэг ч махыг тойрон гардаггүй ажээ. Өнөөдөр бид та бүхэндээ тус улсын хоолны нэг хэсэг болох "тахианы шарсан элэг" хэмээх амтад зуушыг хэрхэн бэлтгэх жорыг хүргэж байна.

Эмээ маань махны оронд тахианы элэг худалдан авдаг. Учир нь...

Бид ихэнхидээ элэг шарах, элэгний нухаш хийж иддэг. Магадгүй одоо элэг идэхээс залхсан байж болох юм. Ингээд маш амархан аргаар амтат элэгтэй өндөг хийж идэцгээе.

 

Орц:

Тахианы элэг 300-400 гр

Өндөг – 2 ш

Сонгино – 1 ш

Давс - 1/3 цайны халбага

Ургамалын тос – 50 гр

Хар нунтаг перец

 

Хийх арга:

1. Тахианы элгээ маш сайн угааж цэвэрлэх хэрэгтэй.

2. 1.5 х 1.5 см хэмжээтэй элгээ хэрчинэ.

3. Сонгиноо арилгаад жижигхэн дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.

4. Хайруулын тавган дээр ургамалын тосоо халаагаад сонгиноо алтлаг өнгөтэй болтол нь 5-7 минут шарна.

5. Сонгиноо бэлэн болмогц дээрээс нь элгээ нэмээд 15 минут орчим шарж, бүх усыг ширгээх хэрэгтэй.

6. Харин дараа нь дээрээс нь өндөг нэмнэ.

7. Ингээд өндгөө болтол нь бага зэрэг хуурахад л хангалттай.

Шарсан элэгтэй өндгийг бүлээнээр нь төмс, гоймонтой хамт идэж болно. Ингээд энэхүү амтат жор танд таалагдсан бол та туршаад үзээрэй. Харин дараа нь найз нөхөддөө дуулгахаа мартуузай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()