1
Мэргэжилтний тусламжийг авдаггүй
Хайртай дотны хүмүүстэйгээ амьдрах газраа худалдан авах нь амьдралд тохиолдох чухал үйл явдлуудын нэг яахын аргагүй мөн билээ. Тэгвэл байр авахдаа мэргэжилтний тусламжийг авахгүй байснаар, олон тооны хүндрэлийг үүсч, буруу шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Тиймээс сүүлд харамсахгүйн тулд мэргэжилтний тусламжийг аваарай.
2
Байрны зээлийг хэрхэн яаж авахаа мэддэггүй
Бидний ихэнх нь байрны зээл хэрхэн авахаа сайн мэддэггүй учраас алдаа хийчих гээд байдаг талтай. Тэгвэл эдийн засагчдын зөвлөж байгаагаар, тухайн байрыг зээлээр авахаар шийдсэн бол байрыг зарж буй мэргэжилтэнтэй урьдчилан уулзаж, худалдан авалтаа 2 сарын хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр урт хугацааны зээлд төлөх мөнгөний хэмжээ нэлээдгүй хувиар багасдаг ажээ.
3
Байрныхаа жинхэнэ төлбөрийг мэддэггүй
Барьцаа төлбөр, сар тутмын байрны мөнгийг л төлөөд байвал болчих юм шиг боддог нь буруу ажээ. Ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад нуугдмал зардлууд үргэлж гарч байдаг. Сан диегогийн санхүүгийн зөвлөх Даниел Родригуэз (Daniel Rodriguez)-ийн хэлж байгаагаар "Таны байр томсохын хэрээр таны төлөх төлбөрийн хэмжээ улам нэмэгдэнэ. Үүнээс гадна байраа үргэлж засч сэлбэж, арчилж тордож байх хэрэг гардаг. Мөн түүнчлэн цэвэрлэгээ, даатгал, тээврийн хэрэгсэл, СӨХ-ийн мөнгө, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн татвар зэрэг олон төрлийн төлбөрийг төлөх зайлшгүй шаардлагатай болдог" байна.
4
Хангалттай хэмжээний мөнгөгүй байдаг
Байр худалдан авахаасаа өмнө ямар нэгэн санхүүгийн байгууллага дээр очиж байрны зээл ямар шат дараалал, дүрэм журмын дагуу явагддаг болохыг асууж мэдэх нь тун чухал юм. Мөн зээлдүүлэгчтэйгээ уулзаж ямар бичиг баримт шаардлагатай болох вэ? гэх мэт сонирхож буй асуултуудаа асууж лавлах нь зүйтэй. Санхүүгийн зөвлөх Даниел Родригуэз (Daniel Rodriguez)-ийн зөвлөгөө ёсоор бол "Хүн мөнгөндөө таарсан байшинг худалдан авч огт болохгүй" ажээ. Байшин авахдаа хамаг мөнгөө зарцуулаад нэг ч төгрөггүй болчихдог, дараа нь засвар, нөхөн сэргээлтэд зарцуулах төсөвгүй болох нь тийм ч сайн зүйл биш ажээ.
5
Интернетэд тавигдсан зурганд итгэдэг
Зарчмын хувьд интернетэд тавигдсан байгаа 50 зургийг харж шийдвэр гаргаснаас тухайн байшинд өөрийн биеэрээ орж үзэх нь илүү үр дүнтэй, ухаалаг алхам байх болно. Хэрэв та тухайн байрыг худалдан авахаар үнэхээр сонирхож байгаа бол өглөө, өдөр, оройн цагуудаар очиж сайтар нягтлан үзэхийг зөвлөе. Өөрийн биеэр очиж үзэж байж л эргэн тойрны нөхцөл байдал болон барилга байгууламжуудынх нь талаар мэдээлэл авах боломжтой.
6
Байрны ангууч шиг аашилдаг
Байрыг үзээд жижиг сажиг бүхий л зүйлийг нь өөлж, сөрөг үг хаядаг, нэг бол ажилтан авах гэж байгаа юм шиг хэрэгтэй хэрэггүй баахан асуултаар булах нь ямар ч утгагүй юм.
7
Үл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал дүрмийг мартдаг
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа харгалзан үзэх ёстой хамгийн гол дүрэм бол байршлыг нь анхаарах байдаг. Өглөө оройд хүмүүс хэр их байдаг вэ? Гэмт хэргийн гаралт их үү бага уу? Тээврийн хэрэгслээсээ хэр зайтай вэ? Цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газрууд эргэн тойронд нь бий юу гэхчилэн тухайн байрыг худалдан авахаасаа өмнө заавал ч үгүй бодолцон үзэх ёстой зүйлс бишгүйдээ их бий.
8
Сайтар шалгаж үздэггүй
Байр авахдаа бид ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулдаг. Тэгвэл худалдан авах гэж буй байрныхаа өнцөг булан бүрийг нарийн нягт шалгаж үзээгүйгээсээ болоод ахиад л баахан мөнгө зарлагадах тохиолдол цөөнгүй гардаг ажээ. Ямар нэгэн гэмтэл, хэвийн бус зүйл байгааг илрүүлсэнээр та байр зарж буй хүнтэй тохиролцоо хийж байрныхаа үнийг хямдруулах боломжтой.
9
Сэтгэл хөдлөлдөө захирагддаг
Байр худалдан авах явцдаа бид төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч байдаг. Анх удаагаа байр авах гэж байгаа хүмүүс байр зарж буй хүмүүсийн урхинд амархан орох эрсдэлтэй учраас чанар муутай юмуу тохиромжгүй байр авах магадлал өндөр байдаг ажээ. Тийм учраас буруу шийдвэр гаргахгүйн тулд өөрийнхөө сэтгэл хөдлөлд аль болох автахгүй байх хэрэгтэй бөгөөд найз нөхөд, дотны хүмүүстэйгээ энэ талаараа сайтар ярилцах нь зөв алхам байх болно.
10
Дотор нь орж үздэггүй
Гэрээ, зээл бүх юм бэлэн болсон бол эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө байшингийнхаа өрөө бүрээр орж үзэн бүх хэсгүүдийг нь нарийн нямбай шалгаж үзэхээ битгий мартаарай. Нямбай, хашир зан хэнд ч илүүдэж байгаагүй ээ.