Хааяа нүдний өмнө хөвж байгаа жижиг зүйлс харагддаг. Энэхүү үзэгдлийг меодопи (myodescopies) гэж нэрлэдэг аж. Танд харагддаг энэхүү жижиг тунгалаг зүйлсийг юу гэдгийг мэдэхийн тулд, нүдний дотор бүтцийг нарийн судлах шаардлагатай болно. Нүдний гадна хэсэгт эвэрлэг бүрхэвч байдаг бол, үүний ард нарийн судаснууд байрлах ба энэ нь солонгон бүрхэвчийн бүрэлдэхүүнд багтдаг.
Нарийн судасны ард нүдний болор байрлана. Нүдний болор нь 2 талдаа гүдгэр, хүүхэн хараа болон солонгон бүрхэвчийн ард байрласан тунгалаг бүтэц юм. Энэхүү оптик линз нь ижил хэлбэрээр дүрсийг нэвтрүүлэх хугарлын шинж чанартай байдаг.
Мөн нүдний бүтцэд торлог бүрхэвч чухал үүрэг гүйцэтгэдэг ба үүн дотор харсан зүйлийн мэдээллийг тархинд дамжуулдаг конус байх аж. Нүдний болор, торлог бүрхэвчийн хооронд нүдний бүтцэд дийлэнх хувийг эзэлдэг гель маягийн зүйл байх агаад үүнийг "шиллэг бие" хэмээн нэрлэдэг. Юмсыг харах үед цусны улаан эс болон, цагаан эс нь уг шиллэг биетэд ордог ба харж буй гэрлийн урд сүүдэрлэдэг байна. Энэ сүүдэр бол бидний хардаг агаарт хөвж байдаг жижиг зүйлс ажээ.
Меодопи үзэгдэл нь нүдэнд болон эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй тул та санаа зовох шаардлагагүй.