Бүсгүй таныг дэгжин харагдуулах, энэ хаврын трэнд хувцаслалтууд

Усны шувууд буцан ирж, урин хавар айсуй. Олон өнгийн цэцэгс дэлгэрэхтэй зэрэгцэн, охид бүсгүйчүүд маань ч бас цоморлигоо нээх болжээ. Хацар гоо охидын маань хаврын улирлалд гоёх шинэ трэндүүдийг танилцуулж байна.

Бүсгүй таныг дэгжин харагдуулах, энэ хаврын трэнд хувцаслалтууд

1

Урт ханцуйтай ноосон хүрэм болон бариу жинс, цамцны хослол энэ хаврын трэнд болж байна. Ноосон хүрэм тань улаан өнгөтэй эсвэл, улаан оруулгатай байх нь хамгийн чухал. 

2

Дөрвөлжин хээтэй цэвэр ноосон пальто нь мөн трэнд болох төлөвтэй байна. Үнэхээр дэгжин, ихэмсэг харагдуулж байгаа биз!

3

Цэцгэн хээтэй цув нь өндөр охидын хувьд хамгийн тохиромжтой чимэг болж байна.

4

Шаргал өнгийг зөвхөн намрын улиралд өмсдөггүй юм шүү. Энэ хавар тус төрлийн хүрэм, цуваар гангарч, олны харцыг булаагаарай. 

5

Гэгээлэг өнгийн цув, жинсэн өмдтэй төгс хосолдог гэдэгтэй та ч бас санал нийлэх болов уу.

6

Навчис дэлгэрч, яргуй цухуйх хаврын улирлыг ногоон өнгөөр чимээрэй.

7

Пальтон дээр ижил өнгийн бүс зүүх нь чамин төрхийг бүрдүүлнэ.

8

Бага зэрэг томдсон, хэлхгэр цув, пальто нь таныг дэгжин харагдуулахаас гадна биед эвтэйхэн мэдрэмж төрүүлнэ.

9

Хар бол хамгийн сонгодог өнгө юм. Хар өнгийн хувцас хаана ч явсан таныг чимж, ихэмсэг харагдуулах болно.

10

Шар, улаан, цэнхэр гэх мэт цэцэгсийн өнгөтэй богино цув таныг өөртөө итгэлтэй харагдуулна.

11

Бараан ногоон өнгийн пальто нь таны шүүгээнд заавал байх ёстой хувцасны нэг юм.

12

Хар өнгө хамгийн классик гэдэг нь энэ зургаар ахин батлагдаж байна.

13

Зөөлөн цэнхэр өнгөтэй богино ханцуйтай цув таныг залуу насыг илүү тодотгох болно.

14

Дэгжин пальто, хүрмээ загварлаг гуталтай хослуулах нь хамгийн чухал. 

15

Дан ганц гутал гэлтгүй, ямар малгай өмсөх вэ гэдгээ ч бодолцож үзээрэй бүсгүйчүүдээ...

Мөн охид бүсгүйчүүддээ зориулан, даашинзаа түрийтэй гуталтай хэрхэн тохируулж өмсөх тухай зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

1. Классик даашинз, арьсан гутал

Бүсгүй та дуртай даашинзаа, гоёмсог гуталтайгаа хэрхэн хослуулахаа мэдэхгүй л сууна уу! Тэгвэл танд санал болгох хамгийн эхний зөвлөгөө бол цахилгаантай урт түрийтэй гутал юм. Өнгөний хувьд ойролцоо өнгө байвал зүгээр. Гэгээлэг өнгийн даашинзан дээр завсрын өнгийн гутал байвал зохицно. Жишээ нь дарсны улаан хүрэн өнгийн даашинзтай, гэгээлэг бор өнгө төгс тохирох юм.

2. Урт даашинз, хилэн гутал

Урт даашинзан дээр хилэн гадаргуутай өндөр өсгийт гутал өмсөх нь хамгийн төгс хослол болдог. Хэрвээ та илүү дэгжин харагдмаар байвал дээгүүрээ савхин хүрэм өмсөж, мөн адил өнгийн савхин цүнх бариарай! Анхаарах хэрэгтэй нэг чухал зүйл нь гадаа шавар шавхайтай байвал ингэж хувцаслахаас зайлсхийгээрэй!

3. Богино банзал, гутал

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгодог зүйл бол яахын аргагүй хөл билээ. Тиймээс богино банзлыг өвдөг давсан түрийтэй гуталтай хослуулан өмсөж, хөлөө урт болоод сайхан харагдуулаарай. Мөн та зөвхөн богино банзал гэлтгүй, богино даашинзтай тус төрлийн гутлыг тохируулан өмсөж ч болох юм. 

4. Төмрөөр чимэглэсэн даашинз

Ийм төрлийн даашинзад урт, богино түрийтэй гутал аль аль нь зохицдог. Таны гутал өндөр өсгийтэй байвал бүр илүү загварлаг харагдана. Зурагт харагдаж байгаа шиг хувцаслаад болзоонд явахад нэн тохиромжтой шүү бүсгүйчүүдээ...

5. Янз бүрийн зүйлсийг хооронд нь хослуулах

Та цагаан даашинз өмссөн бол, хар өнгийн гутал өмсөж болохгүй гэх хуучинсаг бодлоосоо салаарай. Харин ч энэ нь таныг дэгжин болоод бусдаас өвөрмөц харагдуулна. Энэ хаврын гол трэнд бол этгээд, содон төрх гэдгийг бүү мартаарай. 

6. Цэцгэн хээтэй даашинз

Цэцгэн хээтэй даашинз бол хэзээ ч загвар нь хуучрахгүй трэнд юм. Тус төрлийн даашинзад тохируулж, урт түрийтэй гутал өмсөх нь энэ хаврын трэнд болж байгаа аж. Гол нь гутлын өнгө цэцгэн хээний өнгөтэй төгс таарч байх ёстой. Мөн даашинзын хээ нэг ижил бус өөр өнгийнх байх нь чухал юм. 

7. Савхин хүрэм

Даашинз, гутал, савхин хүрэм бол хамгийн шилдэг хослол гэж хэлж болно. Таныг үнэхээр дэгжин бөгөөд загварлаг харагдуулна. Магадгүй анх удаа харж байгаа хүмүүс эхлээд гайхаж болох юм. Гэхдээ бүсгүй таны шүүгээнд байх л ёстой хувцас юм шүү!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()