1. Майонез
Найрлагадаа өндөг, тос агуулдаг майонез нь хуурайшсан арьсны аврагч болдог. Байгалийн гаралтай чийгшүүлэгч шинж чанар нь арьсны хуурайшсан эсийг сэргээж, хангалттай хэмжээний чийгийг өгнө. Нэг халбага майонезыг аваад нүүрэндээ түрхэн, 10 минут байлгаад, бүлээн усаар угааж арилгаарай.
2. Сүү
Таны арьс хуурайшиж загатнан, холцруутаад байгаа бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй сүүнд алчуураа дүрж, нүүрэн дээрээ 5 минут байлгаарай. Загатнаа, хуурайшилт төд удалгүй алга болно.
3. Ус
Эрдэмтдийн судалгаагаар, хангалттай хэмжээний цэвэр ус уух нь сайн чийгшүүлэгч тос түрхсэнээс хавьгүй үр дүнтэй болох нь батлагджээ.
4. Зөгийн бал
Арьсанд хор хөнөөлтэй нянг устгаж, ариутгахаас гадна, зөгийн балны тайвшруулагч шинж чанар нь гэмтсэн арьсыг нөхөн сэргээхэд тусалдаг. Хуурайшсан хэсэгтээ зөгийн бал түрхээд 5-10 минутын дараа угаахад, таны арьс зөөлөн, булбарай болсон байна.
5. Овьёос
Үхэжсэн эсүүд арьсны гадаргуу дээр үлдсэнээр, арьс хангалттай хэмжээний чийгийг авахаа больдог. Иймд 3-4 халбага овьёосыг устай холин зуурмаг бэлтгээд, нүүрээ сайтар үрснээр, үхэжсэн арьснууд гуужиж, цэвэрлэгдэнэ.
6. Авокадо
Өөртөө агуулж байдаг өөх тосны хүчил болон витаминуудын ачаар авокадо нь бидний арьсыг чийгээр хангаж чадна. Витамин А-гийн агууламж өндөртэй тул арьсыг сайтар чийгшүүлэхээс гадна толигор болгох шидтэй. Маск бэлтгэхдээ авокадогоо сайтар нухаж, нүүрэндээ түрхэн, 10 минут байлгаарай. Өдөр бүр хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
7. Тараг
Хуурай арьсыг тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тараг нь арьсыг хуурайшуулдаг нян, бактеритай хүчтэй тэмцдэг. Нүүр, гар, хүзүүндээ тараг түрхэж 10 минут байлгаад, бүлээн усаар угаагаарай.
8. Кокосын тос
Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн сонголт болоод байгаа энэ тос нь өөх тосны хүчлийг өөртөө их хэмжээгээр агуулдаг. Ийм учраас шөнө түрхэж унтаад, өглөө босоход таны арьс нялх хүүхдийнх мэт булбарай, зөөлөн болсон байна.
9. Зуун наст
Хуурай, гэмтсэн арьсыг сэргээх шидтэй зуун наст нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй учир, арьсны гадна талын давхарга дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэх замаар гэмтсэн арьсыг нөхөн сэргээдэг аж.