1
Батга арилгах
Хүнсний сода нь батга арилгахад нөлөөлдөг бөгөөд бага зэргийн содыг, устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэхэд л хангалттай. Түрхсэн зуурмагийг хатмагц, бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
2
Шүд цайруулах
Устөрөгчийн хэт исэлтэй хольсон хүнсний сода нь шүд цайруулах үйлчилгээтэй. Энэ зуурмагийг та долоо хоногт нэг удаа шүдэндээ түрхэж ашиглаарай.
3
Амны эвгүй үнэр арилгах
Цацдаг гаа, бохь нь таны амны эвгүй үнэрийг бүтэн өдрийн турш дарж чадахгүй бөгөөд ердөө л түр зуурын үйлчилгээ үзүүлдэг. Харин нэг стакан усанд, 1 цайны халбага хүнсний сода хийгээд, амаа зайлахад эвгүй үнэр тань арилж, 24 цагийн турш сэнгэнэсэн мэдрэмжийг өгнө.
4
Зөөлөн арьс
Сода нь арьсны хуурайшилтад маш сайн нөлөөтэй. Та сода, саван болон усыг холиод хуурайшсан гар, хөлийнхөө арьсыг үрээрэй. Харин дараа нь бүлээн усаар зайлна. Энэ нь таны арьсыг толигор зөөлөн болгох төдийгүй хангалттай хэмжээний чийгшлийг өгөх юм.
5
Эрүүл үс
Шампунь, ангижруулагч хэрэглээд ч хуйхаа сайтар цэвэрлэж, тэжээл өгч чадахгүй байх нь бий. Тэгвэл хүнсний содыг хэрэглээд үзээрэй. Сардаа нэг удаа хүнсний содаар үсэндээ массаж хийж, усаар зайлж угаана. Энэ нь хуйхны "pH" баланс буюу шүлт, хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, үсийг намирсан, эрүүл болгоно.
6
Бат бөх, эрүүл хумс
Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал 3:1 харьцаатай хүнсний сода, усыг хооронд нь хольж, хумсандаа түрхэх хэрэгтэй.
7
Хөлс гаргахыг багасгана
Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэглэе гэвэл хүнсний содыг санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасч, үнэр дарагддаг юм.
Мөн та хүнсний содыг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД дараарай.