Хүссэн бүхнээ авч чадахуйц мөнгөтэй болмоор байна уу? Бизнесийн акулууд танд ингэж зөвлөж байна!

2018-02-27, 20:02
10,878

Хүн бүхэн л баян болох нууцхан хүсэл дотроо тээж байдаг. Гэхдээ баян болох амархан байсан бол хүн бүхэн л баяжих байсан биз. Алдрийн оргилд хүрч, эд баялгаар бялхаж байгаа тэрбумтнууд ч өөрийн гэсэн даган мөрдөх дүрэмтэй байдаг. Уг дүрмээ ягштал баримталсны хүчинд саятан болдог. Харин та бүхэнд нэр алдарт хүрч, хөрөнгөөр дутах зүйлгүй байгаа баячууд ямар зөвлөгөө өгснийг дуулгая!

Хүссэн бүхнээ авч чадахуйц мөнгөтэй болмоор байна уу? Бизнесийн акулууд танд ингэж зөвлөж байна!

1 Хямдарсан бараа авах

Тэрбумтан болоход хамгийн чухал зүйл бол хэмнэх юм. Баяжихын тулд та ядаж л хямдралтай дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ худалдах аваарай!

"Хэрвээ би 50% хямдарсан шүдний оо зарж байгаа дэлгүүрт орвол шууд л 2 жилийн хэрэглээний оогоо худалдаж авна. Энэ бол миний халаасанд орж байгаа жинхэнэ хадгаламж юм"

Бизнесмэн, хөрөнгө оруулагч Марк Кубан (Mark Kuban)

Хямдарсан бараа авах

2 Кредит карт бүү хэрэглэ!

"Кредит карт бол өөртөө хийж буй хамгийн муу хөрөнгө оруулалт юм. Хэр их мөнгө алдаж байгаагаа тооцох хүртлээ би өөрийгөө суут ухаантан мэтээр боддог байлаа. Харин кредит картныхаа төлбөрийг 30 хоног тутам төлсөн баримтуудаа хараад би ямар ихийг алдсанаа ухаарсан юм"

Бизнесмэн, хөрөнгө оруулагч Марк Кубан

Кредит карт бүү хэрэглэ!

3 Үйлдвэрлэгчээс худалдан авахыг хичээгээрэй

Та дэлгүүрээс юм худалдаж авахаасаа өмнө үүнийг үйлдвэрлэгчээс нь худалдан авах боломжтой юу? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй! Борлуулагч үйлдвэрээс ирсэн барааг 20%-иар үнэтэй зардаг тул, та үйлдвэрлэгчээс тухайн барааг худалдан авснаар, багагүй мөнгийг хэмнэх боломжтой.

"Манай байгууллагын авдаг хүнсний ногооны үнэ биднийг жинхэнэ шатаах шиг л болж байлаа. Харин би тэд ногоогоо хэнээс авдаг юм болоо гэж бодсон. Тэгээд тэдний хүнсний ногоогоо авдаг хүнтэй холбогдож түүнээс бараагаа авсан юм. Бид 250$ хэмнэсэн байсан шүү. Одоо бид үргэлж үйлдвэрлэгчээс нь авдаг болсон"

"Home Task"-ыг үүсгэн байгуулагч Жэрод Сэслер (Jerrod Sessler)

Үйлдвэрлэгчээс худалдан авахыг хичээгээрэй

4 Мөнгө үрэхгүй байх нь мөнгө олж байгаагаас ялгаагүй зүйл юм

Та дэлгүүр хэсэх донтой бол үүнийгээ дарах л хэрэгтэй болж дээ. Учир нь хэрэггүй зүйлсэд мөнгөө зарцуулах нь ямар ч хуримтлал үүсгэхгүй. 

"Хүмүүс намайг тусгай хувцасны өрөөгүй гэхэд үргэлж гайхдаг. Би тав зургаан жилдээ гурван хослол л авдаг. Энэ нь надад хангалттай байдаг"

Газрын тосны тэрбумтан Т.Бүүний Пикэнс (T. Boone Pickens)

Мөнгө үрэхгүй байх нь мөнгө олж байгаагаас ялгаагүй зүйл юм

5 Хэрэглээгээ хяна

Дийлэнх хүмүүс орлого нь нэмэгдэх үед хэрэглээгээ бас нэмдэг. Энэ нь хуримтлал үүсгэх боломжийг хааж байгаа хэрэг юм. 

"Миний бизнес, хөрөнгө оруулалт мөнгөний найдвартай урсгалыг бий болгох хүртэл тансаг цаг, машин худалдаж аваагүй. Би саятан болохдоо "Toyota Camry" жолоодож байсан".

Бизнесмэн Грант Кардон (Grant Cardone)

Хэрэглээгээ хяна

6 Цаг хугацаа > Мөнгө

Зарим хүмүүс цаг наргүй ажилласан ч баяжиж чаддаггүй. Энэ нь тэдний хийж буй ажилтай холбоотой байдаг. Цаг хугацаа их шаардсан ажил хийхэд түүнтэй тэнцүү хэмжээний цалин авдаг. Харин тэрбумтнууд хэзээ ч урт хугацаа зарцуулж байж, мөнгө олдог зүйл сонирхдоггүй. Учир нь цаг хугацаа нь мөнгөнөөс үнэтэй зүйл юм.

"Та сая доллар хэмнэж чадах уу? Та чадна, гэхдээ үнэхээр сахилга баттай байх ёстой. Мөн эрсдэлд үүрэх чадвартай байх ёстой. Эрсдэлийн нэг хэсэг нь бага зардлаар хэрэгцээгээ хангах явдал юм"

Бизнесмэн, хөрөнгө оруулагч Марк Кубан (Mark Kuban)

Цаг хугацаа > Мөнгө

7 "50/30/20" дүрэм

Энэ нь өөрийн төсвөө удирдахад хэрэглэгддэг дүрэм юм. Та орлогоо гурван ангилалд хуваах ёстой:

  • Эхний ангилал нь амьдралын чухал зүйлүүд юм. Орлогын 50%-ыг түрээс, тээврийн хэрэгсэл, идэх хоол, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт сарын зардалд хуваарилах ёстой.
  • Хоёр дахь ангилал нь хувийн зардлууд юм. Та өөрийн орлогын 30%-ыг нь зугаа цэнгэл, хобби, өөрийгөө аз жаргалтай болгодог ямар нэгэн зүйлд зарцуулж болно.
  • Сүүлийн ангилал бол хуримтлал юм. Та энэ мөнгөнд огт хүрч болохгүй ба шууд л хадгаламждаа хийх хэрэгтэй. 

"Хадгаламждаа хийсэн мөнгө ямар ч тохиолдолд аюулгүй байх ёстой. Ямар ч шалтгаан гарсан бай үүнд хүрч болохгүй"

Бизнесмэн Грант Кардон (Grant Cardone)

"50/30/20" дүрэм

8 Амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээл

Хэрэв амжилттай басхүү авьяаслаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадвал, та ч бас тийм болдог. Энэ бол олон жилийн туршид хэрэгжсээр ирсэн онол юм шүү. Жишээ нь Ким Кардашиан нь Парис Хилтоний найз байсныхаа хүчинд өнөөгийн алдарт хүрсэн гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу?

"Ихэнх тохиолдолд таны дотны найзууд тантай адил хөрөнгө мөнгөтэй байдаг."

"Хэрхэн баяжих вэ?" номын зохиолч Стив Сиболд (Steve Siebold)

Амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээл

9 Мөнгө бүх зүйл биш

Мэдээж хэрэг мөнгө бидний амьдралын нэг чухал хүчин зүйл болдог. Гэхдээ мөнгө бол бүх зүйл биш юм. Та байшин худалдаж авах боломжтой, гэхдээ та гэр бүл худалдан авч чадахгүй. Мөнгө нь амьдралын чанарыг сайжруулдаг. Гэхдээ энэ нь таны гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, аз жаргалтай мэдрэмжтэй харьцуулахад юу ч биш юм.

"Мөнгө бол бүх зүйл биш, үүний төлөө эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, эсвэл бусад чухал зүйлсээ золиослох шаардлагагүй юм. Би цаг наргүй ажилладаг байсан учраас зарим найз нөхөдтэйгээ холбоо тасарсан".

Номын зохиолч Грант Сабатир (Grant Sabatier)

Мөнгө бүх зүйл биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()