Идсэн хоол тань шингэхгүй, эргэж гарчих гээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглэ!

Амтанд нь болоод сайхан хоол хэтэрхий их идчихээд шингээх гэж зовдог үе хүн бүрт л тохиолддог. Хүний ходоод хоосон байхдаа дундаж хэмжээний хундагатай ижил хэмжээтэй байдаг бол үргэлж хэтрүүлэн иддэг хүнийх сунадаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүний ходоод нь 4 литр хүртэл хэмжээгээр сунах чадвартай. Таны гэдэс дүүрсэн тохиолдолд зогьсох, унгах шинж тэмдгүүд түгээмэл илрэх ба ходоод сунах нь таргалалтын үндэс суурь болдог тул хоолыг их хэмжээгээр идэх нь буруу юм. Ингээд хоол шингээх аргуудыг мэдэж авцгаая. 

Идсэн хоол тань шингэхгүй, эргэж гарчих гээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглэ!

Хүнд хоолыг яаж түргэн хугацаанд шингээх вэ? 

1. Булчингаа суллахын тулд нэг минутын турш удаан амьсгалах нь үр дүнтэй аргад тооцогддог. 

2. Эмэгтэйлэг биш сонсогдож мэдэх ч хэхрэх нь таны гэдэс дүүрэлтийг арилгахад нэмэртэй байдаг. Идэх үед залгисан хийг бид хэхрэх үедээ гаргадаг учраас, төд удалгүй ходоодон дахь таагүй мэдрэмж үгүй болдог байна. 

3. Дараагийн өглөө нь сэрэхэд таны хоол сайн шингээгүй хэвээр байгаа бол хан боргоцойн шүүс, смүүти юмуу эслэгээр баялаг шүүс уухыг мэргэжлийнхэн зөвлөдөг аж. 

4. Ходоодны хийг гаргахад ногоон гоньдны цай тустай байдаг. Хэрэв таны ходоод гэдсээр хатгуулж өвдөөд байгаа бол цагаан гаа болон алтан товч цэцгийн цайг сонгон хэрэглээрэй. 

5. Гоньдны үрийг зажилснаар, таны гэдэсний хий гарч, хоолны шингэц түргэснэ.

6. Йогийн тодорхой төрлийн дасгал нь ходоодны булчинг идэвхжүүлж, ходоод гэдэсний замын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг учир маш үр дүнтэй байдаг. Хоолоо шингээхийн тулд зөөлөн олбог дээр завилж, нуруугаа эгцлэн суух бөгөөд амьсгалаа авахдаа гэдсээ татан, мөрөө хойш тэнийлгэх ёстой бол амьсгалаа гаргахдаа бүх биеэ чөлөөтэй суллах хэрэгтэй. Уг дасгалыг хэдэн ч удаа хийсэн болно. 

Цэгэн бариа засал

Йогийн дасгал, хоол хүнснээс өөрөөр цэгэн бариа заслаар таатай мэдрэмжийг эргүүлэн авах боломжтой. Зураг дээр үзүүлсэн цэгийг зөв олж дарвал, таны гэдэс дүүрэлт тэр дорхноо л ор мөргүй алга болно хэмээн Канадын цэгэн бариа засалч Наоми Френк (Naomi Frank) зөвлөжээ. Бариа заслын үр дүнг дээд зэргээр гаргахын тулд биеийн байдлаа хэвийн болтол хоёр гарынхаа тус цэгийг ээлжлэн 1-2 минутын турш зөөлөн дарах ёстой юм. 

Цэгэн бариа засал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()