Та үүнийг мэдсэний дараа үргэлж зөв хүнсний ногоо авдаг болно

Бид өдөр тутамдаа хүнсний ногоог ашиглан, хоол бэлтгэж иддэг. Гэхдээ та хүнсний ногоогоо зөв сонгож чаддаг болов уу? Салат хийхийн тулд ямар сонгино сонгох, төмсний нухаш хийхэд ямар төрлийн төмс сонгох хэрэгтэй вэ гэдгийг мэдэх үү? Ногоон чинжүү нь улаан чинжүүнээс юугаараа ялгаатай вэ гэж бодож үзсэн үү? Хэрвээ та эдгээр асуултын алинд ч хариулж чадаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хүнсний ногоог хэрхэн зөв сонгож, хэрэглэх тухай мэдээллийг хүргэх гэж байна. 

Та үүнийг мэдсэний дараа үргэлж зөв хүнсний ногоо авдаг болно

1 Сонгино

  • Цагаан сонгино - Бүх төрлийн сонгиноос хамгийн чихэрлэгт тооцогддог. Ихэнхдээ салат, сүмс, халуун ногоотой хоол хийхэд ашиглана. Цагаан сонгины сул тал нь хадгалах хугацаа богино байдагт оршино.
  • Шар сонгино - Хамгийн түгээмэл ашиглагддаг сонгино бөгөөд хоёрдугаар хоол, нэгдүгээр хоол, сүмсийг чихэрлэг болгоход хэрэглэдэг байна. Салат хийхэд шар сонгино ашиглаж болохгүй ба энэ нь бусад ногооны амтыг дарах магадлалтай. 
  • Улаан сонгино - Улаан сонгино хадгалалт хамгийн муутай гэдгийг та мэдэх үү? Ихэнхдээ түүхийгээр нь хоол хүнсэнд хэрэглэдэг. Учир нь халууны нөлөөллөөр улаан сонгино саарал өнгөтэй болдог. Сэндвич, пицца, зөөлөн сүмс хийхэд ашиглана.
  • Мангир - Бусад сонгиныг бодоход мангир нь гашуун чанаргүй учир үүнийг жигнэж, хачир болгон хэрэглэх нь бий. Хятадад мангираар чипс хийдэг гэнэ шүү.

Сонгино

2 Байцаа

  • Кольраби буюу манжин-байцаа  - Герман хэлнээс орчуулахад кольраби гэдэг нь "манжин-байцаа" гэсэн утгатай. Кольрабигийн зөвхөн ишийг нь хоолонд ашигладаг бөгөөд иш нь шаар мэт том болж хөөдөг байна. Энэхүү байцаанд жүрж, нимбэгээс ч их хэмжээний "С" амин дэм агуулагддаг төдийгүй бидний түгээмэл иддэг цагаан байцааны голтой ижил амттай. Тус байцаагаар бүх төрлийн хоол хийж болох хэдий ч, түүхийгээрээ илүү амттай.
  • Брюссель байцаа - Брюссель байцааг ямар ч аргаар хэрэглэж болно. Хэдийгээр цагаан байцаатай ижил мэт харагдаж байгаа ч амт нь бага зэрэг гашуун байдаг. Хэрвээ ишнээс нь салгаагүй бол хөргөгчинд хадгалж болох бөгөөд ишнээс нь салгасан тохиолдолд хөлдөөгчинд хадгалаарай. Энэ төрлийн байцаа нь В, РР, С амин дэмээр баялаг.
  • Ягаан байцаа - Ягаан байцааг удаан хугацааны турш хадгалж болно. Үүнээс гадна цагаан байцаанаас 10 дахин их "А" амин дэм, 2 дахин их төмөр агуулсан байдаг. Ихэнхдээ түүхийгээр нь хэрэглэдэг бөгөөд буруу бэлтгэсэн тохиолдолд саарал өнгөтэй болж хувирна.
  • Өнгөт байцаа - Хүний биед маш амархан шингэдэг бөгөөд бусад төрлийн байцааг бодоход илүү тэжээллэг учир хүүхдийн хоолонд хэрэглэхэд нэн тохиромжтой. Бүх төрлийн аргаар бэлтгэж болох ба тэжээллэг чанарыг нь алдахгүй, хадгалахын тулд цэвэрлээд хөргөгчинд хийгээрэй.
  • Брокколи - Брокколи нь бусад байцааг бодоход "А" амин дэмээр баялаг. Үүнийг удаан хадгалахын тулд хөлдөөх хэрэгтэй ч, гэсгээж хэрэглээд үлдсэнг нь ахин хөлдөөхөд тэжээллэг чанараа алддаг байна. Ихэнхдээ түүхийгээр нь хэрэглэдэг.
  • Савой байцаа - Цагаан байцаанаас өвөрмөц навчаараа ялгаатай бөгөөд олон төрлийн амин дэмээр баялаг. Энэ байцааг ямар ч аргаар боловсруулан, хэрэглэх боломжтой. Хэдий чинээ бөөрөнхий хэлбэртэй байна төдий чинээ амт чанар сайтай байна гэдгийг мартаж болохгүй.

Байцаа

3 Төмс

  • Шарахад зориулсан төмс - Шарсан төмс бэлтгэхэд 15%-иас дээш цардуултай төмсийг сонгох нь тохиромжтой. Цардуул ихтэй төмс нь цагаан, шаргал эсвэл бор өнгөтэй байдаг.
  • Салатанд зориулсан төмс - Салат хийхийн тулд шинэхэн, залуу төмсийг ашиглаж болох бөгөөд энэ нь цардуул багатай байдаг гэнэ. Улаан хальстай төмсийг сонгох нь салатанд илүү тохиромжтой. Салатанд зориулсан төмсний цардуулын хэмжээ 10-15% байх шаардлагатай.
  • Нухаш хийхэд зориулсан төмс - Нухаш хийхэд их хэмжээний цардуултай төмс тохирох бөгөөд цардуулын төвшин 20%-иас дээш байх ёстой. Ихэнхдээ цагаан болон бор өнгийн хальстай байдаг бөгөөд доторх нь цагаан байх аж. 
  • Зөвлөгөө - Төмсний цардуулын хэмжээг тодорхойлохын тулд голоор нь хуваагаад хооронд нь үрэх хэрэгтэй. Ингээд үрсэн талаараа харуулан доош тавьж, ажиглах бөгөөд хэрвээ төмс үүрч унаж байвал цардуул багатай, хэрвээ унаагүй байвал цардуул ихтэй төмс гэж ойлгож болох юм. 

Төмс

4 Амтат чинжүү

  • Ногоон чинжүү - Үүнийг гүйцэд боловсроогүй улаан чинжүү гэж ойлгох хэрэгтэй. Хэдийгээр гүйцэд боловсроогүй ч "С" амин дэмээр баялаг бөгөөд ногоон чинжүүнээс талыг идэхэд л нэг өдрийн "С" амин дэмийн хэрэгцээг хангаж чадна. Ногоон чинжүү нь бусад өнгийн чинжүүгээ бодвол бага зэрэг гашуун амттай байдаг.
  • Шар болон улбар шар чинжүү - Боловсрох дөхөж буй улаан чинжүү юм. Улбар шар өнгийн чинжүү нь шар чинжүүнээсээ илүү чихэрлэг амттай бөгөөд амин дэмээр баялаг.
  • Улаан чинжүү - Бүрэн гүйцэд боловсорсон учир хамгийн амттай, бас хамгийн өндөр үнэтэй.  Улаан чинжүү нь "А" амин дэм болон бета-каротин агуулдаг.  Ногоон чинжүүнээс 2 дахин их "С" амин дэм агуулах төдийгүй чихэрлэг амттай. 

Амтат чинжүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()