Өнөөдрөөс гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө үрэх хэрэггүй. Харин оронд нь эдгээр аргуудыг хэрэглэ!

Үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Харин тэдний зорилгодоо хүрэх аргууд нь өөр өөр байх бөгөөд ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, түрийвчээ хоосолж орхидог билээ. Бүсгүй та ч бас тэдний нэг үү? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ бага зардал, хялбар аргаар үзэсгэлэнтэй харагдах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өнөөдрөөс гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө үрэх хэрэггүй. Харин оронд нь эдгээр аргуудыг хэрэглэ!

1 Хэр их будаг танд хэрэгтэйг бодож үзээрэй

Таны инстаграм дээр дагадаг нүүр будалтын мэргэжилтэн 57 сормуусны будагтай, харин та гуравхан сормуусны будагтай байна уу? Түүнд праймер, бронзер, гэрэл сүүдэр гээд өчнөөн зүйл байхад танд ердөө ганцхан крем, энгэсэг л байна уу? Мэргэжлийн нүүр будалтын артистуудын хувьд будаг бол тэдний ажил учраас, та тэднийг дуурайж, хэт олон гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах шаардлагагүй. Зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлсийг л сонгоорой.

Хэр их будаг танд хэрэгтэйг бодож үзээрэй

2 Хямд үнэтэй бүхэн чанар муутай гэсэн үг биш ээ

Зөвхөн өндөр үнэтэй зүйлс л чанартай, сайн байдаг гэсэн хэвшмэл ойлголтоосоо салах цаг иржээ. Та заавал их дэлгүүр зорьж, үнэтэй бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Худалдааны төв, захуудаар хямд үнэтэй атлаа, чанар сайтай бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг бөгөөд гол нь та сайтар судалж, шалгах хэрэгтэй. Ингэснээр мөнгөө хэмнэж, ижил чанартай бүтээгдэхүүнийг хямдаар авч чадах юм.

Хямд үнэтэй бүхэн чанар муутай гэсэн үг биш ээ

3 Шошгогүй брэндийн бүтээгдэхүүн аваарай

"eBay", "AliExpress" зэрэг олон худалдааны сайтууд шошгогүй, брэндийн бүтээгдэхүүнийг хямд үнээр зарж борлуулдаг гэдгийг та мэдэх үү? Заавал өндөр үнээр, хүмүүсийн сайн мэддэг брэндийн бүтээгдэхүүнийг авах гэж хичээх хэрэггүй. Шинэ зүйлийг туршиж үзэх нь таныг хайрцгаасаа гарч, илүү ухаалаг амьдрахад тусална. 

Шошгогүй брэндийн бүтээгдэхүүн аваарай

4 Тестерийг нь заавал туршиж үз

Гоо сайхны дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний тестерүүд хэдэн зуугаараа өрөөтэй байдаг. Тиймээс та сонирхсон бараагаа худалдаж авахаас өмнө, арьсандаа тохирох эсэхийг заавал шалгаж үзээрэй. Үүний дараа худалдан авалт хийхэд оройтохгүй шүү дээ. 

Тестерийг нь заавал туршиж үз

5 Пролоноо хоёр хуваа

Ингээд хуваачихвал бас л нэг төрлийн хэмнэлт болох төдийгүй хэрэглэхэд илүү хялбар байдаг аж. 

Пролоноо хоёр хуваа

6 Гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв хадгал

Гоо сайхны бүтээгдэхүүн тус бүрийнхээ хадгалах хугацааг анхааралтай ажиглаж, хугацаа нь дуусахаас өмнө зөв хэрэглэх нь хамгийн чухал юм. Нүүр будгийн хэрэгслээ угаалгын өрөө, цонхны тавцан дээрээ хадгалах нь буруу бөгөөд чийгтэй орчин нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлнө.

Гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв хадгал

7 Том савалгаатайг нь ав

Том савалгаатай тос, лосион, чийгшүүлэгч авах нь таны төсвийг хэмнэх болно. 

Том савалгаатайг нь ав

8 Хэрэгтэй хэмжээгээрээ л авч хэрэглэ

Хэт их хэрэглээ сайн зүйлд хүргэхгүй учраас яг өөрт тохирсон хэмжээний шампуниар үсээ угааж, өөрт тохирсон хэмжээний тосыг нүүрэндээ түрхэх хэрэгтэй. 

Хэрэгтэй хэмжээгээрээ л авч хэрэглэ

9 Өглөө, оройдоо нэг ижил тос түрх

Найрлагын хувьд өдрийн тос болон шөнийн тос нь онцын ялгаагүй учраас яагаад хоёр тос худалдан авах хэрэгтэй гэж? Нэг тосоо өглөө болон оройдоо түрхэж, мөнгөө хэмнээрэй.

Өглөө, оройдоо нэг ижил тос түрх

10 Будаг арилгагчийг өөрийн гараар хийгээрэй

Шилэн саванд будаг арилгагч дугуй хөвөнгөөс хийж, дээр нь 2 хоолны халбага хүүхдийн шампунь, 2 хоолны халбага кокосын тос болон нэг аяга нэрмэл ус нэмнэ. Ингээд л таны будаг арилгагч бэлэн болох бөгөөд та хөвөнгөөс нэг нэгээр аван, нүүрээ арчаарай.

Будаг арилгагчийг өөрийн гараар хийгээрэй

11 Биеийн скраб дэлгүүрээс авах шаардлагагүй

Дэлгүүрт зарагддаг биеийн скраб нь бидний үхэжсэн арьсыг сайн гуужуулж чаддаггүй ч, бид ихэнхдээ сайхан үнэрт нь татагдаад авчихдаг шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд мөнгө үрэлгүйгээр, биеийнхээ арьсыг гуужуулах арга байдаг. Кофены шаар, ургамлын тос болон нишингийн сахарыг ашиглан, биеэ сайтар үрж өгөөрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно. 

Биеийн скраб дэлгүүрээс авах шаардлагагүй

12 Үнэртэй ус + биеийн тос

Дээрх хоёр зүйлийг хооронд нь холиод л сайхан үнэртэй чийгшүүлэгч тостой болох боломжтой. 

Үнэртэй ус + биеийн тос

13 Хуурай шампунь танд хэрэггүй

Хуурай шампунь хэрэглэсний оронд үсээ угаасан нь дээр. Хэрэв үнэхээр үс тань тослогтож, угаахыг хүсэвч ус байхгүй бол хүүхдийн цацлагийг ашиглаж болно. Хуйх руугаа бага хэмжээний хүүхдийн тальк цацсанаар, үсний тослог дарагдаж, бусдад мэдэгдэхгүй.

Хуурай шампунь танд хэрэггүй

14 Багс цэвэрлэгчид мөнгөө битгий үр

Бактери устгагчтай цэвэрлэгч шингэн болон лосионыг мэргэжлийн нүүр будагчид л хэрэглэдэг юм. Харин бүсгүйчүүд бидэнд шампунь болон ус байхад л хангалттай. Та шампуниа устай хольж, бэлтгээд үүндээ нүүрний багсаа угааж цэвэрлээрэй. 

Багс цэвэрлэгчид мөнгөө битгий үр

15 Ахин хэрэглэх арга бий

Дуртай бүтээгдэхүүнээ илүү урт хугацааны туршид хэрэглэе гэвэл ердөө л амсар дээр нь байдаг таглааг авах хэрэгтэй. Ингээд л та уруулын будаг, шингэн контор зэргээ арай удаан хэрэглэж чадах юм.

Ахин хэрэглэх арга бий

16 Сүүлийн дуслыг нь ч хэрэглэе!

Таны хамгийн дуртай уруул өнгөлөгч дуусах дөхөж, гаралт нь багасч байна уу? Тэгвэл хайчаар дундуур нь хуваагаад, бүрэн дуустал нь хэрэглээрэй. 

Сүүлийн дуслыг нь ч хэрэглэе!

17 Шилэн саванд үлдсэн кремийг яах вэ?

Крем дуусч, хананд нь бага зэрэг наалдаж үлдэх үед бид яахаа мэдэхгүй, зүгээр л хогийн сав руу хаяж орхидог шүү дээ. Тэгвэл цаашдаа ингэх хэрэггүй. Харин соруулын доод хэсгийг таллан хайчилж, шилэн савныхаа ханыг арчин, ахин нэгээс хоёр удаа хэрэглэх боломжтой. 

Шилэн саванд үлдсэн кремийг яах вэ?

18 Уруул өнгөлөгчийг шингэлэх арга

Удаан хугацаанд хэрэглэсний дараа уруул өнгөлөгч өтгөрч, гялалзсан байдлаа алдаж эхэлдэг. Тэгвэл энэ тохиолдолд уруул өнгөлөгчөө буцлам халуун усанд хийж, хэсэг байлгаарай. Ингэснээр таны будаг яг л шинэ мэт болно.

Уруул өнгөлөгчийг шингэлэх арга

19 Нэг тод уруулын будаг байхад л хангалттай

Час улаан уруулын будгийг нимгэн түрхвэл ягаан, харин өөр өнгөнүүдтэй холивол, улаан хүрэн, шаргал гэхчлэн хувирна. Ийм учраас тод өнгийн нэг уруулын будаг байхад л хангалттай юм. 

Нэг тод уруулын будаг байхад л хангалттай

20 Уруулын будаг хугарсан ч хаях хэрэггүй

Лаа, тамхины асаагуур болон үс хатаагчийг ашиглан хугарсан уруулын будгаа шинэ мэт болгох боломжтой. Хугарсан хэсгээ будгандаа нийлүүлж барин, галаар халаана. 

Уруулын будаг хугарсан ч хаях хэрэггүй

21 Уруулын бальзам хийх

3-4 ширхэг бохь, бага зэргийн вазелин болон хүнсний өнгө оруулагч будаг танд хэрэг болно. Эдгээр орцуудаа хольж, богино долгионы зууханд хийн, 1 минут эргүүлээрэй. Үүнийгээ хөргөж, урууландаа түрхэж хэрэглэнэ.

Уруулын бальзам хийх

22 Уруулаа том харагдуулах гэж мөнгө үрсний хэрэггүй

Гаатай тос эсвэл синнамонтой тосыг ашиглаад уруулаа бумбагар, зузаан харагдуулж болно.

Уруулаа том харагдуулах гэж мөнгө үрсний хэрэггүй

23 Уруулын скрабыг өөрөө хийх

Энгийн зөгийн балыг ашиглан, уруулын арьсаа гуужуулах боломжтой. 

Уруулын скрабыг өөрөө хийх

24 Хацар өнгөлөгч авах хэрэггүй

Жирийн уруулын будаг, матте будаг зэргээр өөрийнхөө хацарт гэрэл өгч болно. Тиймээс дахин хацар өнгөлөгч худалдан авах хэрэггүй.

Хацар өнгөлөгч авах хэрэггүй

25 Крем тань бордоод байгаа бол...

Таны авсан крем арьсанд тань бордоод байгаа бол чийгшүүлэгч тостой холин, цагааруулж болох юм. Эсвэл та бронзер болгон ашигласан ч болно шүү дээ.

Крем тань бордоод байгаа бол...

26 Кушион энгэсэгийн запасыг худалдан ав

Энгэсэгээ дуусах бүрийд запасыг нь худалдан авч саванд нь хийж хэрэглэвэл, энэ ч бас хэмнэх аргуудын нэгд тооцогдох болно.  

Кушион энгэсэгийн запасыг худалдан ав

27 Архи байгаа бол санаа зоволтгүй

Хацар өнгөлөгч, энгэсэгээ унагаагаад, муухай болгочихсон бол архи ашиглаарай. Энгэсэг дээрээ бага зэрэг архи хийж, хэвэнд оруулахад хангалттай.

Архи байгаа бол санаа зоволтгүй

28 Сормуусны будаг хатвал...

Хатсан сормуусны будгийг шингэлэхдээ нүдний дусаалгаас хоёр, гурван дуслыг хийгээрэй. 

Сормуусны будаг хатвал...

29 Хөмсөгний багс авах хэрэгтэй юу?

Хөмсгөө будаж, самнахдаа хуучин багсаа ашигласан ч болно. Тиймээс мөнгө үрж, хөмсөгний багс тусгайлан авах хэрэггүй. 

Хөмсөгний багс авах хэрэгтэй юу?

30 Сормуусны будагны багсыг нааш цааш нь болгосны хэрэггүй

Сормуусны будганд агаар орсноор хатах гээд байдаг учраас аль болох онгойлгож, агаар оруулахгүй байх хэрэгтэй.

Сормуусны будагны багсыг нааш цааш нь болгосны хэрэггүй

31 Сормуусны будгаа контор болгож ашигла

Нарийн үстэй багсаар сормуусны будагнаас багаханг авч контор зураарай. 

Сормуусны будгаа контор болгож ашигла

32 Нөгөө талыг нь ашигла

Шингэн контурны үзүүр хатаад гарахаа болих үед, үзүүрийг нь эргүүлж хийн, ашиглаж болох юм.

Нөгөө талыг нь ашигла

33 Нүдээ будах

Нүднийхээ тенийг илүү тод өнгөтэй гаргахыг хүсч байвал, чанар сайтай "base" буюу суурийг авч зовхиндоо түрхээрэй.

Нүдээ будах

34 Шинэ хумсны будагтай болцгоох уу?

Өнгөгүй лакан дээр хэрэглэхээ больсон сааг нэмж, сайтар хольсноор та цоо шинэ хумсны будагтай болно. 

Шинэ хумсны будагтай болцгоох уу?

35 Үсний цацлагыг өөрөө хийе

Үсээ хэлбэрт оруулж сайхан харагдахын тулд, үсний цацлага авах шаардлагагүй. Ердөө 1 аяга халуун усанд, 1.5 цайны халбага элсэн чихэр хийж, хөрснийх нь дараа өөрийн дуртай эссенциаль тосноосоо 10-15 дуслыг нэмээрэй. Ингээд бэлдмэлээ шүршигч саванд хийхэд л хангалттай.

Үсний цацлагыг өөрөө хийе

36 Матте будаг хийж сурцгаая

Жирийн хумсны будган дээр төмсний цардуулаас бага зэргийг нэмж, шүдний чигчлүүрээр сайтар хутгаарай. Ингээд та мөнгө үрэлгүйгээр, матте хумсны будагтай болно. 

Матте будаг хийж сурцгаая

37 Улирал нь дууссан үед худалдан авалт хийгээрэй

Өвлийн улиралд гүн, бараан өнгөнүүд, харин урин дулаан зун цагт тод, хурц өнгөнүүд трэнд болдог. Гоо сайхны компаниуд ч үүнийг мэдэрч, тохирсон бараа бүтээгдэхүүн, өнгөнүүдээ бүсгүйчүүдэд санал болгодог билээ. Бид эдгээр компаниудаас илүү сэтгэж өвөл нь улбар шар уруулын будаг, харин зун нь алтан шаргал теннийг худалдан авах хэрэгтэй. 

Улирал нь дууссан үед худалдан авалт хийгээрэй

38 Хямдралыг анзаарч байх нь чухал

Баяр ёслол дөхөөд ирэхээр гоо сайхны компаниуд хямдрал зарладаг. Харин энэ үеэр л та худалдан авалт хийж, төсвөө хэмнээрэй. 

Хямдралыг анзаарч байх нь чухал

39 Хямдралын купон

Байнга худалдан авалт хийдэг брэндийнхээ хямдралын купоныг олж авах нь мөнгөө хэмнэх ухаалаг арга болно. 

Хямдралын купон

40 Боломжийг бүү алд

Нүүр будалтын мэргэжилтнүүд болон гоо сайхны компаниуд үе үе уралдаан зарлаж, шагналд нь гоо сайхны бүтээгдэхүүнээ өгдөг. Өрсөлдөх дүрэм нь их энгийн байдаг учраас боломжийг бүү алдаарай.

Боломжийг бүү алд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()