Бүх эрхтэнгүүдийг хооронд нь сайн гэгч нь холбохын тулд бидний биед булчин, шөрмөсийн холбоосууд гэх зүйл байдаг. Үүний л тусламжтайгаар умай, умайн хоолой, өндгөвч гээд эрхтэнгүүд аарцагны ястай бэхжсэн байдаг ажээ. Булчин болон шөрмөсний холбоосны ялгааг гаргахын тулд та шаар болон гялгар уутыг төсөөлөөд нэг үзээрэй. Нэг нь сунаж, агшдаг бол нөгөөх нь зөвхөн сунадаг. Тиймээс Кегелийн дасгал нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн үтрээний булчинг чангалахад нөлөөлдөг байна.
1
Булчин суларснаар юу болох вэ?
Ийнхүү булчингийн сулралаас үүсэж дотор эрхтэнгүүд сулрах бөгөөд энэ үед таны биед таагүй мэдрэмжүүд мэдрэгдэх болно.
Үүнд: Нурууны доод хэсгээр өвдөх, гэдэс орчим янгинах, хүнд оргих, бэлгийн харьцаанд орох үед өвдөх, дур ханах мэдрэмжийг авч чадахгүй тохиолдол гардаг.
2
Савны хий
Бэлгийн харьцаанд орж байх үед эсвэл дасгал хийж байх үед таны нууц эрхтэнд хий орж байвал энэ нь булчингийн сулрал үүсэж байгаагийн нэг шинж тэмдэг болно. Ингэснээр сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж, жирэмслэхэд төвөгтэй болдог.
3
Жирэмсэн болоход юу тохиолдох вэ?
Жирэмсэн болсноор шээс задгайрах өвчин тусах нь элбэг бөгөөд найтаах, ханиалгах үед л шээх магадлалтай. Үүнээс гадна үтрээнээс маш ихээр хий гаргах асуудал тулгардаг.
4
Аарцагны булчин суларч, умай доошлох шалтгаан?
Эмэгтэйчүүдийн аарцагны булчин суларч доошлох гэдэг нь умай нь бэлэг эрхтэн дотроо бус харин гадна оршихыг хэлнэ. Учир нь хүн төрөлхтөн хоёр хөл дээрээ явдаг учир таазны ясан дээр өгөх ачаалал нэмэгддэгт байна. Харин хөхтөн амьтад дөрвөн хөл дээрээ явдаг учир таазны ясанд өгөх ачаалал багасдаг.
5
Ийнхүү хэсэгчлэн доошилсон тохиолдолд юу хийх ёстой вэ?
- Дааврын хэмжээг тэнцвэржүүлэх бэлдмэл, булчин чангалах эмчилгээ, өвчин намдаах эм тариа хийлгэх
- Эмэгтэйчүүдийн массаж хийлгэх
- Тусгай Кегелийн дасгал хийх зэрэг эмчилгээг хийдэг.
6
Харин анагаах ухаанд үтрээний булчин сулрахад дараах хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг байна
- Төрөлхийн холбох эдийн хөгжлийн гажиг: Арьс нь сунасан, судас нь өргөссөн, амархан хөхрөх магадлалтай, гэдэсний булчингийн хөгжлийн гажигтай, хүйн эвэрхийтэй, үе мөчний өвчтэй хүмүүс энэ төрөлд багтдаг байна.
- Хүйс: Эмэгтэйчүүдийн аарцагны урд хэсэг нь сул байдаг учир эрчүүдийг бодвол сулрах, унжих нь маш амархан байдаг.
- Жирэмслэлт болон төрөлт: Бүсгүйчүүд 9 сарын турш умайдаа хүүхдээ тээдэг бөгөөд төрөлтийн үед умайн хүзүү илүү их сунадаг.
- Таргалалт: Илүүдэл жин зөвхөн арьсны доор байрлах өөх биш бөгөөд аарцагны булчинд мөн нөлөөлдөг.
- Хөдөлгөөнгүй амьдрал: Эд эсүүдэд тэжээл дутагдаж суларч эхэлдэг байна.
- Эстроген дааврын дутагдал: Хангалттай эстроген ялгарахгүйн улмаас бидний биеийн эсүүд уян хатан чанараа алддаг. Судалгаанаас харахад нас тогтсон эмэгтэйчүүд булчингийн сулрал тусах магадлал 50-75% байдаг ажээ.
- Хэвлийн доторх даралт: Үүний шалтгаан нь архаг өтгөн хаталт, ханиад, уушгины багтраа, хүнд ажил хийсний улмаас биед үүсэх стресс, хүнд зүйл өргөх зэрэг багтдаг.
7
Хэвлийн доторх даралтын талаар дэлгэрэнгүй танилцуулахад
Бид хүнд зүйл өргөсөн ч бай үгүй ч бай хэвлийн доторх даралт үргэлж нэмэгдэж байдаг. Ийнхүү хэвлийд даралт үүссэнээр бага багаар умайн булчин сулрахад нөлөөлдөг байна. Саванд буй хүүхдийг тээхэд умайн булчин сулрах нөхцлийг бүрдүүлдэг гэнэ.
8
Тэгвэл эмэгтэйчүүд хэдэн кг зүйл өргөвөл аюулгүй вэ?
Нөхөн сэргээх эмчилгээний эмч Линн Шульте (Lynn Shulte Leach) энэхүү асуултанд хариулахдаа: Эмэгтэй хүн төрөл бүрийн гантелийг ашиглахгүйгээр жиндээ анхаарал тавихад л хангалттай гэжээ.
Харин өөр нэг мэдээллээс харахад тухайн эмэгтэйн биеийн онцлогоос шалтгаалж +/- 5кг даах чадвартай гэсэн байна. Учир нь эмэгтэй хүн жирэмснийхээ явцад 5кг жинг төвөггүйхэн давж гардаг.
Бас нэгэн судалгаанаас харахад 10-аас дээш кг эмэгтэйчүүдийн булчингийн сулралд нөлөөлдөг гэж үзжээ. Өдөрт 20-оос дээш кг зүйл өргөдөг эмэгтэйн умай хөнгөн ажил хийдэг эмэгтэйн умайгаас доошилсон байсан гэнэ.
9
Дасгал хөдөлгөөний хувьд
Аарцагны булчин хэвийн бус байх нь хүнд зүйл өргөхөөс гадна гэдэсний таталт, гүйх, харайх зэргээс мөн хамааралтай ажээ. Биед ирэх ачааллаас хамаарч сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн тамирчин эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь шээс задгайрах өвчтэй байдаг гэнэ. Харин гольф тоглодог хүмүүст энэ асуудал тулгардаггүй.
Биеийн тамираар хичээллэснээр эрүүл, урт удаан наслах болно гэж үздэг ч эмэгтэйчүүдийн дотор эрхтэн бүхэлдээ доошлох магадлалтай гэнэ шүү.