Нас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу? Тэгвэл ийм учиртай!

Хамтдаа он цагийг туулж, аз жаргал, гуниг зовлонгоо хуваалцсан дотны хүн нь хорвоогоос халихын гашуун зовлонг өөрийн биеэр эдэлж туулаагүй хүн энэ ертөнц дээр нэгээхэн ч үгүй биз ээ. Зовж шаналан, ганцаардаж цөхөрсөн үедээ бид тэнгэрт байгаа аав ээж, ахан дүүс, найз нөхдөө эрхгүй дурсан санагалзаж, тэднийгээ өнөө хэр нь хамт байсан ч болоосой хэмээн хүсдэг. Үүний нэгэн адилаар бурхан болсон ойр дотны хүмүүс маань ч гэсэн бидэнтэй холбогдохыг хүсч олон янзын шинж тэмдгүүдийг үзүүлж байдаг ажээ. 

Нас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу? Тэгвэл ийм учиртай!

1 Танд үнэртэнэ

Таны хайртай хүний сүнс тантай ойр байгаагаа олон янзын байдлаар илэрхийлж байдаг гэнэ шүү. Тэд тамхи, үнэртэй ус, хоол гэх зэрэг олон арван үнэрээр дамжуулан өөрийгөө тантай ойр байгаагаа ойлгуулах гэж оролдож байдаг ажээ. Энэ нь тэнгэрт байгаа таны дотны хүнээс ирсэн дохио учир талархан хүлээж аваарай. 

Танд үнэртэнэ

2 Таны мэдрэмж хамаагүй хурц болно

Түүний түрхдэг байсан үнэр танд үнэртэж, хоолойны өнгө нь чихэнд тань зөөлөн сонсдож, өрөөний дулааны хэм гэнэтхэн буурч таны нурууг зөөлөн илж байх шиг санагдах нь хайртай хүн тань холбоо тогтоохыг хүсч байгаагийн шинж байдаг ажээ. 

Таны мэдрэмж хамаагүй хурц болно

3 Дун олно

Далай тэнгисээс хол амьдардаг ч гэсэн заримдаа бид дун олдог. Энэ нь мөн л сүнсний бидэнтэй холбогдох гэсэн арга барил байдаг бөгөөд таны анхаарлыг татаж, танд бэлэг өгөх гэсэн оролдлого юм. 

Дун олно

4 Таны зүүдэнд орно

Энэ бол сүнсний бидэнтэй уулзах гэсэн хамгийн түгээмэл оролдлогуудын нэг юм. Бидний далд ухамсар сүнсний ертөнцөд нээлттэй байдаг учраас зүүдлэгддэг ажээ. Тэд ямар нэгэн зүйлийг хэлж илэрхийлэх гэж оролдож мэдэх учир хэрэв танд зүүдлэгдвэл анхааралтай байхыг хичээгээрэй!

Таны зүүдэнд орно

5 Цахилгаан хэрэгслүүд нэгэн зэрэг асах юм уу унтарна

Сүнсний амьд хүнтэй холбогддог удаах түгээмэл арга нь цахилгаан хэрэгслүүд нэгэн зэрэг асах юм уу унтарах байдаг аж. Таны сонсч байгаа радионы давтамж гэнэтхэн өөрчлөгдөх нь бас нэгэн дохио мөн. Ийм зүйл боллоо гэхэд битгий айж эмээгээрэй. Сүнс таныг гэмтээж, айлгах гэж ирээгүй харин зөвхөн тантай харилцахыг л хүссэн гэдгийг мартаж болохгүй ээ. 

Цахилгаан хэрэгслүүд нэгэн зэрэг асах юм уу унтарна

6 Зоосон мөнгө

Хэрэв та гэнэтхэн л зоосон мөнгийг хаа байгаа газраасаа олсон бол энэ нь таны хайртай хүн тэнгэрээс ажиглаж байгааг илтгэж байгаа хэрэг юм. 

Зоосон мөнгө

7 Таны юмнууд гэнэтхэн алга болно

Заримдаа хаана тавьж орхисон тэр газраасаа юмаа авах гэхэд байхгүй  болчихсон байдаг шүү дээ. Энэ бол таны талийгаач болсон хамаатан садан, найз нөхөд танаар даажигнаж байгаа явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Таны юмнууд гэнэтхэн алга болно

8 Та зүгээр л ойрхон байгааг нь мэдэрнэ

Заримдаа бид ганцаараа биш байгаагаа мэдэрдэг. Тус мэдрэмжийг нарийн сайн тайлбарлах боломжгүй ч гав ганцаараа байхдаа л гэнэтхэн хэн нэгэнтэй байгаа мэт мэдрэмж төрөх тохиолдол гардаг. Энэ нь таныг халамжилж, хайрлаж байгаагаа мэдрүүлэх гэсэн хайртай хүмүүсийн тань оролдлого байдаг ажээ. 

Та зүгээр л ойрхон байгааг нь мэдэрнэ

9 Хөгжим

Таны хайртай хүний амьд ахуй цагтаа сонсох дуртай байсан дуу таныг машиныхаа хөгжмийг асаасан ч, гэртээ ороод хөгжмөө асаахад ч явж байвал үүнийг түүний тантай харилцах гэсэн оролдлого гэж ойлгохоос өөр яалтай билээ? 

Хөгжим

10 Ер бусын бодол санаа

Хүн бүр л дотор хүнтэйгээ ярилцдаг гэж бодож байна. Тэгвэл заримдаа таны дотор хүний ярьж, сэтгэж байгаа байдал танаас огт өөр болчихдог бол энэ нь яахын аргагүй тэдний өөртэй чинь хамт байх гэсэн хүсэл байдаг юм шүү гэдгийг ойлгоорой. 

Ер бусын бодол санаа

11 Тоонууд

Тоонууд үнэхээр бэлгэдлийн шинж чанартай байдаг. Талийгаачийн төрсөн өдөр, нас барсан өдөр гээд л бидний цээжинд байдаг тоонууд танд цаг үргэлж харагдаад байна уу? Бугуйн цагаа харахад чинь ч 7:22, гэрийнхээ ханын цагийг харахад ч 7:22, интернетээс бичлэг үзэхэд ч бичлэгийн үргэлжлэх хугацаа нь 7:22 минут байгаа бол энэ ч мөн сүнсний тантай холбогдох гэсэн арга гэдгийг хэлье. 

Тоонууд

12 Оршуулган дээрх шинж тэмдэг

Алдарт зөнч Жеймс Ван Праагийн (James Van Praagh) хэлж байгаагаар сүнс өөрийнхөө оршуулгын ёслолд оролцдог ажээ. Сүнс оршуулга болж байгаа газарт эргэлдэж, ойр дотныхоо хүмүүсийг тайвшруулах гэж оролддог байна. Гэвч хүмүүс ихэнхдээ уй гашууд автсан байдаг болохоор сүнсний үзүүлж буй шинж тэмдгүүдийг анхааралгүй өнгөрөөх нь олонтаа.

Оршуулган дээрх шинж тэмдэг

13 Гэнэтхэн тав тухтай санагдаж эхэлнэ

Сүнс таныг ажиглаж, хайрлаж байгаа нь гэнэтхэн асар их тайвшрал, сэтгэлийн амар амгалан, тав тух зэргээр мэдрэгддэг байна. Энэ нь хэдийгээр тэд бидэнтэй хамт энэ ертөнцөд байх боломжгүй болсон ч сүнсний ертөнцөөсөө харж хандан, хамгаалж хайрлаж байдгаа мэдрүүлэх гэсэн чин хүсэл нь ажээ. 

Гэнэтхэн тав тухтай санагдаж эхэлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()