1
Хувцаслалт
Эмэгтэйчүүд эрчүүдийн хувцаслалтыг ганцхан хараад л үнэлж чаддаг гээд бод доо. Ингэхдээ тэд доорх 3 зүйлийг нь онцлон хардаг ажээ.
- Хувцасны цэвэрхэн эсэх - ямар нэгэн толбо, хир байгаа эсэхийг хардаг. Ер нь хувцсаа угаагаад өмсчихөж чаддаггүй хүнтэй хэн танилцахыг хүсэх вэ дээ?
- Тохиромжтой хувцасласан эсэх - далайн эрэг дээр хослол, хүрэм өмсчихсөн явж байх эсвэл театрт богино өмд өмсөөд очих нь ямар утгагүй байхыг төсөөлөөд нэг үзээрэй.
- Хувцасны мэдрэмжтэй эсэх - Эмэгтэйчүүд эрчүүдийг жижигхэн зүйл дээр мэдрэмжгүй байгааг анзаараагүй мэт өнгөрүүлж чадах ч биеийн тамирын өмдөн дээр ёслолын гутал өмсчихсөн залууд яаж "онц" дүн тавих билээ дээ?
Эрдэмтдийн илрүүлснээр хүний хувцаслалт нь хөдөлмөрийн бүтээмж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, аз жаргалтай байх эсэхэд нь шууд нөлөөлдөг байна.
2
Үс засалт
Урт богино, буржгар шулуун, хар шар гээд л хүн бүр өөр өөр үсний засалтыг таалах нь мэдээж. Гэхдээ эмэгтэйчүүд цэвэрхэн, гялалзсан, өөртөө тохируулан самнасан үстэй залууст татагддаг байна.
3
Биеэ авч яваа байдал
Эрч хүчтэй, зорилготой, өөртөө итгэлтэй алхан, биеэ авч явдаг эрчүүд өөрийнхөө амьдралд эзэн болж чадсан, хүчирхэг нэгэн шиг харагддаг учраас эмэгтэйчүүд тэднийг илүүтэй сонирхдог ажээ. Харин нуруугаа бөгтийлгөн газар шагайж явдаг залуус хорвоо дэлхийн бүх зовлонг үүрчихсэн мэт харагддаг учраас эмэгтэйчүүдэд таалагддаггүй байна.
4
Бие бялдар
Өргөн мөртэй, нарийвтар бэлхүүстэй, булчинлаг цээжтэй залуус бүсгүйчүүдэд таалагддаг гэнэ шүү. Ийм эрчүүдийг бүсгүйчүүд хараад авран хамгаалагч мэтээр төсөөлдөг бөгөөд түүнтэй хамт байхдаа үргэлж аюулгүй, амгалан тайван байх болно гэж итгэдэг байна. Тийм учраас бие бялдартаа үргэлж санаа тавих ёстой байх нь ээ залуус аа!
5
Гутал
Бүсгүйчүүд эрчүүдийн гутлыг тэдний бие бялдар, гадаад байдлыг хардагаасаа дутуугүй ихээр анзаарч хардаг гэнэ шүү. Тоос шороотой, халцарсан гуталтай эрчүүдийг бүсгүйчүүд хараад өөртөө арчаагүй, доожоо муутай эр байна даа гэж боддог ажээ. Хүн бүр хувцаслалтын тал дээр өөрийн гэсэн зуршилтай байдаг. Гэхдээ углаашан дотор цагаан оймс өмсч болохгүй гэсэн хууль байхгүй ч энэ нь эмэгтэйчүүдэд мөн л сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу.
6
Нүүрний хэл
Эмэгтэйчүүдээс ямар царай төрхтэй залууд татагддаг вэ? гэж асуувал хүн бүр өөр өөр зүйл хэлэх болов уу. Тэгвэл эмэгтэйчүүдийн нүдэнд царайны хувиралгүй, уруулаа жимийсэн, гүйлгэнэсэн харцтай эрчүүд таатай санагддаггүй байна. Харин нүүрээ үрчлээтүүлсэн ч хамаагүй инээмсэглэл цацруулж явдаг залуус сайхан санагддаг гэж байна шүү. Тиймдээ ч бүсгүйчүүд урт удаан хугацаанд хамт байх хүнээ сонгохдоо зөөлөн, сайхан инээмсэглэлтэй залууг сонгох нь түгээмэл байдаг билээ.
7
Гоёл чимэглэл
Тухайн залуугийн эдэлж хэрэглэж буй зүйлсийг хараад хувь хүнийх нь хувьд хэн бэ? гэдгийг дүгнэх боломжтой гэнэ. Нэмэлт гоёл чимэглэл, хэрэгслийг өөртөө тохируулаад донжтой зүүж чаддаг залуус бусдын анхаарлын төвд байх дуртай, хүчирхэг нэгэн байдаг ажээ. Тэгвэл гоёл чимэглэлийг бараг хэрэглэдэггүй, энгийн хувцасладаг залуус илүү хашир хянамгай байдаг ба бусдын анхаарлыг өөртөө татах хүсэлгүй байх нь элбэг.
8
Гар
Эрэгтэй хүнийг хумсаа цэвэрхэн авчихсан, цэвэрхэн цагаан гартай байхад бүсгүйчүүд дуртай байдаг. Мөн мэдээж хэрэг тухайн залуугийн гарыг хараад гэрлэсэн эсэхийг нь амархан мэдэж болдог билээ.
9
Өгзөг
Социологичдын үзсэнээр ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийн өгзөгт анхаарлаа хандуулдаг ажээ. Бүсгүйчүүд чанга, сайхан өгзгийг хараад тухайн залууг спортоор идэвхтэй хичээллэдэг, тестостероны хэвийн түвшинтэй гэдгийг нь төвөггүй мэдэж чаддаг байна.