1
Хуучин цамц - 43 мянган доллар
Америкийн хосууд болох Шон болон (Sean) Рикки Макэвой (Ricky McEvoy) нар секонд-хэнд дэлгүүрээс 58 центийн үнээр цамц худалдан авчээ. Хожим нь тус цамц нь хөл бөмбөгчин Винс Ломбарди (Vincent Thomas Lombardi)-ийн цамц болох нь тогтоогдсон бөгөөд үүнийгээ дуудлага худалдаагаар 43 мянган доллараар зарсан байна.
2
Төмсний салат - 55 мянган доллар
Зак Браун (Zach Brown) гэх нэгэн эр "Kickstarter" хэмээх хуудсанд төмсний салат хийх 10 доллар гуйсан байна. Харин "Kickstarter"-ын хэрэглэгчид түүнд 55422 долларыг цуглуулж өгчээ.
3
Жастин Биберийн өрөөсөн пүүз - 62 мянган доллар
Франкфурте-на-Майнед (Frankfurt am Main) болсон тоглолтынхоо үеэр поп дуучин Жастин Бибер (Justin Bieber) өөрийн өрөөсөн пүүзээ үзэгчид рүү шидсэн байна. Харин түүний пүүзийг авсан азтай нэгэн eBay-ын дуудлага худалдаагаар 62 мянган доллараар заржээ.
4
Сүлжээний хуулбар - 90.9 мянган доллар
Интернетэд "Бүх зүйл урлаг болох боломжтой. Энэ пост ч гэсэн урлаг" гэсэн бичигтэй хуулбар 36 цагийн дараа 90.9 мянган доллараар зарагдсан гээд бод доо.
5
Хүүхэлдэйн киноны баатрын толгойны хэлбэртэй цавуу - 239 мянган доллар
Английн иргэн Кристофер Герберт (Christopher Herbert) гэрээ цэвэрлэж байхдаа "The Simpsons" хүүхэлдэйн киноны баатар болох Гомер Симпсоны (Homer Simpson) толгойны хэлбэртэй цавууг олжээ. Тэрээр санамсаргүй олсон цавуугаа eBay -ын дуудлага худалдаанд оруулсан бөгөөд хачирхалтай нь 239 мянган доллараар зарагдсан байна.
6
Камерын өмнө оройн хоол идэх - 10 мянган доллар
Өмнөд Солонгост камерын өмнө хоол идэж бичлэг хийснээр YouTube хуудаснаа олон дагагчтай болж чаддаг байна. Үүнийг мак-бэнг (Mack-bang) гэдэг бөгөөд hyuneeEats гэх хаягтай бүсгүй нь энэ нэрээрээ цахим ертөнцөд од болжээ. Тэрээр их хэмжээний хоолыг камерын өмнө иддэг бөгөөд 400 мянга гаруй дагагчидтай. Нэмж хэлэхэд тус бүсгүй энэ бичлэгийнхээ ачаар сард 10 мянган доллар олдог гээд бод доо.
7
Интернетийн хуудас - 1 сая доллар
Ухаалаг оюутан болох Алекс Тью (Alex Ty) сургалтын төлбөр олохын тулд сайт нээж, пиксель бүрийг нь 1 доллараар зарсан байна. Ингэхдээ тэрээр хамгийн доод тал нь 100 пикселээр зарна гэжээ. Ийнхүү худалдаж авсан хэсэг дээрээ худалдан авагчид хүссэн сурталчилгаагаа байрлуулах боломжтой болсон ба тэрээр хагас жил хүрэхгүй хугацаанд 1 сая долларын орлого олсноос гадна олны танил болоод амжжээ.
8
Сурталчилгааны бие - 1 сая доллар
Жейсон Сэдлер (Jason Sadler) 5 жилийн турш төрөл бүрийн брэндийн лого, сурталчилгаатай хувцсыг өмсөж цалинждаг байна. Тэрээр эхний цамцаа нэг доллараар өмссөн бөгөөд бага багаар түүний үнэлгээ нэмэгдсээр байжээ. Эцэст нь сурталчилгаатай цамцыг түүнээс гадна 4 хүн өмсөх болсон ч Жейсон 1 сая долларын орлого олоод зогсохгүй дэлхий даяар түүний нэр алдар түгжээ.
9
Төмсний зураг - 124.000 доллар
Гэрэл зурагчин Кевин Эбош (Kevin Abosch) маш амархан аргаар саятан болжээ. Тэрээр 2010 онд хар фон дээр төмсний зургийг дарсан ба энэ зургаа өөрийн танилдаа зарсан байна. Мөн энэ жил Эбош бас нэгэн сарнайн зургийг 1 сая доллараар амжилттай заржээ.
10
Бонус: Сюрпризтэй чемодан
Wendt хэмээх дуудлага худалдааны байгууллагынхан "Lufthansa" нисэх онгоцны буудал дээр мартагдсан, алдагдсан ачааг зардаг байна. Ачааны эзнийг буцаж иртэл нь 3 сарын турш хүлээдэг бөгөөд хэрвээ ирэхгүй бол ийнхүү зардаг ажээ. Хамгийн гол нь худалдан авагч ачаан дотор юу байгаа гэдгийг мэдэхгүй ба зарим нэг нь өндөр үнээр хуучин хувцас худалдаж авдаг бол азтай нэг нь хямд үнээр шинэхэн, тансаг зүйлсийг ч худалдан авах магадлалтай байдаг. Энэ бол сюрприз!