1
"Үхсэн хүүхэд" (dead baby) төсөл
Хүмүүс худал гэж боддог: АНУ-ын засгийн газар үхсэн хүмүүсийн цогцсыг хулгайлж цацраг идэвхийн туршилт хийдэг.
Үнэн хэрэгтээ: АНУ-ын засгийн газар нас барсан хүмүүсийн цогцсыг хулгайлж байсан нь үнэн гэдэг. Ялангуяа нас барсан нялх хүүхдүүдийн цогцсыг хулгайлж байжээ. Учир нь тэдэнд туршилт хийх залуу эд эс хэрэгтэй байсан учир дэлхий даяар сүлжээ үүсгэж уй гашууд автсан 1500 гаруй гэр бүлийн нас барсан хүүхдүүдийг хулгайлсан байдаг.
2
Хортой архи
Хүмүүс худал гэж боддог: АНУ-ын засгийн газар хорио хийх хүртлээ хортой архийг хүлээн зөвшөөрч байсан.
Үнэн хэрэгтээ: 1926-1933 оны хооронд архиний үйлдвэрт хяналт хийж хориглох хүртэл архи үйлдвэрлэгчид архийг дамлан наймаалагчдыг шахаж, зах зээлээс гаргах зорилгоор өөрсдийн хийж буй архиндаа химийн хүчтэй хор хийж байжээ. Үүний улмаас дамлан наймаалагчдаас архи авч уусан 10.000 гаруй иргэн амь насаа алдсан гашуун түүх бий.
3
Улс орныг удирдаж байсан анхны эмэгтэй
Хүмүүс худал гэж боддог: АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вилсон (Woodrow Wilson) саа өвчний улмаас ажлаа хийж чадахгүйд хүрч, эхнэр нь нууцаар ажлыг нь хийж байсан.
Үнэн хэрэгтээ: Ерөнхийлөгч Вилсон өөрийн ажлын хугацааг дуусах дөхөх үед саа өвчнөөр шаналж эхэлсэн байна. Гэвч АНУ-ын засгийн газар улс орныг аюулгүй байлгах, үймээн дэгдээхгүйн үүднээс үүнийг ард иргэдээсээ нуусан ажээ. Харин түүнийг ажлаа өгөх сүүлийн саруудад эхнэр нь бүхий л шийдвэрүүдийг гаргаж байсан гэдэг. Хатагтай Вилсон ерөнхийлөгчийн нярвын албанд ажиллаж байгаа мэтээр жүжиглэж байсан ба үнэндээ тэрээр ерөнхийлөгчийн ажлыг хийж байсан юм шүү.
4
АНУ-ын тагнуулын төв газар хүнийг удирдах туршилт хийж байсан
Хүмүүс худал гэж боддог: АНУ-ын тагнуулын төв газар хүний зан араншинд нөлөөлөхүйц чадвартай өндөр зэрэглэлийн нууцлалтай туршилт хийсэн.
Үнэн хэрэгтээ: Энэхүү хөтөлбөрийг "MK-ULTRA" гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь үнэхээр бодит байсан гэдэг. Тагнуулын төв газар эхэндээ сайн дурынхныг туршилтанд оруулж байсан бөгөөд туршилтын үр дүнг түргэсгэхийн тулд харамсалтай нь "LSD" болон бусад мансууруулах төрлийн бодисийн тунг нэмснээр олон хүмүүс тархины саажилттай, тахир дутуу болж үлдсэн юм.
5
Далай ламын цалин
Хүмүүс худал гэж боддог: Далай лам бол тагнуулын төв газрын төлөөлөгч юм.
Үнэн хэрэгтээ: Магадгүй Далай лам ихэнх зурган дээрээ инээмсэглэсэн байдаг шалтгаан нь 1960 оноос хойш АНУ-ын засгийн газраас хангалттай цалин авдаг болсонтой холбоотой ч байж мэдэх юм. Тэрээр Төвөдийн бослогыг удирдаж тухай бүр мэдээлснээр АНУ-ын тагнуулын төв газраас жилдээ 1.7 сая доллар авч өөрөө 180.000$-оор цалинждаг ажээ. АНУ-ын цалинжуулдаг гол зорилго нь мэдээж Хятадын дэд бүтцийг сааруулах.
6
Жон Леннон (John Jennon) засгийн газрын хяналтанд байсан
Хүмүүс худал гэж боддог: Тагнуулын төв газар Жон Ленноныг мөрдөж байсан
Үнэн хэрэгтээ: Хүмүүс худлаа гэж ярьдаг ч энэ нь үнэн ажээ. Жон Леннон өөрөө заналхийлэлд өртөж байсан тул хүчирхийлэл, дайны эсрэг "Give Peace a Chance" гэх мэт дуунууд хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон энэ нь хүмүүсийн тархийг угааж АНУ-ын эсрэг турхирсан өнгө аястай гэж үзсэн учраас 1971 онд ТТГ-аас түүнийг хяналтандаа авсан байна. Дараа жил нь бүр цагаачлалын албанаас түүнийг албадан гаргахыг ч оролдож байжээ.
7
АНУ-ын засгийн газар чамайг тагнадаг
Хүмүүс худал гэж боддог: Өндөр технологийн ачаар АНУ-ын засгийн газар бүх л иргэдээ нууцаар тагнадаг.
Үнэн хэрэгтээ: 2016 онд гэхэд АНУ-ын засгийн газрын агентлаг Фэйсбүүкрүү (Facebook) 49.868, Гүүглэрүү (Google) 27.850, Apple-рүү 9.076 тооны мэдээлэл авах хүсэлт илгээсэн байна.
8
Жинхэнэ дайн уу? эсвэл хуурамч уу?
Хүмүүс худал гэж боддог: 1964 оны 8-р сарын 2-нд Тонкингийн буланд АНУ-ын засгийн газар хуурамчаар турхирч өөрсдөө дайнд оролцсон.
Үнэн хэрэгтээ: Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Вьетнамын хойд хэсгийн арлын ойролцоо байсан АНУ-ын "Maddox" гэх нэртэй усан цэргийн онгоц руу хойд Вьетнамчууд довтолсон байдаг. Учир нь "Maddox" хөлөг онгоц өмнөд Вьетнамчуудыг зэр зэвсгээр хангаж байсан гэх баримт Тагнуулын төв газарт олдсон байна. Харин эл үйл явдал нь АНУ-ыг цэргүүдээ Вьетнамд оруулах үүдийг нээж өгчээ.
9
Тамхи хорт хавдар үүсгэдэг
Хүмүүс худал гэж боддог: Олон арван жилийн турш тамхиний компаниуд тамхины хортой чанарыг нуусаар ирсэн.
Үнэн хэрэгтээ: 1950-аад оны эхээр тамхи нь уушгины хорт хавдрын шалтгаан болж байгаа гэсэн судалгаа гарч байжээ. Харин сүүлд 1990-ээд онд АНУ-ын томоохон зах зээлийг эзэлдэг тамхиний компани "Philip Morris" өөрсдийгөө хүлээн зөвшөөрснөөр олон нийтэд энэ тухай таржээ.
10
Канадын засгийн газар ижил хүйстнийг илрүүлэх машиныг хөгжүүлсэн үү?
Хүмүүс худал гэж боддог: Ижил хүйстнийг илрүүлж болдог "Gaydar" машиныг Канадын засгийн газраас санхүүжүүлсэн.
Үнэн хэрэгтээ: Үнэндээ 1960-аад онд Канадын засгийн газар, их сургуулийн профессорыг хөлсөлж, ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг илрүүлэх арга замыг эрэлхийлэхээр судалж байжээ. Судалгааны багийнхан эротик төрлийн зураг, төсөөлөлд тухайн хүний хийж буй хариу үйлдэл болон хүүхэн харааны хэмжээ хэр тэлж байгааг хэмжих багаж бүтээсэн гэдэг. Мөн цэрэг, цагдаагийн 400 гаруй хүн дээр үүнийгээ туршиж үзсэн нь тухайн үедээ тун өндөр үр дүн үзүүлсэн байна.
11
Илюминати (Illuminati) болон АНУ-ын засгийн газар
Хүмүүс худал гэж боддог: Дэлхийг удирддаг нууц байгууллага гэж яригддаг "Illuminati" болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба нар хамтран ажилладаг.
Үнэн хэрэгтээ: Мэдээж та анзаараагүй байх. Гэхдээ Illuminati гэсэн үгийг урвуу харуулж бичээд "Google"-ээс хайгаад үздээ. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн "NCA" вэб хуудас гарч ирэх болно.