1
Бэлэг өгөхдөө
Таныг найз гэхээсээ илүү эмэгтэй хүн гэж хардаг бол тэр хамгийн үнэтэй, том бэлэг өгөх гэж хичээнэ. Таны инээхийг харж, хамт байхыг илүү их хүсэх тул, бүхий л зүйлээ зөв танд зориулж, сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг байна.
Харин жинхэнэ найзын тухайд бэлгэнд төдийлөн ач холбогдол өгөхгүй бөгөөд аль болох сэтгэл гаргаж, жижиг ч хамаагүй хэрэгтэй зүйлийг нь авч бэлэглэхийг хүснэ. Та ердөө л ямар бэлгийг хэрхэн өгч байгаагаас нь тухайн залуу таныг ямар нүдээр хардаг болохыг нь мэдэж чадна.
2
Тус болохдоо
Тэр таны гуйлт болгоныг биелүүлж, өдөр шөнө хамаагүй хажууд тань л байхыг хүсч байвал, өөр хэрэг юм. Энэ нь тэрээр найзын харилцаанаас давахыг хүсч байгаагийн илрэл аж. Хэрэв зөвхөн найз байхыг л хүсдэг нэгэн бол тийм ч их цаг завыг танд зарцуулж чадахгүй. Учир нь түүнд ч гэсэн сэтгэлдээ тээсэн хэн нэгэн байж л таараа...
3
Худалдан авалт хийхэд
Амралтын өдрөөр хамт дэлгүүр явъя гэхэд шууд л зөвшөөрч, хүссэн бүхнийг тань хийх залуу таныг найз гэхээс илүү эмэгтэй гэж харж, хайрлаж байгаа нь гарцаагүй. Цүнхийг тань барьж, өлсөж ядарч байгааг эсэхийг асууж, өөрийгөө умартаж, таныг л гэнэ. Жинхэнэ эрэгтэй найз дэлгүүрт олон цагийг зарцуулахын оронд салхинд гарахыг илүүд үздэг. Учир нь хэн хэнийхээ хүсэл сонирхлыг хүндэлдэг төдийгүй хүсээгүй зүйлээ хийхээс татгалзаж чаддаг аж.
4
Яриа өрнүүлэхэд
Таныг найз биш, эмэгтэй хүн гэж хардаг залуутай юм ярихад үргэлж таны талд орно. Тэд таны хэлсэн болгоныг дэмжиж, санал нийлнэ. Энэ нь таны яриаг сайн анхаардаггүйн нэг илрэл болдог талтай. Харин жинхэнэ найзууд танд шударга хандах болно. Тэд таны ярьж буй буруу зүйлсийг засч залруулж өгч, өөрсдийн бодлоо ч илэн далангүй илэрхийлнэ.
5
Уучлалт гуйхдаа
Алдаа гаргахгүй хүн гэж байдаггүй. Товлосон цагтаа ирээгүй бол таныг эмэгтэй хүн гэж хардаг найз уучлалт гуйхыг яардаг. Тэд таны итгэлийг алдахаас, тантай холбоогүй болох вий гэхээс тун ч их айна. Жижиг зүйлсийг ч дэвэргэж уучлалт гуйхыг яардаг. Харин таныг найзын хувиар хардаг хүн бол арай өөр. Тэд уучлалт гуйж шалтгаанаа хэлдэг. Мөн өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг танд харуулдаг. Хэзээ ч хумсаа нуусан муур шиг байхгүй.
6
Хамт уухдаа
Найзууд хамтдаа уухыг алийг тэр гэхэв. Энэ бол таны найз жинхэнэ, хуурамчыг ялгах алтан боломж юм. Хуурамч найзууд бол уусны дараа таныг хэчнээн үзэсгэлэнтэйг гайхаж мөн тантай хамт байгаадаа өөрийгөө маш их азтай мэтээр ярьдаг. Мөн өөрийн хэцүү амьдралын талаар ярьж, үнсэхийг оролдож ч магадгүй. Харин жинхэнэ найзуудад таны гадаад төрхний талаар ярих нь үнэндээ сонирхолгүй бөгөөд оронд нь удахгүй болох олимпын талаар ярихыг илүүд үзнэ.
7
Анхаарал
Хамт байгаа үедээ хуурамч найз танд тавих анхаарал нь мэдрэгдэх болно. Даарч байна уу? Юм уух уу? гэх мэтээр таныг тухтай байлгах бүх л зүйлийг хийнэ. Харин таныг найзын хувиар хардаг хүн бол тэр таны хажууд байж л байна. Таны даарах огт хамаагүй гэж хэлж болохгүй ч хуурамч найз шиг хэт их анхаарал тавихгүй.
8
Эмэгтэйчүүд
Жинхэнэ найзуудад таны бусад эмэгтэй найз, ажлын газрын Болороо анхаарлыг нь татаж, шохоорхоно. Харин таныг эмэгтэй хүн гэж харж, хайрладаг бол тухайн залуу бусад эмэгтэйчүүдийг ярих нь бүү хэл, тоож ч харахгүй. Үүнээс гадна таныг өөр бусад залуустай уулзахад дургүйцэж, хардах нь ажиглагдана.
9
Харилцаа
Жинхэнэ найзууд тантай холбоо барих нь харьцангуй бага бөгөөд уулзсан үедээ сонин содон бүхнийг хамж шимэн ярьж, цагийг хөгжилтэй болоод зугаатай өнгөрүүлэх аж. Харин таныг эмэгтэй хүний нүдээр хардаг найзын хувьд тэдний хамгийн сонирхолтой сэдэв нь "та" юм.
10
Секс
Таныг эмэгтэй хүн гэж харж, мэдэрдэг залуу бүсгүй таныг хүсч, дотроо мөрөөдөж явдаг. Үүнийгээ ил гаргахгүй ч боломж олдвол таньтай унтахад бэлэн байх аж.