1
Олон хүний суудалтай машин - Олон хүнтэй байх дуртай
Олон хүүхэдтэй гэр бүлийнхний хувьд ийм машинтай байх нь элбэг. Профессор Хэннигийн хэлснээр: "Ийм машин нь та өөрийн хүүхдүүдтэйгээ харилцаа холбоогоо бататгахад тусалдаг бөгөөд машинд тань олон хүүхэд байх тусам сайхан мэдрэмж төрүүлдэг байна. Энэ нь яг л та бусдад хандаж "Би бол үнэ цэнэтэй ээж" хэмээн хэлж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг ажээ.
2
Хурц гэрэлтэй машин - Та өөрийгөө бүхнээс түрүүнд тавьдаг
Сүүлийн үеийн шинэ технологийн тусламжтай илүү тод гэрлийг бага эрчим хүч хэрэглэн ашиглах боломжтой болсон. Энэ нь харанхуй зам дээр ашигтай боловч бусад жолооч нарыг эрсдэлд оруулах талтай. Зарим хотуудад бүр хэт тод гэрлийг хуулиар хориглох хүртэл асуудал томроод байна. Ийм тод гэрэлтэй бол нэг ёсондоо та "Миний амар тайван байдал таны аюулгүй байдлаас илүү үнэтэй" гэж хэлж байгаа хэрэг хэмээн Хэнни эмч дүгнэж байна.
3
Гэр бүлийн наалддаг чимэглэл - Та гэр бүлээ хайрладаг
Энэхүү "Миний гэр бүл" гэсэн наалддаг чимэглэлүүд нь маш аюултай гэдэгтэй ихэнх аюулгүй байдлын ажилтан нар санал нийлдэг. Учир нь энэ нь таны гэр бүлийн талаарх мэдээлэл, таны хүүхэд хэдэн настай, хэн гэдэг болох, чөлөөт цагаараа юу хийдэг зэрэг гэмт хэрэгтэн хүүхдийг тань хуурахдаа ашиглаж болохуйц бүхий л мэдээллийг агуулдаг байна. Аюулгүйн байгууллагаас өгсөөр байгаа анхаарлыг үл харгалзан иймэрхүү чимэглэлийг харамсалтай нь эцэг эхчүүд хэрэглэсээр л байна. Яагаад? гэсэн асуултанд Хэнни эмч "Энэхүү үйлдэл нь та өөрийн гэр бүлээ нийгэмд харуулж, гэр бүлдээ өөрийгөө ямар үнэ цэнэтэй гэдгийн харуулах гэсэн оролдлого" хэмээн үзжээ.
4
Ув улаан өнгөтэй спорт загварын машин - Анхаарал татах дуртай
Спорт загварын, үнэтэй, тод хурц өнгөтэй зэрэг тодорхой төрлийн машинууд бусдын анхаарлыг маш ихээр татдаг билээ. Ийм машинтай байхад та олны анхааралд хүссэн хүсээгүй шууд л өртөнө гэж мэд. Энэ нь таныг дан ганц эерэг бус сөрөг талын анхаарлыг ч өөр дээрээ хүлээн авахад бэлэн байгааг илтгэдэг гэж Хоустон-Довнтовны их сургуулийн сэтгэл судлалын ухааны Доктор, профессор Сюсан М.Хэнни (Susan M. Henney) дүгнэжээ. Судалгаагаар улаан өнгөтэй, спорт загварын машинуудыг цагдаа зогсоох нь элбэг байдаг ба хулгайч нарын олз болох магадлал өндөр байдаг гэжээ.
5
Спорт багийн лого тэмдэгээр машинаа чимэглэх - Та зугаа цэнгэлд дуртай
Олон нийтийн дунд дуртай багийнхаа өмсгөл, малгайг өмсөх эсвэл машин дээрээ наалт наах зэрэг нь та өөрийгөө тухайн зүйлтэй холбоо хамааралтай, тэдний нэг мэтээр мэдрэх хамгийн амар хялбар арга ажээ. "Хүмүүс дуртай багийнхаа зан ааш, төрх байдлыг дуурайдаг" талаар профессор Хэнни өгүүлсэн юм. Таны дуртай баг хошой аварга уу? Дөнгөж гарч ирж байгаа алдартай баг уу? Энэ асуулт танд ч бас хамаатай.
6
Том машин - Өөртөө итгэлгүй
Өөртөө итгэлтэй, бардам хүмүүс том, тод өнгөтэй машин унадаг гэж бид боддог шүү дээ. Гэтэл харин ч эсрэгээрээ өөртөө итгэх итгэл бага, бусдын анхаарлыг татах гэсэн хүмүүс л ийм машин унадаг байна. Эрдэмтэд энэ талаар "Тэд ямар нэг зүйл дутагдаж байгаа мэдрэмжээ машинаараа нөхөх гэж оролддог" хэмээн тайлбарлажээ.
7
SUV машин - Аюулгүй байдлыг чухалчилдаг
SUV машин нь зам дээр илүү их зай эзэлдгээс гадна маш өндөр байдаг. Ямар нэгэн осол аваарт өртвөл аюулгүй байдлаа дээд зэргээр авч үздэг, хүүхдээ үргэлж машиндаа суулгаж явдаг эцэг эхчүүд л ийм машин сонгодог байна.
8
Улс төрийн холбогдолтой наалт - Та илэн далангуй
Улс төр нам, холбоо зэрэгтэй хамааралтай наалт нааж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь таныг бусдаас содон мэт санагдуулдаг байна. Ямар нам, эвсэл дэмждэг гэдгээс үл хамааран эдгээр хүмүүс нь олон нийтэд өөрийн саналаа мэдрүүлснээр маш сайхан мэдрэмж авдаг гэж Хэнни өгүүлжээ.
9
Гаргасан амжилтынхаа талаар наалт наах - Та үргэлж бусадтай өрсөлддөг
Таны хүүхэд саяхан ямар нэг шагнал, медаль хүртсэн үү? Энэ талаар заавал машин дээрээ наалгүй, хэлэх ёстой хүмүүст нь хэлж болохгүй гэж үү? "Бусадтай өөрийгөө харьцуулж, тэднээс илүү байх гэсэн сэтгэлгээтэй хүмүүс ийм үйлдэл хийдэг" гэж профессор Хэнни үзсэн байна.
10
Содон үнэртэй үнэртүүлэгч - Өөрөөрөө байх нь танд чухал
Маш олон төрлийн үнэр, өнгө, хэлбэртэй машины үнэртүүлэгч байдаг бөгөөд үүгээр дамжуулан таны талаар мэдэх боломжтой гэнэ шүү. Салхи ногооны үнэр, далайн эрэг, угаасан хувцсаа наранд хатааж буй мэтийн өвөрмөц содон үнэрт дуртай байдлаар тань таныг шинжиж болох ажээ.
11
Машиндаа хог ихтэй байх - Та маш завгүй эсвэл залхуу
Таны машины хог новш дийлдэхгүй байна уу? "Ямар ч машиныг хэрхэн хэрэглэж, унаж байгаагаар тань таны зан төлвийг мэдэх боломжтой" хэмээн "Business2Community"-ийн сэтгэл судлаач Николь Каттс (Nicole Cutts) өгүүлжээ. Иймд хэрвээ таны машин хогийн сав шиг байвал магадгүй та маш завгүй, эрүүл мэнд, цэвэр цэмцгэр байдлыг ойшоож үздэггүй нэгэн бололтой.