Загвар өмсөгч, моделиудаас дутахааргүй алдартай болж буй энгийн иргэд

Эмч, гал сөнөөгч эсвэл онгоцны үйлчлэгч гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс бидний өдөр тутмын амьдралд тулгардаг. Гэхдээ заримдаа тэднийг харахад яагаад ч юм загвар өмсөгч, модель байвал илүү тохиромжтой мэт санагдах үе ч байдаг. Ингээд загварын ертөнцөд амжилт гаргах магадлалтай ч, өөр мэргэжилтэй энгийн иргэдийг танд танилцуулъя. Та ч гэсэн санал нэгдэх болов уу.

Загвар өмсөгч, моделиудаас дутахааргүй алдартай болж буй энгийн иргэд

1 Мигель Пиментел (Miguel Pimentel) - Захирал

Мигель Пиментел "хамгийн халуухан орлогч захирал" хэмээх нэрийн эзэн болжээ. Тэрээр "Сонирхогчдын бодибилдинг"-ийн тэмцээнд түрүүлж, өөрийн бие галбирыг хөгжүүлэхэд багагүй анхаарал хандуулсан байна. Орлогч захирал болохоосоо өмнө Мигель 10 жилийн турш тэнгисийн цэрэг байжээ.

Инстаграм: @officialpimentel

Мигель Пиментел (Miguel Pimentel) - Захирал

2 Симон Гейтли (Simone Gately) - 5 хүүхдийн ээж

Британийн иргэн Симон Гейтлийн галбирыг харахад түүнийг усны хувцасны танилцуулганы зураг авалтанд оролцооч хэмээн уримаар санагдана. Энэхүү үзэсгэлэнт бүсгүйг 5 хүүхдийн ээж гэвэл хэн ч итгэхгүй болов уу. Төрснийхөө дараа тэрээр спортоор хичээллэж жин хасаж чадсанаар олон эмэгтэйчүүдэд турах эрч хүч, урам зоригийг хайрласан байна.

Инстаграм: @simonegatelyfitmum5

Симон Гейтли (Simone Gately) - 5 хүүхдийн ээж

3 Жоржия Нильсен (Georgia Nielsen) - Онгоцны үйлчлэгч

Үзэсгэлэнт бүсгүй Жоржия Нильсен тэнгэрт ухаангүй дуртай гэнэ. Тэрээр "Emirates" нисэхийн компаний онгоцны үйлчлэгч юм байна. Жоржия өөрийн эзэмшсэн мэргэжилдээ дуртай бөгөөд өөрийн ажлыг их сонирхолтой гэж хэлжээ. Ийнхүү үзэсгэлэнт бүсгүйтэй нислэг хийхэд зорчигч нар үргэлж инээмсэглэж байдаг болов уу.

Инстаграм: @georgia.nielsen

Жоржия Нильсен (Georgia Nielsen) - Онгоцны үйлчлэгч

4 Льюис Хэмильтон (Lewis Hamilton) - Тамирчин

Льюис Хэмильтон бол "Формула-1"-ийн алдартай галзуу нисгэгч юм. Тэрээр автомашины уралдааны дэлхийн 4 удаагийн аварга бөгөөд орчин үеийн хамгийн шилдэг уралдааны жолооч нарын тоонд багтдаг байна. Льюис өөрийн авъяас чадвараар тэргүүлээд зогсохгүй хэрвээ загварт хүч үзсэн бол нэлээд амжилтанд хүрэх байсан бололтой.

Инстаграм: @lewishamilton

Льюис Хэмильтон (Lewis Hamilton) - Тамирчин

5 Алана Бланшар (Alana Blanchard) - Тамирчин

Сайхан бүсгүй Алана Бланшар нь мэргэжлийн серфингийн тамирчин юм байна. Тэрээр Хавайд өссөн бөгөөд 15 наснаасаа эхлэн энэхүү спортоор хичээллэж байгаа гэнэ. Байнгын бэлтгэл сургуулилтын ачаар Алана шилдэг тамирчин болсон бол үүний ачаар мөн төгс сайхан галбирын эзэн болж чаджээ.

Инстаграм: @alanarblanchard

Алана Бланшар (Alana Blanchard) - Тамирчин

6 Патрик Биденкапп (Patrick Biedenkapp) - Нисгэгч

Германы иргэн цэнхэр нүдэт сайхан залуу болох Патрик Биденкап бол онгоцны нисгэгч билээ. Түүний цахим хуудасны нэр "нисгэгч Патрик" (pilotpatrick) юм. Гэхдээ түүний зураг даруулж байгаа байдлыг харахад тэрээр мэргэжлийн фото модель ч болох боломжтой юм.

Инстаграм: @pilotpatrick

Патрик Биденкапп (Patrick Biedenkapp) - Нисгэгч

7 Лорен Сессельманн - Тамирчин

Лорен Сессельманн (Loren Sesselmann) өөртөө хэрэгтэй мэргэжлийг сонгосон бөгөөд тэрээр Канадын эмэгтэй хөл бөмбөгийн багийн хаалгач юм байна. Лорен биеийн тамирын хувцастай ч, үдэшлэгийн хувцастай ч аль алинд нь сайхан харагддаг. Тэрээр Лондонгийн олимпийн хүрэл медалийн эзэн юм байна.

Инстаграм: @lsesselmann

Лорен Сессельманн - Тамирчин

8 Нин Чэнь (Ning Chen) - Шүдний эмч

Нин Чэнь бол Тайваны үзэсгэлэнт сувилагч юм. Тэрээр шүдний эмнэлэгт ажилладаг бөгөөд түүнтэй уулзахын тулд шүдний асуудалгүй эрчүүд хүртэл ирдэг гэнэ шүү. Нины инстаграмм хуудасны дагагчид түүнийг дэлхийн  хамгийн үзэсгэлэнтэй сувилагч хэмээн нэрлэдэг байна.

Инстаграм: @n_nxd

Нин Чэнь (Ning Chen) - Шүдний эмч

9 Михаил Варшавски (Mikhail Varshavski) - Эмч

Михаил Варшавски нь Оросод төрсөн боловч одоо Нью-Йоркт амьдардаг. Хэдийгээр гадаад төрх нь модель болоход тохиромжтой мэт харагдавч тэрээр эмчийн мэргэжлийг сонгосон байна. Царайлаг эмч өдөр бүр хүмүүст туслаж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилдаг ажээ.

Инстаграм: @doctor.mike

Михаил Варшавски (Mikhail Varshavski) - Эмч

10 Гунн Нартен (Gunn Narten) - Гал сөнөөгч

Норвеги бүсгүй болох Гунн Нартений зургийг  харахад түүнийг гал сөнөөгч гэхэд итгэмээргүй байгаа биз. Тэрээр 19 настайгаасаа эхлэн гал командад ажиллаж эхэлсэн бөгөөд үүндээ огтхон ч харамсаж байгаагүй гэнэ. Цахим сүлжээнд түүнийг "хамгийн үзэсгэлэнтэй гал сөнөөгч" хэмээн нэрлэдэг байна.

Инстаграм: @narten86

Гунн Нартен (Gunn Narten) - Гал сөнөөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()