1
Таны тархи илүү сэргэг, сайн ажиллана
Температур ихтэй болон багатай хоёр өрөөнд хэсэг бүлэг хүмүүсийг оруулан ижилхэн даалгавар өгөхөд сэрүүхэн өрөөнд байсан хүмүүс даалгаварыг илүү сайн гүйцэтгэж байжээ. Аагим халуун зун цагт хүмүүс танин мэдэхүйн шинжтэй асуудлыг шийдвэрлэхдээ тааруу байдаг бол өвлийн цагт тэдний шийдвэрлэх чадвар илүү сайжирдаг болохыг судлаачид олж тогтоосон байна. Энэ нь хүний бие зуны улиралд илүү их хэмжээний глукозыг шаардаж байдагтай холбоотой юм. Ийм учраас та яг одоо буланд байдаг кофе шоп руу түргэн алхалж оччихоод ирсэнээр цоо шинэ, гайхалтай санааг олж мэдэх юм шүү.
2
Калори шатаана
Хүйтэн сэрүүний улиралд бие махбодь ердийн температураа хадгалахын тулд нэлээдгүй хичээх болдог. Бидний биеийг дулаан байлгаж, амьсгалж буй агаарыг чийгшүүлэхийн тулд их хэмжээний энергийг зарцуулдаг ажээ.
3
Бор өөхийг нэмэгдүүлдэг
Бидний биеийн өөх тосны ихэнх хувийг эзэлж байдаг цагаан өөх нь биед төдийлөн сайнгүй байдаг бол бор өөх нь бидний энергийг шатааж, биеийн дулааныг бий болгодог юм. Нялх хүүхдүүдэд л бор өөх байдаг гэж үздэг хэдий ч биеийн жингийн масс багатай насанд хүрэгчдэд бор өөх тодорхой хэмжээгээр байдаг ажээ. Тус судалгааны үр дүнд хүйтэн цаг агаарт байсан эрэгтэйчүүдийн хоол боловсруулалт сайжирч, бор өөхний хэмжээ нь нэмэгддэг болох нь тодорхой болсон юм.
4
Аллерги намддаг
Ургамлын аллергитэй хүмүүсийн хувьд хамгийн сайхан улирал бол өвөл байдаг. Арга ч үгүй юм. Хүйтэн цаг агаарт тэднийг зовоож байдаг аллерги ор сураггүй алга болдог билээ. Харин тоос, мөөгөнцрийн харшилтай хүмүүс өвлийн турш ихэнх цагаа байшин дотор өнгөрүүлдэг учраас харшил нь улам дорддог байна.
5
Үрэвсэл ч мөн намдана
Биеийнхээ аль нэг хэсгийг гэмтээсний дараагаар бид мөсөөр жин тавьж хавдар болон өвдөлтөө намдаадаг. Үнэхээр ч хүйтэн сэрүүний улиралд үе мөчний үрэвсэл намдаж, хавдалт нь буурдаг ажээ. Энэ нь өвлийн хүйтэн агаар мөсөн жингийн үүргийг гүйцэтгэж байгаа хэрэг билээ.
6
Өвчин тусах эрсдэлийг бууруулдаг
Өвлийн цагт ханиад хүрэх нь түгээмэл байдаг ч урин дулааны улиралд өвчин тараадаг шумуул ичээндээ орж олон төрлийн өвчинг үүсгэхээ больдог нь сайн хэрэг.
7
Илүү бат бөх унтана
Унтахыг хичээж байгаа үед хүмүүс бидний биеийн дулаан цаанаасаа буурч эхэлдэг бөгөөд зуны улиралд унтахын тулд илүү их цаг зарцуулах ёстой болдог. Тэгвэл өвлийн улиралд өглөөгүүр тас харанхуй байдаг учраас бид заавал хөшгөө таталгүйгээр бат бөх унтаж чаддаг. Таны унтлагын өрөө сэрүүн байснаар та илүү их хэмжээний калорийг шатаах боломжтой.
8
Халдвартай тэмцэхэд туслах болно
Өвлийн 3 сарын туршид хүний биеийн дархлааны систем бусад үеийнхээсээ илүү сайн байдаг учраас элдэв төрлийн халдварт өвчинтэй тэмцэхдээ гаргууд байх болно. Эрдэмтдийн хийсэн нэг бус судалгаагаар хүйтэн цаг агаарт гарахаараа хүний биеийн дархлааны систем идэвхждэг болох нь тогтоогджээ.
9
Арьс сайхан болно
Хүйтэн цаг агаар нь хүний арьсан дахь цусан судсыг боодог учраас арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Ингэснээр бидний арьс улайж, хавдах нь цөөрнө. Үүнээс гадна өвлийн улиралд хүний арьснаас ялгарах тосны хэмжээ хамаагүй багасдаг учраас батга барагтай бол гарахгүй.
10
Зүрх судсыг сайжруулдаг
Зүрх судасны өвчингүй хүмүүс өвлийн улиралд гадаа дасгал хөдөлгөөн хийж, гүйлтээр хичээллэн өөрийнхөө зүрх судсыг эрүүлжүүлэх боломжтой байдаг. Хүчил төрөгчөөр баяжсан цус таны зүрхэнд хүрэх бөгөөд таны биеийн дулаан ч нэмэгдэх болно. Өөрийн эрүүл мэнддээ санаа тавьж, өвлийн цагт идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг та бүхэндээ санал болгоё.