1
Поп
Хэрвээ та поп урсгалыг сонсож Rihanna болон Flo Rida-ийн дууг чөлөөтэй дуулж чаддаг бол та төвөгтэй, үнэнч шударга байдлыг үнэлдэг, уламжлалыг илүүд үздэг нэгэн бололтой. Поп хөгжим сонсдог хүмүүс өөрийн урлагийн чанарыг ил гаргадаггүй ч тэд ажилсаг, маш хариуцлагатай хүмүүс юм.
2
Рэп / хип-хоп
Та Snoop Dogg болон Eminem-ийг сонсдог уу? Энэ төрлийн дуу сонсдог хүмүүсийг зэрлэг, балмад гэж ярьдаг ч энд шинжлэх ухааны нотолгоо гэж байхгүй. Ихэнхидээ энэ төрлийн хүмүүс нь өөрийгөө өндрөөр үнэлэж, харилцахад хялбар хүн байдаг.
3
Кантри
Энэ төрлийн хөгжмийн урсгал сонсдог хүнийг ажилсаг, тусч, энгийн гэж дүгнэж болно. Кантри дуунууд ихэнхидээ шархалсан зүрхний талаар байдаг учир тэд сэтгэл хөдлөлөө хадгалахдаа сайн байдаг.
4
Рок
Гадна талаас нь харахад энэ төрлийн хүмүүс зэрлэг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэд зөөлөн араншинтай байдаг. Тэд бүтээлч, ичимхий хүмүүс байдаг бөгөөд өөрийгөө доогуур үнэлдэг учир гуниглах нь бий.
5
Инди
Олны танил бус хамтлагийг та сонсох дуртай юу? Инди хөгжмийн урсгалыг сонсдог хүмүүс ганцаараа байх дуртай бөгөөд ухаалаг, авъяаслаг бүхэнд татагддаг. Судалгаанаас харахад энэ төрлийн хүмүүсийг сахилга баттай, зөөлөн гэж хэлэхэд хэцүү. Ихэнхидээ тэд идэвхигүй, тайван бус, өөртөө итгэлгүй байдаг.
6
Бүжгийн ая
Хэрвээ та бүтэн биеэрээ хөгжмийн хэмнэлийг мэдэрч чаддаг бол та шаргуу, эрч хүчтэй, их нийтэч хүн юм байна.
7
Сонгодог
Сонгодог хөгжим сонирхдог хүмүүс ихэнхидээ ичимхий хүмүүс байдаг бөгөөд орчин тойрны хүмүүстэйгээ хялбархан үгээ олдог. Тэд урлагт дуртай, өөртөө итгэлтэй, өөрийгөө өндрөөр үнэлдэг юм.
8
Жазз / Блюз / Соул
Энэ төрлийн хөгжим сонсдог хүмүүс өөртөө итгэлтэй байдаг гэнэ. Үүнээс гадна тэд маш бүтээлч, гэрэл гэгээтэй, мэдрэмжтэй байдаг юм байна.