1
Зөгийн бал
Ихэвчлэн хоолойн өвдөлтөөс үүдэн хоолойн үрэвсэл үүсдэг. Хоолойн өвдөлтийг намдаахын тулд аяга цайн дээр нэг халбага зөгийн бал нэмээд уугаарай. Энэ нь таны өвдөлтийг намдааж, тайвшруулах болно.
2
Давстай ус
Хоолойн үрэвслийн шалтгаан болж буй аливаа нянг устгахын тулд давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй. Ингэснээр хоолойн үрэвслийг намдааж, таатай мэдрэмж төрүүлдэг байна. 200 грамм бүлээн усанд 1/4 цайны халбага давс уусгаж хоолойгоо зайлаарай.
3
Сармис
Сармис нь хоолойн үрэвслийг эдгээхэд хамгийн тустай эм болдог байна. Үүний ашиглахын тулд та 1 хумс сармисыг түүхийгээр нь зажлах хэрэгтэй. Энэ нь болгосон сармиснаас илүү их үр нөлөөгөө үзүүлдэг гэнэ шүү.
4
Амралт
Хоолойн үрэвслээр өвдсөн үед хоолойгоо амраах нь өвчингөө эдгээхэд ихээхэн дэм болдог байна. Зарим хүмүүс өөрийн дуу хоолойгоо өвдүүлэхгүй гэж шивнэж ярьдаг. Гэвч энэ нь хэвийн ярихаасаа илүү дор байдаг бөгөөд харин ч өвдөлтийг дэмждэг гэсэн судалгаа байдаг аж.
5
Ус уу
Хоолойгоо үргэлж норгож байх хэрэгтэй. Хэдий хэмжээний шингэн ууна төдий хэмжээний хоолойндоо дэм болж байгаа хэрэг. Харин кофе болон кафейн агуулсан төрлийн шингэн уухгүй байхыг хичээгээрэй.
6
Бохь зажил
Таны дуу гарахгүй, хоолой тань хөндүүрлэсэн үед зөгийн балтай цай уухаас гадна хэдэн ширхэг бохь аваарай. Учир нь бохь зажлах нь залгиур хоолойг өдөөдөг ба энэ нь өвдөлтийг дарахад тус болдог ажээ.