1
Хугархай хөл, шохойдсон боолттой нисэхээс зайлсхийгээрэй
Онгоц голчлон газраас дээш 10.7 км-т нисдэг учраас тун бага хэмжээний агаарын даралтыг мэдэрдэг байна. Ийм учраас хугархай хөл, гартай зорчигч онгоцоор нисвэл хөл, гар нь тэлж, улмаар цусны гүйдэл нь тасалдаж, биеийн байдалд нь ноцтой хохирол учрах эрсдэлтэй юм.
Зөвлөгөө: Зайлшгүй шаардлага гарч онгоцоор нисэх болвол боолтоо сулавтар шохойдуулаарай. Эсвэл тэлдэг боолтыг сонголтоо болгосон ч болно.
2
Дэр, хөнжилд их хэмжээний нян нуугдаж байдаг
Онгоцны компаниуд 5-30 хоногт л нэг удаа дэр болон хөнжлөө угаадаг учраас нян бактери үүсэх таатай нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ. Шинэхэн угаасан эдлэлүүд тухайн өдрийнхөө эхний нислэгийн үеэр л цэвэрхэн байх ба дараа дараагийн нислэгээр бохирдож нянгаар дүүрдэг байна.
Зөвлөгөө: Өөрийнхөө дэр болон нимгэн даавууг авч явж хэрэглээрэй. Энэ нь танд тухай болоод аюулгүй мэдрэмжийг төрүүлнэ.
3
Ам, хамар болон нүдэндээ битгий хүр
Олон төрлийн микро организмууд хүний ам, хамар болон нүдээр дамжин орж өвчин үүсгэдэг учраас гараа сайтар угаасны дараа л эдгээр газрууддаа хүрэх хэрэгтэй.
Зөвөлгөө: Бактер устгадаг гар ариутгагчийг хэрэглээрэй.
4
Бариул болон тавиураас ханиад хүрч мэднэ
Онгоцыг сард нэг удаа л цэвэрлэх заалттай байдаг учраас тавиур, бариулыг цэвэрхэн гэж батлан хэлэх боломжгүй юм. Хэрэв таны өмнөх зорчигч ханиадтай нэгэн байсан бол та ч гэсэн ханиадны вирусээр өвчлөхгүй гэсэн баталгаагүй шүү дээ. Зарим хүн хүүхдийнхээ живхийг сольж, хумсаа авахдаа тавиур ашигладаг учраас таны тавиур бохир байх магадлал өндөртэй.
Зөвлөгөө: Нойтон сальфеткаар бариул, тавиур болон бусад хатуу гадаргуутай зүйлийг сайтар арчиж байж хэрэглэхээ мартуузай.
5
Кофе болон согтууруулах ундаанаас татгалз
Нислэгийн үеэр согтууруулах ундаа болон кофе уухыг хориглодог. Газардсаныхаа дараа биологийн хэмнэл алдагдах үзэгдэлд өртөхгүйн тулд эдгээр зүйлсээс татгалзаарай. Энгийн үгээр тайлбарлавал эдгээр зүйлсийг ууснаар таны биеийн шингэн алдагдаж, агаарын даралтыг илүү ихээр мэдэрнэ гэсэн үг юм. Кофе нь таны давсагийг цочроож биеийг тань тавгүй болгох болно.
Зөвлөгөө: Биеийн шингэнээ алдахгүйн тулд кафейн агуулаагүй халуун уух зүйлс, жүүс болон ус уугаарай.
6
Синуситээс сэргийлж шингэн юм сайн уух нь чухал
Онгоцны агаар байшин доторх агаараас 55%-иар илүү хуурай байдаг учир хүний биеийг хамгаалагч мембранууд болон хамрын хөндий хуурайшиж хэцүүддэг. Үүнээс болж ханиад хүрч, синуситээр өвчлөх магадлалтай болдог.
Зөвлөгөө: Нисэхээс өмнө болон нисч байхдаа ус сайн ууж, таны гэдсэнд хөөлт үүсгэж, биеийг усгүйжүүлдэг давс болон өөх тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг бүү хэрэглээрэй. Харин оронд нь шинэхэн жимс, ногоо идвэл сайн нөлөөтэй байх болно.
7
Нян бактериас өөрийгөө хамгаал
Нисэх онгоц үргэлж нислэг хийж байдаг учраас нарийн нямбай цэвэрлэх бололцоо хомс байдаг. Онгоцонд бидний ууж байгаа уснаас авахуулаад бие засч буй суултуур хүртэл нян бактераар дүүрэн байдаг учраас үргэлж хянамгай байж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай.
Зөвлөгөө: Хэрэв та байнга л онгоцоор нисч байдаг бол дархлааны системээ сайжруулах зорилгоор Витамин С-г тогтмол ууж байгаарай.
8
Дархлаа муутай бол маск зүүж нисээрэй
Хэрэв таны дархлааны систем сул бол богино зайд ч гэсэн маск зүүж нисээрэй. Ингэснээр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
Зөвлөгөө: Гар ариутгагч ашиглаж эсвэл гараа сайтар угаасны дараа маскаа зүүгээрэй. Маскаа нүүрнээсээ авахдаа зөвхөн бариул хэсгээс нь барих ёстой бөгөөд хаясныхаа дараа гараа угаах хэрэгтэй шүү.
9
Унтах хэвшлээ өөрчил
Хэрэв та өөр цагийн бүстэй улс орон руу аялах гэж байгаа бол тухайн газрынхаа хоол унд болон унтах цагийг дагахаас өөр аргагүй. Ази тив рүү явах гэж байгаа бол нисэхээсээ 2-3 хоногийн өмнө орой бүр унтдагаасаа нэг цагийн өмнө, харин Европ тив рүү нисэхээр төлөвлөж байгаа бол унтдагаасаа нэг цагаар орой унтаарай. Ингэснээр таны бие махбодь шинэ цагийн бүсдээ хурдан хугацаанд дасах юм аа.
Зөвлөгөө: Нисэхээсээ хэд хоногийн өмнө тухайн газрынхаа цагаар бугуйн цагаа тааруулаад тухайн орныхоо цагаар хооллож, унтаж амарч дасч байх нь амар байдаг.
10
Цусны эргэлтээ хэвээр нь хадгалаарай
Нэг газар хөдөлгөөнгүй удаан суух нь хураагуур судасны тромбоз үүсч, цус удаан гүйх нөхцлийг бүрдүүлдэг учраас бие барьсан хувцас өмсөхгүй байж, бага ч атугай хэмжээгээр хөдөлгөөнтэй байх нь чухал.
Зөвлөгөө: Аль болох сулавтар хувцас өмсч, хөдөлгөөтэй байхыг хичээгээрэй. Суудал дээрээ мөр, хүзүүгээ эргүүлэн урагшаа хойшоо болоорой.
11
Тоосонцроос зайлсхийхийн тулд агааржуулагч асаа
Хэдий хүйтэн болсон ч агааржуулагчаа битгий унтраагаарай. Агаарт 5 цагийн турш хадгалагддаг уушгины сүрьеэ, менингит өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд агаарын урсгалыг үргэлж шинэчилж байх нь чухал байдаг.
Зөвлөгөө: Хэрэв тэсэхийн аргагүй хүйтэн болбол тань руу шууд үлээхгүй нөгөө талын агааржуулагчийг ажиллуулаарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.