1
Шаардлагагүй зүйлс оронд нь бүү оруул!
Хүүхдийнхээ хөдөлгөөнд саад учруулах тоглоомтой нь хамт оронд нь бүү оруул! Энэ маш чухал зөвлөгөө шүү! Хүүхэд шөнө маш их хөрвөөдөг байна. Жишээ нь орондоо байхдаа хөрвөөгөөд нэг тоглоом дээрээ дарчихлаа гэж бодоход амьсгал тасалдах, цус боогдох зэргээр тэднийг зовоодог. Тиймээс өөрийгөө ч гүйцэд удирдаж сураагүй бяцхан хүүхэд том хүн шиг тэр нухаад байгаа зүйлээ авч чадна гэж бодож байна уу???
2
Хүүхдийн тоглоомыг сонгохдоо анхаар!
Хэт жижиг тоглоом сонгох нь эрсдэлтэй байдаг. Хүүхэд анх хорвоотой танилцахдаа бүх зүйлийг амаараа мэдэрдэг тул гарт байгаа бүх л зүйлээ амандаа хийж үзнэ. Харин жижиг тоглоомыг залгих, хоолойдоо тээглүүлэх аюултай байдаг аж. Тиймээс ч жижиг хэмжээний тоглоомуудад "хэрвээ хүүхэд хоолойдоо тоглоомоо гацаасан" бол амьсгалыг нь боохгүй зорилготой жижиг нүх гаргаж өгсөн байдаг.
3
Хүүхдээ хараа хяналтгүй орхиж болохгүй!
Дөнгөж ертөнцтэй танилцаж яваа бяцхан хүүхэд харагдсан болгон руугаа тэмүүлдэг. Халуун савтай цай ч мөн тэдний татаж үзэхийг хүсдэг, нууцлаг хүсэл шүү дээ. Тиймээс үргэлж болгоомжтой байх хэрэгтэй.
4
Байшингаа хүүхдэдээ зориулж аюулгүй болго!
Хүүхэд хөлд ороод гүйгээд ирэхээр хөл хаашаа бие тийшээ гэсэн зарчмаар явдаг. Сайн анзаараад хараад үзээрэй! Хүүхэд ихэнхдээ доошоо харж гүйдэг байна. Урдах замаа хардаггүй тул юуг ч очоод мөргөж мэднэ шүү. Ялангуяа ширээний ирмэг хүүхдийн толгойн дээр таарах нь элбэг байдаг.
5
Бор хоолонд оруулахдаа
Нялх хүүхдийг 6 сар хүрэхэд нь бор хоолонд оруулсан нь зүгээр байдаг. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны хүүхэд ямар нэгэн харшилтай эсэхийг заавал тогтоогоорой. Мөн бор хоолонд оруулж эхэлсэн бол өдөр бүр өөр хоол өгөх хэрэггүй. Нэг төрлийн хоолоо 4-5 өдөр өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхэд хоол амталж сурахад чухал байдаг.
6
Хооллохдоо анхаарах
Зарим хэнэггүй эцэг эхчүүд хүүхдийнхээ сүү, хоолыг халуун бүлээнийг л шалгалгүйгээр өгчихдөг. Энэ нь маш эрсдэлтэй бөгөөд хүүхдийн хоолой түлэгдэхээс эхлээд зөндөө муу үр дагавартай. Мөн хүүхдийнхээ хоолыг шарах шүүгээнд халааж огт болохгүйг анхаарах хэрэгтэй!
7
Тухтай унтах нөхцлийг бүрдүүлэх
Та хүүхдээ даарах байх гээд олон давхар хучдаг уу? Энэ нь хамгийн буруу зүйл юм. Хүүхэд тухтай унтах ёстой болохоос дээрээсээ хүнд юмаар даруулж унтах ёсгүй. Мөн хүүхдийг аль болох нуруугаар нь харуулж хэвтүүлж, унтуулж сургаарай! Энэ нь тэдний цаашдын хөдөлгөөнд тустай ба хүүхэд яваандаа өөрөө унтах хэв маягаа олдог.
8
Яаралтай тусламжийн дугаарыг хадгалах
Юмыг яаж мэдэхэв гээд та хэрэгтэй бүх дугааруудыг урьдчилан хадгалах хэрэгтэй шүү. Муу ёрлож байгаа юм биш ч хэрвээ таны хүүхэд хордлогод орох ч юм уу ямар нэг байдлаар бэртэхэд та самгардаж юун дугаар манатай л болно.
9
Машин барьж байхдаа
Машин барьж байхдаа урьд урьдынхаасаа илүү их анхааралтай байх хэрэгтэй. Нэгт таны хүүхдийн аюулгүй байдал таны гарт байгааг үргэлж санаж байх нь чухал. Юу гэсэн үг вэ гэвэл таны анхаарал машин барьж байхдаа 2 хуваагдах шаардлага гардаг. Үүн дээрээ нэмээд утсаар яриад байвал таны хүүхэд хэр аюулгүй байх бол? Мөн хүүхдэд зориулсан машины суудал хэрэглээрэй! Бас зөв тохиргоон дээр байгаа зэргийг шалгаарай.
10
Хүүхдээ зөв хөхүүл
Төрөөд удаагүй байгаа ээж, хүүхдийн хувьд хөхүүлнэ гэдэг амаргүй даваа байдаг. Учир нь хүүхэд хөхөө зөв амлаж сурах нь чухал юм. Та энэ талаар хүмүүсээс хэчнээн удаа асуусан ч үр дүнд хүрэхгүй л болов уу. Учир нь хүүхэд байгалийнхаа зөн совингоор хөхөө хөхөж сурдаг ба ээж нь ч мөн хөхөө өгөхдөө аль болох хөхний толгойноос гараа зайтай барьж өгөх нь чухал.
11
Хүүхдэдээ унтлагын цаг гаргаж өгөх
Хүүхэд унтах явцдаа өсдөг учраас тэдэнд өдрийн унтлагын цаг заавал гаргаж байх шаардлагатай юм. Мөн орчин тойронтойгоо танилцаад маш их ядардаг ажээ. Учир нь тэдний харж буй бүх л зүйл түүний хувьд цоо шинэ ертөнц болж харагддаг байна.
12
Нялх хүүхдийг усанд оруулах
Хүүхдийн арьс маш эмзэг, зөөлөн байдаг тул усны температур нь нэн чухал юм. Усны температурыг гараараа биш тохойгоороо шалгаж байгаарай. Мөн хүүхдээ усанд оруулж байхдаа утас руу гүйх тухай бодоод ч хэрэггүй. Хамгийн чухал дүрэм бол хүүхдээ нүднээсээ бүү салга!
13
Зөн совиндоо итгэ
Эх хүн болсон нь л бол хүүхэдтэйгээ нүдэнд харагдахгүй ямар нэгэн зүйлээр холбогддог. Үүнийг бид эх үрийн холбоо ч гэж нэрлэдэг. Хэрвээ хүүхэд уйлаад байвал түүний шалтгааныг зөвхөн эх хүн л мэдэж чадна. Хэрвээ мэдэхгүй зүйл гарвал сайн мэддэг туршлагатай хүнээс асуу. Эх хүн байна гэдэг нь хүүхэд өсгөх их сургуульд сурч байгаа хэрэг юм. Тиймээс бүсгүй танд амжилт хүсэе!