Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй!

Хүнсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнтэй уялдаж дэлгүүрийн лангуун дээр асар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөтэй байх болсон билээ. Хэдийгээр хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгон дээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмээн бичсэн байдаг ч бидний итгэж явдаг шиг тийм ч эрүүл, зуун хувь байгалийн гаралтай байдаггүй ажээ. Ингээд бидний өдөр тутамдаа худалдан авч, байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд анхаарлаа хандуулцгаая. 

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй!

1 Ургамлын тос

Хямдхан үнэтэй ургамлын тос өөртөө Омега-6-г их хэмжээгээр агуулдаг учраас удаан хугацаагаар хэрэглэвэл системийн үрэвсэл, ужиг өвчнүүдийн үндэс суурийг тавьдаг байна. Дэлгүүрт зарагдаж буй ургамлын тоснуудын дийлэнхийг нь генетикийн хувьд өөрчилсөн ургамлаас гаргаж авдаг тул цэвэр ургамлын тос биш байдаг ажээ. Тиймээс сайтар судалж үзсэний үндсэн дээр ургамлын тосоо сонгох нь таны гэр бүлийн эрүүл мэндийг хамгаална.  

Ургамлын тос

2 Рамен гоймон

Хамгийн бага мөнгөөр хоол идэх арга бол мэдээж хэрэг бэлэн гоймон идэх байдаг. Найрлагын хувьд уургийн агууламж 0, натри, калори, ханасан өөх тосны хэмжээ нэн өндрөөс гадна газрын тосны хаягдал болох Tertiary-butyl hydroquinone (TBHQ)-ийг өөртөө агуулдаг учир хүний биед тун хор хөнөөлтэй бүтээгдэхүүнд тооцогддог байна. 

Рамен гоймон

3 Тахианы шөл

Хийж байгаа хоолондоо ганцхан ширхэг тахианы шөл хийгээд л хачин сайхан амттай шөл идэх боломжтой ч энэ нь хүний биед төдийлөн сайн биш ажээ. Сахар, өөх тос, ус төрөгчжүүлсэн буурцгийн уураг, давсыг өөртөө их хэмжээгээр агуулж байдаг учраас аль болох худалдан авч хэрэглэхгүй байхыг эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Тахианы шөл

4 Гриллдэж бэлэн болгосон тахианы мах

Тахианы махыг удаан хугацааны турш амт, чанарыг нь алдагдуулалгүйгээр хадгалахын тулд хүний биед хортой олон төрлийн химийн бодисыг нэмж өгсөн байдаг. Тиймээс амьд явах хугацаагаа багасгах гээгүй л бол иймэрхүү зүйлсээс хол байсан дээр шүү. 

Гриллдэж бэлэн болгосон тахианы мах

5 Жигнэмэг

Амьдралдаа идсэн жигнэмгээ тоолбол тоймгүй их тоо гарах биз ээ. Жигнэмгийг ихэнх тохиолдолд хүүхдүүд иддэг нь санаа зовоом зүйл юм. Натри, ханасан өөх тос ихээр агуулдаг мөртлөө хүний биед хэрэгтэй эслэгийг өчүүхэн ч агуулдаггүй тул хүүхдэдээ үүнээс хойш битгий авч өгч байгаарай. Үүний оронд хийж болох өөр сонголтууд маш олон бий гэдгийг мартаж болохгүй. 

Жигнэмэг

6 Салат амтлагч

Натри, элсэн сахар, ханасан өөх тосноос бүтсэн салат амлагчийг нэг удаа идэхэд л та шууд 300 калорыг тухайн өдрийнхөө хооллолт дээрээ нэмж байдгаа мэдэх үү? Ингэж эрүүл бус хооллож байхынхаа оронд авокадо, чанасан өндөг, сүмсэнд дарсан ногоо зэргийг ашигласан нь дээр юм.  

Салат амтлагч

7 Тоорын компот

Хоолныхоо араас компот идэх сайхан байдаг ч ихэнх компотнуудад их хэмжээний элсэн сахар юмуу сахар орлуулагч агуулагдаж байдаг. Сүүлийн үед явагдсан судалгаагаар сахар орлуулагч нь хүний ходоодны микробиомд хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Хүнсний мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж жимс идмээр байгаа үедээ цэвэр жимс худалдан авч идэж байгаарай. 

Тоорын компот

8 Овьёосны жигнэмэг

Цэвэр сүүгээр хийсэн байсан ч нэг ширхэг бүртээ 17 гр элсэн сахар агуулдаг овьёосны жигнэмэг тийм ч эрүүл хүнс биш юм. Үүгээр ч зогсохгүй фруктозийн эрдэнэ шишийн сиропыг агуулдаг учир нэгийг идсэнийхээ дараа шууд л өлсөх болно. 

Овьёосны жигнэмэг

9 Нэрстэй йогурт

Жижигхэн сав бүртээ 19 грам элсэн сахар агуулдаг нэрстэй тараг нь яг үнэндээ бидний бодож байгаа шиг хүний биед ашигтай пробиотикийг агуулдаггүй ажээ. Дотор нь орсон сироп хэлбэрийн жимс, амталсан самар зэрэг нь таны бодож байгаагаас ч их хэмжээний сахарын агууламжтай. 

Нэрстэй йогурт

10 Давстай жигнэмэг

Давстай жигнэмгээс ердөө нэг атгыг идэхэд л та өдөрт авах ёстой давсны хэмжээнийхээ 25%-ийг авна. Энэ нь өөртөө цагаан гурил, төмсний гурил, артерийн судсыг бөглөдөг дал модны тос, элсэн сахар, давс болон ханасан өөх тосыг агуулдаг. 

Давстай жигнэмэг

11 Овьёос

Өөртөө янз бүрийн химийн найрлага агуулсан овьёос нь элсэн сахар, сахар орлуулагч, амт оруулагч, ус төрөгчжүүлсэн тос буюу транс тосыг агуулдаг байна. Тиймээс эрүүл аргаар овьёос хэрэглэхийг хүссэн хэн бүхэн хольцгүй овьёос худалдаж аваад жимс, самар, үл ялигхан зөгийн балаар амталж идэхийг санал болгоё. 

Овьёос

12 Газрын самрын нухаш

Тосыг нь багасгасан газрын самрын нухаш жирийн нухашнаас илүү сайн гэж бүү эндүүрээрэй. Өөх тосны хэмжээ бага хэдий ч өөртөө агуулж буй сахарын хэмжээ нь их учраас биенд сайн биш. 

Газрын самрын нухаш

13 Овьёостой талх

Энэ талхыг бидний боддог шиг бүхэл үрийн гурилаар хийдэггүй харин баяжуулсан гурилаар хийдэг. Гурилыг баяжуулах явцад түүнд агуулагддаг уургийн дийлэнх хувь нь үгүй болдог учраас хүний биед шим тэжээл багатай юм. 

Овьёостой талх

14 Хиам

Сайхан амттай болгохын тулд натри, амт оруулагч бодис болон нитратыг нэмж өгдөг учраас өдөр тутамдаа удаан хугацаагаар хэрэглэх юм бол цусны даралт ихэсч, хоол боловсруулах болон ходоод гэдэсний хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. 

Хиам

15 Маргарин

Цөцгийн тос биенд сайн биш, тэгвэл маргарин бүр ч муу ажээ. Өөртөө транс тосыг агуулдаг учраас сайн холестриныг бууруулж, муу холестриныг ихэсгэдэг. Ийм учраас маргарины оронд давсгүй жирийн цөцгийн тос, оливийн тос зэргийг хүнсэндээ хэрэглээрэй. 

Маргарин

16 Кофены сүү

Транс тос, элсэн сахар, амт оруулагч, өнгө оруулагч болон бусад олон зүйлийг өөртөө агуулдаг учраас хүний биенд яавч сайн биш юм. Үүний оронд бүйлсэн самрын сүү, наргил модны самрын сүүг нэмж амттай сайхан кофе найруулан ууж яагаад болохгүй гэж? 

Кофены сүү

17 Гүзээлзгэний чанамал

Ямар ч төрлийн жимсний чанамалд их хэмжээний калори агуулагдаж байдаг. Ерөнхийдөө бол бүх чанамал эрдэнэ шишийн сиропыг агуулдаг учраас эрүүл мэндэд муу юм. 

Гүзээлзгэний чанамал

18 Бөөрөнхий мах

Дэлгүүрийн хөлдөөгчинд байдаг бөөрөнхий мах 40 гаруй химийн бодисыг өөртөө агуулдаг гэвэл та итгэх үү? Махыг механик аргаар салгадаг ба фруктозийн эрдэнэ шишийн сироп, энзимийг нь өөрчилсөн маслоор хийдэг байна. 

Бөөрөнхий мах

19 Цагирган чихэр

Хүүхдүүдийн амтархан иддэг цагирган чихрийг жинхэнэ жимсээр биш харин өөрчилсөн хүнсний цардуул, устөрөгчжүүлсэн ургамлын тосоор хийдэг ажээ. Цагирган чихрийн цэнхэр өнгийг гаргахдаа газрын тосны хаягдлыг ашигладаг нь тун аймар зүйл юм. Цэнхэр өнгийн чихрийг хүүхэд идсэнээр хэт хөдөлгөөнтэй болдог бөгөөд бөөрний өвчтэй болох магадлал нь өндөрсдөг. 

Цагирган чихэр

20 M&M's

Хүн бүрийн идэх дуртай уг чихрийн гол найрлага болох шоколад нь жинхэнэ шоколад биш бөгөөд өөртөө хиймэл амт оруулагч, эрдэнэ шишийн сироп болон бусад олон төрлийн будагч бодисыг агуулдаг. Эдгээр хүнсний будаг нь хүүхдэд харшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг үүсгэдэг ажээ. 

M&M's

21 Резинэн чихэр

Haribo-гийн резинэн чихэр нь өөх тосгүй ч элсэн чихэр, өнгө оруулагч бодисыг их хэмжээгээр өөртөө агуулж байдаг. Нүүрс усаар баялаг, эслэг үгүй учраас идсэний хэрээр улам өлсгөдөг муу талтай. 

Резинэн чихэр

22 Зөөлөн боов

200-хан калорийг агуулдаг гэдэг ч энэ нь эрүүл мэндэд сайн гэсэн үг биш шүү. Өөртөө уураг агуулдаггүй ч элсэн сахар, өөх тосыг нэлээдгүй хэмжээгээр агуулдаг учраас биенд бас л сайнгүй. 

Зөөлөн боов

23 Хатаасан цангис жимс

Уураг ихтэй ч калори, элсэн сахар ихээр агуулдаг учраас хэтрүүлж идэх өндөр магадлалтай. 40гр хатаасан цангис жимсэнд 29 гр элсэн сахар ноогддог учраас жимс идмээр байвал хатаагаагүй жирийн жимсийг сонгох нь ухаалаг арга байх болно шүү. 

Хатаасан цангис жимс

24 Тоорын цай

Нэг сав тоорын цайнд 160 калори, 10 цайны халбага элсэн сахар агуулагдаж байдаг. Үнэхээр итгэмээргүй байгаа биз? Үүний оронд гэртээ өөрийн гараараа мөстэй цай найруулж уугаарай. 

Тоорын цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()