Таны эрч хүчийг "сордог" 7 хүнс

Өдрийн туршид таны эрч хүч хэлбэлзэж байх нь хэвийн л зүйл. Нойргүйдэл болон бухимдлын хэмжээ, дасгал хөдөлгөөн, хэрэглэж буй хоол хүнс гэх мэт хэд хэдэн зүйлс үүнд нөлөөлж байдаг. Ерөнхийдөө, ямар нэг хоол идсэний дараагаар та илүү эрч хүчтэй болгож дахин цэнэглэгдсэн мэт санагдах ёстой. Гэхдээ зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн эсрэгээрээ таны энергийн алдагдал хүргэж байдаг. Тиймээс өдрийн турш эрч хүчтэй байхыг хүсвэл дараах 7 төрлийн хүнсийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Таны эрч хүчийг "сордог" 7 хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан талх, гоймон, цагаан будаа

Үр тариа нь нүүрсхүчлээр баялаг байдаг бөгөөд хүний биед тустай энергийн эх үүсвэр болдог. Гэсэн хэдий ч цагаан талх, цагаан гоймон болон цагаан будаа зэрэг дахин боловсруулсан үр тариа нь зарим талаар муугаар нөлөөлдөг аж. Учир нь боловсруулалт хийх үеэр, үр тарианы эслэг агуулсан гадна хальсийг (хивэг) салган авдаг. Ингэснээр, дахин боловсруулсан үр тарианд агуулагдах эслэгийн хэмжээ багасч илүү хурдан биед шингэж, боловсордог байна.

Үүнээс болоод, дахин боловсруулсан үр тариагаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд цусан дахь сахарын болон инсулины хэмжээг хурдацтай өсгөж энерги алдагдахад хүрдэг. Үүнтэй харьцуулахад, бүхэл үр нь өдрийн турш эрч хүчтэй байж цусны сахарын хэмжээг тогтвортой байлгахад тустай. Дахин боловсруулсан үр тариа нь бас нэгэн чухал хэсэг болох үрийг агуулдаггүй. Үрэн дотор ч мөн адил таны энергийг зохицуулж байдаг олон төрлийн чухал шим тэжээлүүд агуулагддаг. Ялангуяа хүний биеийн энергийн эх үүсвэр болсон В амин дэмээр баялаг байдаг. Иймээс, дахин боловсруулсан үр тариа хэрэглэхээс зайлсхийх нь биед илүү шим тэжээл өгч, сульдах, энергийн алдагдал зэргээс сэргийлэх боломж олгоно.

Товчоор хэлбэл, дахин боловсруулсан үр тариа нь шим тэжээл багатайгаас гадна цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлснээр энергийн алдагдалд хүргэнэ.

Цагаан талх, гоймон, цагаан будаа

2 Өглөөний хоол /Cereals/, тараг болон элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн

Зах зээл дээрх маш олон хүнсний бүтээгдэхүүн элсэн чихэр агуулсан байдаг. Хэт их чихэр хэрэглэснээр энергийг бууруулдаг. Ихэнх хүмүүс өглөөний цайндаа эрүүл, зөв сонголт хэмээн сереал ихээр хэрэглэдэг хэдий ч ихэнхдээ санаанд хүртэл  сэргэлэн, эрч хүчтэйгээр өглөөг эхлүүлж чаддаггүй. Учир нь, ихэнх ийм төрлийн өглөөний хоолонд маш бага эслэг, нэлээд хэмжээний элсэн чихэр агуулагддаг. Үнэндээ, дийлэнх энэ төрлийн өглөөний цайнд  50% хүртэл их хэмжээний элсэн чихэр орсон байдаг. Энэхүү харьцангуй агууламж нь цусан дах сахар болон инсулины хэмжээг өсөхөд хүргэдэг ажээ.

Түүнчлэн, зарим судалгаагаар, элсэн чихрийн агууламж өндөртэй хүнс хэрэглэх тусам таны бие улам ихийг шаардах болж, энерги зарцуулах горимд ордог байна. Үүнээс сэргийлэхийн тулд, доод тал нь 4-5 гр хүртэлх эслэгийн агууламжтай өглөөний цай сонгож байгаарай. Бусад элсэн чихрийн агууламж өндөртэй өглөөний цайнд тараг, жүүс, жижиг талх зэрэг ордог. Хэрэв та үргэлж эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл эдгээрээс хол байж, элсэн чихрийн агууламж багатай хүнс сонгоорой.

Элсэн чихэр ихээр агуулсан хүнс нь энергийг өсгөхөөс илүү устгаж байдаг бөгөөд бусад төрлийн сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн идэх хүслийг өдөөж таагүй, энерги алдагдсан хэмнэлийг бий болгодог.

Өглөөний хоол /Cereals/, тараг болон элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн

3 Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа нь тайвшруулах нөлөө үзүүлдэг. Зарим хүмүүс оройн хоолны үеэр бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэх нь илүү амархан нойр хүрэхэд тустай ч гэдэг. Үнэндээ бол, согтууруулах ундаа нойрны чанар болон хугацааг бууруулснаар сайхан амрахад тань муугаар нөлөөлнө. Учир нь согтууруулах ундаа хэрэглэснээр хэдий тайвширсан мэт санагдаж, илүү хурдан нойр хүрэх ч хэрэглэсэн хэмжээнээс шалтгаалан маргааш өглөө нь сэрэхдээ эрч хүчтэй байж чадахгүй. Бага хэмжээтэй бол нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр ууснаар эрч хүчээ алдах болно. Тиймээс тохируулан хэрэглэж байгаарай. Эмэгтэйчүүд өдөрт нэг буюу түүнээс бага стандарт хэмжээний согтууруулах ундаа, эрэгтэйчүүд хоёр эсвэл түүнээс бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь тохиромжтой. Нэг стандарт хэмжээ нь 355 мл шар айраг, 148 мл дарс эсвэл 1.5 44 мл бусад төрлийн согтууруулах ундаа гэсэн үг.

Согтууруулах ундаа

4 Кофе

Багавтар хэмжээгээр хэрэглэхэд бие болон сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна, судалгаагаар кофе ууснаар Алцгэймрийн болон Паркинсоны эмгэг тусах эрсдэлийг 26-34% бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Дараачийн 18 судалгааны үр дүнд, өдөр бүр нэг аяга кофе уух нь чихрийн шижин тусах магадлалыг 7 хүртэл хувиар бууруулдаг нь харагдсан байна.

Кафейн бол кофенд агуулагддаг сэргээгч бодис бөгөөд тархины үйл ажиллагааг богино хугацаанд сэргээж, идэвхжүүлэх нөлөөтэй тул олон хүн ядарсан үедээ кофе уудаг. Байнга хэрэглэснээр, яваандаа таны бие кофены энэхүү нөлөөллөөс хамааралтай болж кофены үйлчилгээ буурч эхэлнэ. Илүү чухал нь, шим тэжээлээ зөвөөр нөхөн авахаас илүүтэй, кофеноос байнгын хамааралтай байх нь яваандаа улам ядарч сульдах үндэс болно. Хэт их кафейн таны нойронд сөргөөр нөлөөлж байдаг. Хэрэв та кофе уух дуртай бол өдөрт 4 аягаас бүү хэтрүүлээрэй .

Кофе

5 Энергийн ундаа

Эдгээр ундаанууд богино хугацаанд эрч хүчтэй болгодог гэдгийг үгүйсгэх аргагүй. Энергийн ундаа анхаарал төвлөрөлийг дэмжиж, ой тогтоолтыг 24 орчим хувиар өсгөж нойр хүрэх үед хэрэг болдог нь хэд хэдэн судалгаагаар харагдсан. Үйлдвэрлэгчид хэд хэдэн төрлийн сэргээх найрлага бүхий ундаа гаргасан байдаг  ч ихэнх нь элсэн чихэр болон кафейн агуулсан байдаг ажээ. Элсэн чихэр гэхэд л маш их хэмжээгээр буюу заримдаа нэг лааз ундаанд 10 амны халбага (52 гр) хүртэл агуулагдсан байдаг. Өмнө өгүүлсэнчлэн, элсэн чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх нь энергийг эхлээд өсгөж дараа нь огцом бууруулах үйлчилгээтэй тул өмнөхөөсөө ч илүү ядарсан мэт санагддаг. Цаашлаад, кофены нэгэн адил эдгээр ундааг байнга уух нь кафейны байнгын хамааралтай болгодог. Энэ нь ижил түвшинд сэргэж эрч хүч авахын тулд өмнөхөөсөө улам их хэмжээний ундааг уух шаардлагатай болно гэсэн үг.

Нэмж хэлэхэд, судлаачид, энергийн ундаа нь нойронд ч сөрөг нөлөөтэй гэдгийг тогтоосон байдаг. Хэт их хэрэглэвэл таны эрч хүчийг улам бууруулна. Зарим ундаанд бүр ижил хэмжээний кофеноос харьцангуй их хэмжээний кафейн агуулагддаг байна. Жишээ нь: 5-Hour Energy ундаа гэхэд 57 мл тутамд 200 мг кафейн агуулдаг нь ижил хэмжээний кофеноос 4 дахин их байгаа юм. Энэ нь энергийн ундаа байнга хэрэглэдэг хүмүүс өдөрт дунджаар 400 мг кафейн хэрэглэнэ гэсэн үг ба ингэснээр зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, уур уцаар бухимдалтай болгодог байна.

Энергийн ундаа

6 Шарсан болон түргэн хоолнууд

Түргэн хоол болон шарсан хүнс ерөнхийдөө эслэг багатай тослог ихтэй тул хоол боловсруулалтыг удаашруулж байдаг. Ингэснээр, хооллосны дараа явагддаг энерги нэмэгдүүлэх үйл явц удааширдаг. Түүнчлэн, энэ төрлийн хоол хүнс нь амин дэм, эрдэс бодис, уураг тэжээлээр дутмаг байдаг. Хэт их түргэн хоол хэрэглэснээр цатгалдах мэдрэмж төрж мөн дараагийн хэдэн цаг юу ч хийх хүсэлгүй, идэвхгүй болгодог.

Шарсан болон түргэн хоолнууд

7 Илчлэг багатай бүтээгдэхүүнүүд

Амны зугаа гаргах цаг болоход, ихэнх хүмүүс илүү эрүүл сонголт гэж үзэн илчлэг багатай бүтээгдэхүүн сонгодог. Гэсэн хэдий ч энэ төрлийн хүнсийг хэт ихээр хэрэглэх нь өдөрт хангалттай хэмжээний илчлэг авч чадахгүйд хүрдэг. Илчлэг гэдэг нь хоол хүнснээс боловсруулж авбал зохих энергийн хэмжээ юм. Хүний бие энэхүү илчлэгийг амьсгалах, бодох гэх мэтчилэн бүхий л үндсэн үйл ажиллагаандаа зарцуулж байдаг.

Мөн илчлэг нь өдөр тутам хөдөлгөөн хийхэд ч бас зарцуулагддаг бөгөөд дасгал хийснээр шатааж буй илчлэг ч бас үүнд хамаатай. Шаардагдах хэмжээнээс бага илчлэг авах нь гормоны тэнцвэргүй байдлыг үүсгэж, бодисын солилцоог удаашруулан ядрахад хүргэдэг. Үүнээс гадна хэт бага илчлэгтэй хүнс, зууш хэрэглэх нь илүү их өлсгөх бөгөөд ингэснээр дараагийн хооллолтоо хэтрүүлэн идэхэд хүрдэг.

Илчлэг багатай бүтээгдэхүүнүүд

Эрч хүчээ хоол хүнс, уух зүйлсээр дамжуулан нөхөж авах нь үр дүнтэй хэдий ч юу хэрэглэж буйгаа анхаарах ёстой. Ялангуяа, дээр дурдсан 7 хүнс болон ундааны төрөл нь таны биеийн эрч хүчийг сэргээхийн оронд улам багасгаж байдаг. Эдгээр хүнсийг байнгын хэрэглээ болгохгүй байснаар сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалах бөгөөд хэрэв та үргэлж ядарч сульдаад байвал эдгээрээс бүр мөсөн хол байх хэрэгтэй юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()