1
Нүүр цэвэрлэгээ
Арьс арчилгаагаа эхлэхээсээ өмнө заавал ч үгүй нүүрээ сайтар цэвэрлэх ёстой. Өдрийн цагаар нүүрээ цэвэрлэж, тоник түрхсэнийхээ дараагаар өдрийн тос түрхэж, араас нь нарны тос түрхэх ёстой байдаг бол унтахынхаа өмнө тоник, сэвхний тос, серум, зовхины тос, шөнийн тос гэсэн дарааллаар арьсаа арчлах нь зүйтэй.
2
Юуны өмнө нүдний будалтаа хийж гүйцэтгээрэй!
Ихэнх хүмүүс шингэн крем, пудр түрхсэнийхээ дараагаар хамгийн сүүлд нь шахуу нүдний будалтаа хийж гүйцэтгэдэг нь хамгаас буруу юм.
3
Сормуусны будаг
Нүүр будалтынхаа бусад хэсгийг хийж гүйцэтгэж байхдаа сормуусны будгаа халуун устай саванд хийж тавих юм бол будаг илүү зөөлөрч таны сормуусыг илүү үзэсгэлэнтэй харагдуулах болно.
4
Праймер ашиглах хэрэгтэй
Нүдний теннийг өдрийн турш тогтоохын тулд праймерийг түрхэх нь тун чухал юм. Праймер нь тенний зовхин дээр байх хугацааг уртасгаад зогсохгүй өнгө гаралтыг ч сайжруулдаг.
5
Тохирсон багс хэрэглэж сураарай
Будалт бүртээ тохирсон багсыг хэрэглэж занших нь таны будалтыг зөв, сайхан харагдуулах ид шидтэй байдаг гэдгийг бүү мартаарай.
6
Жирийн скоч ашиглан контур тавьж болно
Хэрэв бүсгүй та контуроо гоё тавихыг хүсч байгаа бол нүднийхээ гадна буланд жирийн скоч наахад л хангалттай.
7
Нүүр будгийн сальфетка ашиглах
Та контуроо өөрийнхөө мэдрэмжээр зурчихаад дараа нь нүүр будгийн сальфеткаар онцгүй болсон төгсгөл хэсгийг нь арилгах боломжтой.
8
Үсний хавчаар ашиглах арга ч бий
Үсний хавчаарныхаа үзүүр дээр шингэн контуроо түрхэж нүднийхээ төгсгөл хэсэгт зөөлөн дарж өгөх бөгөөд контур гарсан хэсгийг битүүлэн будаж өгсөнөөр таны нүд жавхаалаг, сэргэлэн харагдах болно.
9
Өө дарагчаар арилгавал ямар вэ?
Хэрэв та контороо илүү гаргаад зурчихсан бол өө дарагчаар арилгаад үзээрэй. Заавал контуроо арилгаад ахин будах шаардлагагүй ээ.
10
Хийгээд л байвал сурна
Хэрэв та нүүрээ будаж чаддаггүй бол орой бүр нүүрээ угаахаасаа өмнө дасгал сургуулилт хийгээрэй. Ямар ч зүйлийг сурахын тулд тухайн зүйлээ олон дахин турших хэрэгтэй байдаг шүү дээ.
11
Шингэн пудр сонгохдоо яах ёстой вэ?
Шингэн пудр авахдаа худалдагчийн үгэнд ороод л шууд худалдаад авчихаж болохгүй ээ. Харин үүний оронд шингэн пудрээс нэг хэсэг газраа түрхээд дэлгүүрээр явж, гадаа гарч, янз бүрийн гэрэлд ямар харагдаж байгааг нь анзаарч, тухайн пудрны өнгө танд үнэхээр зохиж байгаа эсэхийг шалгах нь чухал юм.
12
Нүүрний зөв хэлбэрийг хэрхэн бүтээх вэ?
Хүн бүр өөрийнхөө нүүрийг зөв хэлбэртэй болгохыг хүсдэг ч нүүр царайгаа хэрхэн яаж будвал зөв төрхтэй харагдах вэ? гэдгээ мэддэггүй. Ийм хүмүүст туслах сайн арга бол нүүрний хэлбэрт тохирсон гэрэл, сүүдрийг тавих байдаг.
13
E3 арга
Зурагт үзүүлсэний дагуу бронзерийг ашиглан будалт хийснээр таны нүүр илүү нарийхан бөгөөд эмх цэгцтэй харагдана.
14
Ядраагүй, сэргэг нүдтэй харагдацгаая!
Жирийн өө дарагчаас бага хэмжээгээр аваад нүднийхээ доод талд гурвалжлан тавьж өгсөнөөр таны нүдэн доор үүссэн хар бараан зураас арилж, илүү шинэ өнгөлөг харагдах болно.
15
Олон өнгийн өө дарагч ямар үүрэгтэй байдаг вэ?
Өө сэв, муухай хэсгээ далдлахын тулд шингэн пудрээ тавихаасаа өмнө олон өнгийн өө дарагчийг ашиглаарай. Хэрэв таны нүдний доогуур цэнхэр өнгийн хүрээ үүссэн бол улбар шар өнгийг ашиглаарай. Харин цэнхэр болон нил ягаан өнгийн хүрээ бий болчхоод байгаа бол шар, ягаан, улбар шар гэсэн гурван өнгийг хольж түрхэх хэрэгтэй. Мөн нил ягаан өнгөтэй харагдаж байгаа бол шар өнгийн өө дарагчийг түрхээрэй.
16
Олон өнгийн өө дарагч
Ногоон өнгийг улайлтанд, шар өнгийг нил ягаан болон цэнхэр хүрээг арилгахад ашигладаг. Харин нил ягаан өө дарагчийг арьсны өнгийг сайхан болгоход хэрэглэдэг бол ягааныг цагаан царайтай хүмүүс арьсныхаа өнгийг сайхан болгоход түрхдэг байна. Улбар шар өнгийг бор арьстай хүмүүс хар бараан хүрээгээ арилгахад, цэнхэр өнгийг уутанцар үүссэн газарт түрхэж хэрэглэнэ.
17
Теннээ заваартуулахгүйн тулд үүнийг ашиглаарай
Теннээ түрхчихсэн байдаг, тэгтэл таны дөнгөж сая будсан сормуусны будаг зовхин дээр чинь хүрээд теннийг чинь заваартуулчих гээд байна уу? Тэгвэл сормуусаа дөнгөж будсан даруйдаа хөмсөгний харандааны ард байдаг нарийхан багсаар сормуусаа самнаж өгөөрэй.
18
Өтгөн сормуустай болох арга
Нунтаг пудрэнд сормуусны будагныхаа багсыг дүрээд сайтар товшино. Үүнийхээ дараагаар багсаа сормуусны будганд дүрж сормуусаа дэрвийлгэн будсанаар таны сормуус хамаагүй өтгөн харагдах болно.
19
Уруулын будгаа шүдэн дээрээ наахгүйн тулд...
Час улаанаар уруулаа будаад гарсан чинь таны шүдэн дээр будаг наалдчихаад яваад байвал ямар сайн байх билээ дээ? Тиймээс та уруулаа будсаныхаа дараагаар нэг хуруугаа амандаа хийж будгаа шүдэн дээрээ наалдахгүй болгоорой.
20
Таалагдахгүй бол буцааж болно
"Sephora" брэндээс гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж аваад задалж хэрэглэсэн байсан ч хэрэв танд таалагдахгүй, таны арьсанд тохирохгүй байгаа бол буцааж өгөөд мөнгөө авч болдог.
21
Youtube сайтаас ихийг сурч болно
Хэрэв та нүүр будгийн талаар сурах хүсэлтэй ч өөрөө будаж чаддаггүй бол Youtube сайт дээрх олон зуун make-up artist-ийн хичээл, зөвлөгөөг үзэж ихийг сурах боломжтой юм шүү.
22
Эсвэл өөртөө л таалагд
Та өөртөө л таалагдаж байвал болоо шүү дээ. Заавал өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр нүүрээ будаж, бусадтай ижилхэн харагдах албагүй ээ. Үүний оронд энгийн даруухан будаад өөрийнхөөрөө байх нь дээр ч юм билүү? Таны л мэдэх хэрэг билээ.