Бодлогогүй бичсэн ганц “пост”-оосоо болж, карьертаа сэв суулгасан одууд

Орчин үед интернэт хөгжиж бидний амьдралыг ихээхэн хялбарчилж байгаа хэдий ч заримдаа цахим сүлжээг хэтрүүлэн ашигласнаар алдартнууд хүртэл нэр хүндээ алдаж байна. Тэд өөрийн үзэл бодлыг цахим хуудсаар дамжуулан, илэрхийлснээр арьс өнгөөр ялгаварлан үзэгч, ажил гологч гэх нэрийг зүүж нэр хүнд болон албан тушаалаа алдах нь энүүхэнд. Тиймээс цахим сүлжээг ухаалгаар зөв ашиглаж, өөрийн постолж байгаа зүйл дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг танд зөвлөе.

Бодлогогүй бичсэн ганц “пост”-оосоо болж, карьертаа сэв суулгасан одууд

1 Загварын ертөнц болон бодлогогүй пост

"Buro 24/7" сайтын үүсгэн байгуулагч Мирослава Дума өөрийн инстаграм хуудаснаа Оросын загвар зохион бүтээгч Ульяна Сергеенкогийн урилгыг нийтэлжээ. Тэрээр Мирославаг Парисын загварын долоо хоногт урьсан байсан бөгөөд урилган дээр Канье-Уэста болон Жей Зи нарын дуулсан дууны үг болох "To My Niggas in Paris " гэж бичсэн байна. Энэ нь тэдний дагагчдад таалагдаагүй бөгөөд тэднийг арьс өнгөөр ялгаварлан үзэгч хэмээн шүүмжилжээ.

Удалгүй Мирослава өөрийн хуудаснаас уг постыг устгаж дагагчдаасаа уучлалт хүссэн байна. Ульяна ч ялгаагүй уучлалт хүсч, зүгээр л дуртай дууныхаа мөрнөөс урилган дээрээ бичсэн хэмээн тайлбарлажээ.

Ийнхүү бодлогогүй пост хийснээр Мирослава өөрийн байгуулсан "The Tot" сэтгүүлийн захирлуудын зөвлөгөөний хурлаар орсон байна. Харин зарим загварын алдарт сэтгүүлд Ульянагийн загваруудыг өөрийн сэтгүүлдээ нийтлээгүй гэнэ.

Загварын ертөнц болон бодлогогүй пост

2 Хип-хоп дуучин үзэл бодлоо буруу илэрхийлсэн нь

Америкийн хип-хоп дуучин Азилия Бэнкс (Azilla Bank) 2016 онд Пакистан гаралтай дуучин Заян Малик (Zayn Malik)-г түүний дуунаас хулгайлсан хэмээн өөрийн цахим хуудаснаа буруутгажээ. Үүнээс гадна түүний үндэс угсааны талаар ч бичиж амжсан байна.

Үүний үр дүнд дуучин бүсгүйн твиттер хуудсыг нэг хэсэгтээ хааж, Лондонгийн " Born And Bred" хөгжмийн фестивальд оролцох эрхийг нь хассан байна. Мөн Азилиягийн тоглолтод ирэх хүмүүсийн тоо цөөрч, орлого нь багасжээ.

Хип-хоп дуучин үзэл бодлоо буруу илэрхийлсэн нь

3 Хөл бөмбөгийн клуб болон буруу тайлбар

Москвагийн хөл бөмбөгийн "Спартак" клубийнхэн өөрийн твиттер хуудаснаа Францын "Спартак" хөл бөмбөгийн клубийн бэлтгэл хийж буй бичлэгийг нийтэлж "Яг л шоколад мэт наранд хайлж байна" хэмээн тайлбар бичжээ. Хэсэг хугацааны дараа энэхүү постыг устгасан байна.

Харин хариуд нь Британийн ВВС сэтгүүл болон зурагтынхан Оросын хөл бөмбөгийн багийнхныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг хэмээн буруутгасан аж.

Хөл бөмбөгийн клуб болон буруу тайлбар

4 Модель болон эртний пост

Пакистан гаралтай Британийн модель Амена Кхан (Amen Khan) нь гивлүүртэй анхны модель, "L’Oreal"-ын нүүр царай болох ёстой байжээ. Харамсалтай нь энэхүү сурталчилгаа ард түмэнд хүрээгүй байна. Учир нь Амена 2014 онд еврей гаралтай хүмүүс болон Израилын талаар зүй бус постуудыг нийтэлж байсан гэнэ. Үүнийг түүний дагагчид болон еврей үндэстэнгүүд мартаагүй байсан тул алдартай брэндийн нүүр царай болоход хэтэрхий ёс журамгүй гэж үзсэн байна. 

Модель болон эртний пост

5 Ажлын байрны тухай азгүй наргиа

Америкийн иргэн Коннор Райли (Connor Riley) 2009 онд ажлын ярилцлагад орж тэнцсэнээр олон үндэстний "Cisco" компанид ажилд орохоор болсон байна. Энэхүү баяртай мэдээг тэрээр бусадтай хуваалцахыг хүсч, өөрийн твиттер хуудаснаа "Cisco  надад ажлын санал тавьсан. Тиймээс одоо үзэн ядмаар ажил руугаа урт замыг туулах хэрэгтэй болох нь ээ" хэмээн бичсэн байна.

Түүний бичсэн зүйлийг "Cisco" -ын ажилтан хараад "Ярилцлага авсан ажилтанд энэ талаар мэдээлэх хэрэгтэй юм байна. Ажилдаа ороогүй байж ажлаа үзэн ядаж байгаа талаар чинь тэд сонсох дуртай байх болов уу" хэмээн сэтгэгдэл бичжээ. Ингээд Коннор ажилд орж чадалгүй халагдсан гэнэ шүү.

Ажлын байрны тухай азгүй наргиа

6 Найруулагчийнхаа талаар хэлсэн оддын үг

Америкийн кино жүжигчин, "Two and a Half Men" киноны гол дүр Чарли Шин (Charlie Sheen) 2011 онд найруулагч Чака Лорриг алиалагч хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Үүнээс болоод тэрээр энэхүү олон ангит кинонд тоглох эрхээ хасуулжээ. Тэрээр "Two and a Half Men"  киноны ачаар хамгийн өндрөөр үнэлэгддэг жүжигчдийн тоонд багтсан байдаг.

Найруулагчийнхаа талаар хэлсэн оддын үг

7 Супермодель болон Хятад ресторан дахь амралт

2017 оны 2 сард супермодель Жижи Хадид (Gigi Hadid) хятад ресторанд орсон байна. Буддагийн хэлбэртэй жигнэмгийг хараад тэрээр жигнэмгийг өөр рүүгээ ойртуулж Буддаг дуурайж, бичлэг хийжээ. Энэхүү бичлэгийг түүний бага дүү Белла өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна. Ингээд Жижиг мөн л арьс өнгөөр ялгаварлан үзэгч гэх шүүмж цахим хуудсаар таржээ.

Буруу наргианаас болоод Хятадын элчин сайдын яам түүнд виз өгөхөөс татгалзсан учир тэрээр шанхайд болсон "Victoria’s Secret"-ийн шоунд оролцож чадаагүй байна.

Супермодель болон Хятад ресторан дахь амралт

8 Нийгмийн сүлжээн дэх доромжлол болон гүтгэлэг

Америкийн "Saturday Night Live" шоуны хөтлөгч Кэти Рич (Kathy Rich) өөрийн твиттер хуудаснаа АНУ-ын ерөнхийлөгчийн хүү болох Бэррон Трамп (Barron Trump) "анхны гэр сургуультан болно" хэмээн хошигносон байна. Тэрээр Бэрроныг нийгэмтэй дасан зохицоход хэцүү хэмээн үзэж гэрээрээ ном сурах болно гэсэн санааг илэрхийлжээ. Кэтигийн энэхүү хошигнол хэнд ч таалагдаагүй бөгөөд тэрээр энэ постоо устгаж, уучлалт гуйсан хэдий ч NBC суваг түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан аж.

Нийгмийн сүлжээн дэх доромжлол болон гүтгэлэг

9 Шуурхай мэдээлэл дамжуулах

  • Шинэхэн жүжигчин болох Николь Каузер (Nicole Causer) америкийн "Glee" олон ангит кинонд тоглох шалгаруулалтад тэнцсэн байна. Тэрээр энэхүү баяртай мэдээллээ бусадтай хуваалцахыг хүсч, киноны 2-р бүлгийн талаар өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Твиттийг олон ангит киноны зохион байгуулагчид харснаар Николийн кино жүжигчин болох гараа эхэлж амжаагүй дууссан байна. Учир нь тэрээр хүмүүст мэдээлэл тарааж, найруулагчаас ч өмнө олон нийтэд мэдэглэл хийсэн нь жүжигчний хувьд ёс зүйгүй үйлдэлд тооцогддог аж.
  • АНУ-ын аюулгүй байдлын хэлтсийн ажилтан Жофи Жозеф 2011 онд хуурамч аккаунт үүсгэж Барак Обамагийн засгийн газрыг муулж, улсын нууцыг задруулж байсан аж. Ийнхүү үл таних этгээдийг 2 жилийн турш хайсны эцэст түүнийг олж, ажлаас нь халжээ.

Шуурхай мэдээлэл дамжуулах

10 Эцгийнхээ ажилд хар цэг тавьжээ

Apple-ийн инженер Брук Амелия Питерсоны (Brooke Amelia Peterson) охин эцэг эхийгээ эргэхээр ирсэн байна. Эцэг нь түүнийг шинэ "iPhone X"-ийг туршиж үзэхийг зөвшөөрчээ. Тэрээр шинэхэн утасны зургийг бичлэгээр авч, iPhone X-ын аппликейшнууд ямар болохыг тайлбарлаж "YouTube" хуудсанд тавьсан байна.

Бичлэг нийтлэгдсэний дараа Apple-ийнхан бүсгүйтэй холбогдож, бичлэгээ устгахыг шаардаж, аавыг нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн хэмээн ажлаас нь халсан аж.

Эцгийнхээ ажилд хар цэг тавьжээ

Алдаа хийсэн бол нэр хүндээ хэрхэн сэргээх вэ?

  1. Цахим хуудсаа нээсэн цагаасаа эхлэн бүх мэдээллээ харж танд муугаар нөлөөлөх бүх постуудаа устгаарай.
  2. Буруу зүйл нийтэлсэн бол нэг удаа тодорхой, уучлалт гуйгаарай. Жишээлбэл: Мария Шарапова сэргээш хэрэглэсэн гэх мэдээлэлд өөрийн буруугаа хүлээж уучлалт гуйсан байдаг. Үүний ачаар Шараповаг хүн бүр дэмжиж, тэрээр нэр хүндээ хадгалж үлдсэн.
  3. Уучлалт гуйх болон өөрийгөө зөвтгөх шалтгаан хоёрыг ялгаж сураарай. Хэзээ ч өөрийгөө зөвтгөж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.
  4. Богино хэмжээний уучлалт хүссэний дараа усанд хаясан чулуу мэт алга болох хэрэгтэй. Таны постны доор сөрөг сэтгэгдэл бичсэн ч үл тоогоорой. Хэрвээ та хариулбал асуудал улам л хурцдах болно.
  5. Таныг дэмжих олны танил хүнийг олоорой. Олны танил хүн таныг нийтийн сүлжээнд дэмжвэл асуудал шийдэгдэхэд бага ч болов тустай.
  6. Ямар нэгэн муу зүйл санаагүй гэдгээ үг биш үйлдлээрээ илэрхийлээрэй. Бусад хүмүүс таны үйлдлийг харж, таны нэр хүнд бага багаар эргэн ирэх болно.

Алдаа хийсэн бол нэр хүндээ хэрхэн сэргээх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()