Таныг хэт их мах идэж байгааг илтгэх 10 шинж тэмдэг

2018-02-05, 18:27
14,812

Тун удахгүй бидний үндэсний баяр цагаан сар болох гэж байна. Айл бүхэнд орж цагаан сарын бууз, ууцны мах идсээр уурагны илүүдэлд орох магадлалтай юм. Учир нь бид энэ л үед жирийн хоолны дэглэмээсээ эрс өөр, өндөр хэмжээний уурагны агууламжтай хоол хүнс иддэг. Харин танд мах ихдэж байгааг дараах 10-н шинж тэмдгээр таньж болохнээ. 

Таныг хэт их мах идэж байгааг илтгэх 10 шинж тэмдэг

1 Шингэн алдах

Махны хэрэглээ ихэдсэнээр биед нүүрс ус дутагдаж, бие өөхний нөөцөө шатааж эхэлдэг. Үр дүнд нь бөөрөн дэхь шингэн алдагдаж бие шингэний дутагдалд ордог байна. 

Шингэн алдах

2 Ядаргаанд орох

Мах нь их хэмжээний уураг агуулдаг ба уургийн илүүдэл үүссэнээр ядаргаанд ордог байна. Тиймээс фитнессээр хичээлэж буй хүмүүс нэмэлт уураг хэрэглэж түүнийгээ шингээх дасгал хийж мөн сайн унтаж амарсаны үр дүнд булчингаа өсгөдөг аж. 

Ядаргаанд орох

3 Толгой эргэх

Хэт их мах идэж байгааг илтгэх бас нэг шинж тэмдэг нь толгой эргэх аж. Ялануяа цагаан сараар энэ нь түгээмэл ажиглагддаг. Бидний махны (уурагны) хэмжээ ихэдсэнээс болж толгой өвдөж байхад бид бурууг исгэсэн ундаанд (барашкад) чихэж толгойны эм уусаар явдаг ажээ. 

Толгой эргэх

4 Толгой өвдөх

Толгой өвдөхөд махны хэрэглээгээ багасгахыг зөвлөдөг байна. Махны хэрэглээ ихсэх үед илрэх шинж тэмдгийн нэгд толгой өвдөх ордог байна.

Толгой өвдөх

5 Зүрхний хэм алдагдах

Уургийн илүүдэл үүсэхэд зүрхний хэмд өөрчлөлт ордог байна. Тийм ч учраас өндөр настай хүмүүс болон балчир хүүхдүүдэд махны хэмжээг тааруулж байх нь чухал юм. 

Зүрхний хэм алдагдах

6 Бөөр чулуужих

Өндөр уурагтай хоол хүнс ихээр идэхэд илүүдэл кальци үүсдэг. Энэ нь бөөрөөр дамжин гадагшилдаг байна. Харин хэт их кальци ялгаравал бөөрөнд чулуу үүсгэдэг аж. 

Бөөр чулуужих

7 Сульдах

Өндөр уураг, бага карбоны улмаас булчингийн сулрал үүсч сульддаг байна. Тиймээс идээд байх тусам залхуу хүрч, сульдаж байгаа мэт санагддаг байна. 

Сульдах

8 Өтгөн хаталт

Хэт их мах идсэнээр өтгөн хатах магадлал нэмэгддэг байна. Гэдсэнд хэт их хүнд хоол хуримтлагдсанаар өтгөн хатдаг аж.

Өтгөн хаталт

9 Суулгалт

Эсрэгээрээ хүн хүний биеийн онцлогоос хамаарч суулгалт ч үүсдэг.

Суулгалт

10 Амнаас эвгүй үнэр гарах

Мах ихэдсэнээр бие дэх өөхийг шатаадаг байна. Үр дүнд нь бие дэхь карбоны хэмжээ багасч амнаас эвгүй үнэр гардаг байна. 

Амнаас эвгүй үнэр гарах

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал идэж буй махныхаа хэмжээг багасгаад үзээрэй! Мөн махнаас гадна та уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр иддэг бөгөөд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал хоол хүнснээс авч буй уурагны хэмжээгээ багасгаад үзэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()