Япончуудын итгэсээр ирсэн жихүүдэс хүргэм домгууд

2018-02-08, 16:35
12,813

Япон бол өнө эртний, урт удаан түүхийг туулж ирсэн нууцлагдмал орон билээ. Тиймдээ ч дэлхий дахин Японы эртний хууч яриа, домог, түүхүүдийг чамгүй сонирхдог. Ингээд бид уншигч та бүхэндээ зориулаад судлаач Антони Кумминсын (Antony Cummins) бичсэн "The Dark Side of Japan" номноос түүвэрлэн дараах сонирхолтой 10 баримтыг бэлтгэлээ.

Япончуудын итгэсээр ирсэн жихүүдэс хүргэм домгууд

1 Амьтны ертөнцийн ид шид

  • Япончууд үнэгийг аугаа ухаан, хүч чадлын бэлэг тэмдэг гэж үздэгээс гадна харын хүчнээс хамгаалж, тайвшруулж, анагаах увдистай гэж хэмээн итгэдэг. Шидэт үнэг 1000 нас хүрэхэд өнгө нь мөнгөлөг саарал болон хувирч, 9 салаа сүүл ургадаг гэдэг бөгөөд үүний адилаар нохой ч гэсэн гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хамгаалж, хар муу зүйлийг хөөн зайлуулдаг хэмээн шүтдэг байна. Үнэг, нохой хүнээс илүү ухаан гаргаж байгаа домог түүхүүд Японы уран зохиолд их бий. 
  • Харин эсрэгээрээ хорон санаат дорго нэгэн эмэгтэйг алаад, тухайн эмэгтэйнхээ дүрд хувирч, нөхөрт нь эхнэрийнх нь махыг идүүлсэн талаар домог байдаг.
  • Мөн шумуулыг урьд насандаа хорон муу санаатай байсан тул хожмын амьдралдаа жижигхэн шумуул болж төрөөд хүний цус сорж, асар богинохон амьдралаа дуусгаж буй талаар өгүүлсэн домог ч бас бий. 
  • Муурын талаарх нэгэн хууч яриа байдаг нь далайд живж үхсэн усан цэргүүдийн сүнс далайн давалгаатай хамт завин дээр гарах гэхэд нь завин дээрх муур дуугарч тэднийг хөөн зайлуулдаг гэж үзэн далайд гарах бүрдээ муур авч явдаг байсан гэдэг.

Амьтны ертөнцийн ид шид

2 Япон Медуза

Бүсгүй хүний жинхэнэ чанар түүний толинд туссан дүрс, сүүдэрнээс харагддаг гэлцдэг. Эмэгтэй хүний бодит төрхийг мэдэхийг хүсвэл толинд туссан дүрсийг нь хараарай. Хэрвээ дүрс нь могойн үстэй, шулам байвал түүний сэтгэл мөс шиг хүйтэн хийгээд түүнтэй учирваас огтхон ч сайныг үзэхгүй. Мөн найз эмэгтэйчүүд эелдэг гэгч нь яриа өрнүүлж байвал тэдний сүүдрийг ажиглахад ууртай могойнууд бие биенээ барьж идэх гэж байгаа мэт аяглаж байдаг. Энэ нь яг үнэндээ найз хүүхнүүд хоёр биенээ маш их үзэн яддаг гэдгийг илэрхийлэх болно хэмээн домогт өгүүлдэг.

Япон Медуза

3 Хараалын хүүхэлдэй

Хараал хүрсэн хүүхэлдэйтэй аймшгийн кино бид зөндөөг мэднэ. Харин Японд бол хүнийг хараахдаа сүрлээр хийсэн хүн дүрст хүүхэлдэйг ашигладаг байна. Сүрлээр хүний дүрс хийгээд, цаасан дээр хараах хүнийхээ нэр, насыг бичиж хүүхэлдэйдээ хадна. Дараа нь цаасан дээр нүүрийг нь зураад мөн сүрлээр хийсэн хүүхэлдэйдээ зүүнэ. Шөнө болоход хөгшин модны дэргэд очоод, толгой дээрээ 3 лаа асааж, үхэр цаг буюу 1-3 цагийн хооронд хүүхэлдэйгээ модонд хадах юм уу өлгөвөл таны хараал эзэндээ өөрөө хүрч очно хэмээдэг ажээ.

Хараалын хүүхэлдэй

4 Ку ид шид

Хятад болон Японы хамгийн аюултай ид шидийн нэг нь Ку хар дом юм. Харын шидтэн чадах чинээгээрээ хортой могой, хаздаг шавж, хортон амьтдыг цуглуулж, тагтай саванд хийгээд, ямар нэг хоол хүнс өгдөггүй байна. Үүний үр дүнд нь саванд хамгийн сүүлд амьд үлдсэн амьтан нь Ку амьтан болж, хэмжээлшгүй их шидтэй болдог гэнэ. Хорон санаат энэхүү амьтнаа хадгалж байгаад хэн нэгнийг хөнөөхөөр шийдэх үедээ тэднийг ашиглан хүч чадалтай болдог ажээ. Жишээ нь: тухайн амьтан хоолон дээгүүр явсны дараа тэр хоолыг идсэн хүн цусаар бөөлжиж үхэх, эсвэл явсан хоол нь хүний гэдсэнд ороод амилснаар идсэн хүн нь дотроосоо дэлбэрч үхдэг байна. Ингээд зогсохгүй, үхсэн хүний сүнс ид шидтэний гарт орж, дараагийн амьдралдаа ч тэдэнд захирагдах төөрөгтэй болдог ажээ. 

Ку ид шид

5 Чөтгөрийн хаалга

Японы домгуудад цаг хугацаа, зүг чигийг үргэлж оруулж өгсөн байдаг. Учир нь тодорхой нэг цагт, тодорхой зүгээс чөтгөр шулмын нөлөөтэй сүнснүүд гарч ирдэг бөгөөд тэднээс хамгаалахын тулд чухам аль зүгээс, хэзээ хамгаалах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй байдаг гэнэ. Жишээ нь: дотогшоо эргэсэн булантай байх нь сүнсийг төөрөгдөлд оруулдаг аж. Мөн хамгаалалт хэрэгтэй газруудад хамгаалах сахиус байгуулах зэрэг арга хэрэглэдэг байна. Одоо хүртэл энэхүү сүсгийг дагаж Японы хааны өргөө Эдо цамхагыг тойруулан барьсан сүм, дуган нь муу ёрын сүнснүүдээс хамгаалагддаг гэж үздэг. Эдгээр хамгаалалтын байрнууд руу галт тэргээр очих боломжтой.

Чөтгөрийн хаалга

6 Утлаганы ид шид

Өтгөн ойн дундах жижигхэн сүмээс арц, утлаганы утаа суунаглан байдаг үзэсгэлэнтэй хэсгүүд кинон дээр гардаг шүү дээ. Гэтэл энэ утлаганы утаа үнэндээ маш олон ид шид, ариун нандин зүйлсийг өөртөө агуулсан байдаг гэнэ шүү. Утлагаар үхсэн хүний биеийн эргэн тойрныг ариутгах нь түүнийг хойчийн замд амар амгалан, саад хотгор учралгүй явахад тустай гэж үздэг байна. Мөн үхсэн хүний сүнсийг дуудахад утлага хэрэглэдэг бөгөөд тухайн сүнс утаан дээр хоромхон хугацаанд үзэгдэж, яриа өрнүүлж болдог байна. Гэвч энэ хугацаа нь маш богино байдаг ажээ. Гэхдээ утлага асаахад "хүж иддэг гоблин" буюу хоол хүнс хайсан чөтгөрүүдийг өөртөө татдаг гэнэ.

Утлаганы ид шид

7 Там руу урсдаг гол

Там руу урсдаг гол буюу хойд насанд хүргэдэг гол нь Япончуудын хувьд "3 замт гол" хэмээн нэрийддэг. Энэ замаар үхсэн хүний сүнс явж, хүрэх газраа очдог байна. Муу санаа агуулан амьдарч байсан хүмүүсийг сохор хөтөч голын хоёр талаар чиглүүлэн авч явж, хөгшин шулам тэдний хувцсыг нь тайлан хулгайлж, үхсэн хүүхдүүдийг уйлуулдаг гэнэ. Харин эдгээр хүүхдүүдэд зам заагч, хамгаалагч нь гэгээнтэн Жизо бөгөөд Японд очиж байсан бол түүний хөшөө дурсгалыг та хаа сайгүй харж байсан байх. Тамын хааны туслахууд нь толь барьсан чөтгөрүүд бөгөөд толиндоо тэд хүний жинхэнэ чанарыг харж, хаашаа явуулах уу гэдгээ шийддэг байна.

Там руу урсдаг гол

8 Уйлдаг чулуу

Нэгэн цэргийн  эхнэр дайнд явсан нөхрөө хайхаар араас нь явсан боловч замдаа төөрчихжээ. Урт замын дунд тэрээр хорон муу санаатай нэгэнд хүчиндүүлж, хүүтэй болдог бөгөөд төрөх явцдаа өөрөө амиа алдсан байна. Түүний хүүг санваартан олж өсгөөд, насанд хүргэв. Харин хүү насанд хүрмэгцээ ээжийг нь хүчиндсэн хүнийг хайн олж, амийг нь бүрэлгэснээр өшөөгөө авжээ. Харин домогт бүсгүйг хүчиндсэн газрын чулуу уйлж, салхи бороотой шөнөөр эмэгтэй хүний харамсан уйлах дуу тодрон сонсогддог гэж ярилцдаг аж.

Уйлдаг чулуу

9 Сохор туульч

Эрт урьдын цагт нэгэн сохор туульчин пийпаа хөгжим тоглон, самурайн тухай үлгэр домог хуучлан хэрэн тэнэдэг байжээ. Нэгэн шөнө тэрээр эртний алдартай дайны үеийн тулааны талаар домог ярьж, дараа дараагийн өдөр нь ч гэсэн эргэн ирж үргэлжлүүлэн ярьдаг байв. Гэтэл нэгэн шөнө ойролцоох сүмийн лам нар түүнийг барин сүмдээ авчиржээ. Тэдний хэлснээр хөгшин туульчийн ярьсан түүх нь дайчин баатруудын сүнсийг сэрээн дуудаж байгаа талаар сануулав. Айж сандарсан хөгшин тэднээс тусламж гуйхын хажуугаар гадаах хүмүүс түүнийг гарч ирж, домгоо үргэлжлүүлэхийг шаардаж байлаа. Лам нар түүний чихнээс бусад хэсэгт нь мааньтай бичиг нааж өгөөд сүнс таныг харахгүй тул амар амгалан байж болно гэж захив. Сүмээс гарч явахад нь түүнийг хүлээж байсан сүнснүүд агаарт хөвөх пийпаа хөгжим, 2 чихийг л хараад, уурандаа чихийг нь толгойноос нь таслаад хаячихжээ. Учир нь лам нар хөгшин туульчийн бүх биед ид шидийн цаас наахаа мартсан байна.

Сохор туульч

10 Хайрын түүх

Эртээ урьдын цагт залуухан самурай, өөрийн хайртай эхнэртэйгээ амьдран суудаг байжээ. Гэтэл түүний эхнэр өвчин тусч өөд болжээ. Үхэхээсээ өмнө тэрээр нөхөртөө түүнийг дахин төрж, нөхрөө олтол нь хүлээгээрэй гэж хэлээд нөхрийнхөө гар дээр амиа алдсан байна. Он цаг өнгөрч, самурайн ёсоор нөхөр нь өөр айлын бүсгүйтэй гэр бүл болжээ. Хэдэн жилийн дараа түүний эхнэр, хүү 2 нь ч бас амиа алдаж, тэрээр дахин ганцаараа үлдсэн юм. Нэгэн өдөр аялж байхдаа жижигхэн дэн буудалд ирэхэд дөнгөж насанд хүрсэн залуухан бүсгүй үйлчилж байв. Залуу бүсгүй түүний хайртай байсан эхний эхнэртэй нь тун адилхан байсан тул нөхөр нь түүнээс үнэхээр мөн эсэхийг нь асуужээ. Харин бүсгүй хуучин эхнэрийнх нь хоолойгоор өмнөх амлалтаа хэлээд ухаан алдан унажээ. Дахин сэрэхдээ энэ талаар юу ч санахгүй байсан түүнийг нөхөр нь эхнэрээ болгон авч, салж хагацсан хосууд эргэн нийлсэн түүхтэй.

Хайрын түүх

11 Томиногийн там

Энэ нь нэг төрлийн яруу найраг, шүлэг бөгөөд үүнийг уншсан хүн үхдэг байна. Тус шүлгийг уншсан цаг мөчөөс эхлэн тухайн хүнд аймшигт үйл явдлууд тохиолдож, нэг ёсондоо тамд унадаг ажээ. Тиймээс ч Япончууд тус яруу найргийг уншихаас эмээж, хол байхыг хичээдэг гэнэ шүү. Энэхүү шүлгийг Ёмота Инүхико (Yomota Inuhiko) хэмээх бүсгүй зохиосон бөгөөд  "The Heart is Like a Rolling Stone" номонд хэвлэгдэж байжээ. Гэвч та үүнийг интернэтээс хайгаад олохгүй юм.

Томиногийн там

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()