1
Роб Кардашьян (Rob Kardashian), Блак Чайна (Blac Chyna) нар салсан уу?
Кардашьяны гэр бүлийнхний ганц эрэгтэй болох Роб, АНУ-ын модель Блак Чайнатай 2016 оны 4 сарын 5-аас болзож эхэлсэн билээ. Хосууд 3-н сарын дараа "Instagram" хуудсаараа дамжуулан сүй тавьснаа зарлаж, хэсэг хугацааны дараа буюу 2017 оны 2 сард салснаа мэдэгдсэн байна. Гэтэл хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ нь худал төдийгүй Кардашьяны гэр бүлийн "Keeping Up with the Kardashians" шоуны нэр хүндийг өсгөх гэсэн оролдлого хэмээжээ. Ямартай ч хосууд өдгөө хамт байгаа бөгөөд олны анхаарлыг татах гэсэндээ нэр хүнд, хайр сэтгэлээ ч уландаа гишгэсэн аж.
2
Хлое Кардашьян нь ОЖ Симпсоны мөн үү?
Кардашьяны эгч дүүсийн ээж болох Крис Женнер (Kris Jenner) хэдийгээр Хлое-ийн (Khloe Kardashian) аавыг Роберт Кардашьян гэдэг ч, энэ нь худал болох нь олон жилийн өмнө батлагдсан билээ. Зарим хүмүүс хөлбөмбөгийн тамирчин О.Ж.Симпсоныг бүсгүйн төрсөн эцэг гэж ярьдаг ч Крис энэ талаараа ганц ч үг ганхийдэггүй. Ийм болохоор л Хлое Кардашьяныг бутач хүүхэд, харин Крис Женнерийг хормой султай эмэгтэй гэж нэрлэдэг аж.
Хамгийн гол нь О.Ж.Симпсон нь Хлое-г өөрийн охин гэж огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд энэ тухай ярихыг ч хүсдэггүй байна.
3
Ким Кардашьян Парист халдлагад өртсөн нь үнэн үү?
Олон нийтийг талцуулсан энэхүү асуудлыг хүмүүс одоо ч янз янзаар ярьж, бичдэг. Кимийн цагдаад өгсөн мэдүүлэгт, тэрээр маш их айж, орилсон гэж байсан ч, бүсгүйн хажуу өрөөнд байсан хүмүүс юу ч сонсоогүй хэмээсэн нь Кимийг худал ярьж байна уу даа гэх хардлагыг хүмүүст төрүүлсэн юм. Олон нийт түүнийг элдвээр харааж, ердөө л бусдын анхаарлыг татах гэсэндээ ийм жүжиг тоглож, өөрийгөө өрөвдөлтэй харагдуулах хэрэг байсан гэж үү? гэхчлэн өөр өөрийнхөөрөө дүгнэж байв. Харин цагдаагийн байгууллагын хийсэн дүгнэлтээр "халдлага болсон нь үнэн" гэсэн мэдэгдэл гарсан нь хүмүүсийн амыг тагласан юм.
4
Ким, Канье Уэст нар салах уу?
Болзож эхэлсэн цагаасаа л олны хэл амыг дагуулсаар байгаа тэдний харилцааг ихэнх хүмүүс мөнгөний төлөөх гэрлэлт гэж хэлдэг. Хэд хэдэн удаа салж нийлж, хамтдаа папарацид өртөхдөө ч аз жаргалгүй харагддаг гэхчлэн тэднийг шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Гэвч энэ ердөө л хүмүүсийн харах өнцөг юм. Ойрын эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар хосууд тун ч дотно бөгөөд нэг нэгэндээ анхаарал тавьж, өөрөөсөө ч илүү үзэх нь бий гэнэ. Тиймээс хосууд салах нь бүү хэл, харин ч бүл нэмж, аз жаргалтай байгаа аж.
5
Хлое Кардашьяны хүүхдийн эцэг түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа юу?
Цагтаа Лос Анжелес Лэйкэрс багт мандаж явсан сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одомтой гэрлэж байсан Хлое Кардашьян дараагийн нөхрөөрөө мөн л сагсчин залууг сонгосон билээ. Клевланд Кавальерс багийн төвийн тоглогч Тристан Томпсон (Tristan Thompson)-той үерхэж, өнгөрөгч оны 12 сарын 20-нд түүний хүүхдийг тээж буйгаа зарласан. Саяхнаас Тристан түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа гэх яриа гарч байгаа ч, Хлое-ын дотны найзууд үүнийг үгүйсгэсэн юм. Тэдний хэлж буйгаар хосууд халуухан хэвээрээ байгаа бөгөөд Тристан гэрлэх санал тавихгүй удсанаар ийм яриа гарсан байх хэмээн таамаглаж байгаа ажээ. Ким ч мөн Тристаныг дүүд нь гэрлэх санал тавихыг шахаж байгаа ба хосууд удахгүй хуримын зар дуулгах биз ээ.
6
Кендалл Женнер жирэмсэн болсон уу?
Кардашьяны гэр бүлийн хамгийн хөөрхөн гэсэн тодотголтой Кендалл Женнер (Kendall Jenner) энэхүү зургийг өөрийн сошиал хуудаснаа тавьснаар түүний шүтэн бишрэгчдийн дунд Кендалл жирэмсэн боллоо гэх яриа хурдацтай тархсан юм. Тэрээр одоо NBA-ын сагсан бөмбөгийн тамирчин Блэйк Гриффинтэй үерхдэг бөгөөд ямар ч хүүхдийн яриа цухуйлгаагүй байна. Тус зургийн дор түүний жирэмсэн эсэхийг асуусан олон сэтгэгдэл байгаа бөгөөд Кендалл өөрөө үүнийг үгүйсгэснээр энэ яриа эцэс болсон аж.
7
Крис Женнер Ламар Одомыг үлдээхийг оролдсон уу?
“Keeping up with Kardashians” шоуны нэгэн дугаар дээр Крис Женнер болон Ким Кардашьян нар нэлээн ширүүн маргалддаг. Тэдний энэхүү маргаан Кимийн дүү Хлое Кардашьяний экс нөхөр сагсчин Ламар Одом (Lamar Odom)-оос эхлэлтэй аж. Одом, Хлое нар гэр бүлээ цуцлуулсан бөгөөд харин энэ талаар тэдний ээж Крис, охиндоо хандаж “Чи Одомд 2 дахь боломж олгосон нь дээр байх” хэмээжээ. Үүнийг сонссон Ким ээжийнхээ өөдөөс “Энэ үнэт зөвлөгөө чинь таныг ямар муу ээж болохыг харуулж байна. Охиндоо ийм зөвлөгөө өгдөг ээжийг би лав мэдэхгүй юм” гэж маргалдсан байдаг. Угтаа бол Крис Женнер нь Ламар Одомыг өөрийн хүргэн хэвээр байгаасай хэмээн их хүссэн боловч, энэ нь түүний санаснаар болоогүй гэдэг.
8
Жирэмсэн Хлое мэс засал хийлгэх үү?
Тун удахгүй шинэ хүн өлгийдөн авахаар зэхэж буй Хлое-ыг урууландаа силикон шахуулж, улам бүр том болгохыг хүсч байгаа хэмээн нэгэн сайтад нийтэлжээ. Энэ нь олон нийтэд маш хурдан тархаж, хүн бүр л түүнийг шүүмжилж эхэлсэн байна. Харин Хлое энэ бүхэн худал болохыг мэдэгдэж, жирэмсэн байгаа үедээ ямар нэгэн мэс өөртөө хүргэхгүй гэдгээ хатуухан хэлжээ.
9
Кардашьяны гэр бүлийнхэн Женнифер Лаурэнсд (Jennifer Lawrence) атаархадаг уу?
АНУ-ын энтертайнмент ертөнцийн хамгийн хачирхалтай нөхөрлөлүүдийн нэг нь яах аргагүй Кардашьяны гэр бүл болон жүжигчин Женнифер Лауренс (Jennifer Lawrence) нарын дотно харилцаа билээ. Ихэнх хүмүүс тэднийг бие биеэ үздэггүй гэж боддог ч Крис Женнер, Женнифер Лауренс нар үнэхээр сайн найзууд аж. Тэд үе үе хамт хооллодог ба Крис Женнер энэ тухайгаа "Тэр үнэхээр халуухан, гоёмсог шаргал үстэй яг л миний охин шиг санагддаг" хэмээсэн байна. Харин тэдний дотно байдал бусад охидод нь таалагддаггүй гэж "Radar Online" сайт мэдээлжээ. Ээж нь өөрийнхөө нь охидоос илүү өөр хэн нэгэнд сайн байдаг нь тэдний атаархлыг төрүүлдэг нь лавтай.
10
Кайли Женнер Тайгагийн хүүхдийг хүсээгүй учраас Трэвис Скоттыг сонгосон уу?
Тэдний хайрын түүх хамгийн ээдрээтэй нь гэж хэлж болохуйц юм. Ахынхаа эхнэрийн хуучин нөхөр болох реппэр Таяга (Tyga)-тай хайр сэтгэлийн холбоотой байсан Кайли эцэст нь реппер Трэвис Скоттыг сонгосон юм. Уг нь Кайли Таягагаас хүүхэдтэй болохыг хүсч байсан ч реппер залуу үүнийг хүсээгүй тул хосууд салсан гэх яриа тархаад байгаа юм. Харин өдгөө Кайли болон Трэвис Скотт нар бяцхан охиноо өлгийдөн авч, Сторми (Stormi) гэх нэр өгсөн аж.