1
Арслан
Асуудал: Хэрвээ та арсланг сонгосон бол, яг одоо ямар нэгэн төвөгтэй асуудлаас зугтахыг хүсч бас хичээж байна. Арслан нь хүч чадлын бэлэг тэмдэг бөгөөд ямар ч үүрэг хариуцлага, ял шийтгэлийг хүлээх сэтгэлийн тэнхээ, хүч танд бий. Харин үүнийгээ мэдэхгүй, зүгээр л бүхнээс зугтах нь хэтэрхий утгагүй хэрэг. Асуудлаас гарах гарцыг олох, нүүр тулах нь таны зан чанар, амьдралын зарчимд илүү тохирно.
Асуудлаас гарах арга зам: Маш төвөгтэй санагдаж, яахаа мэдэхгүй байна уу? Зүгээр л тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, хариуцлагаа үүрэх хэрэгтэй.
Зөвлөгөө: Таны амьдралдаа хийх ёстой хамгийн том өөрчлөлт бол, өөрийн хүч чадал, сэтгэлийн тэнхээгээ мэдэрч, илүү нээлттэй болох юм. Танд төсөөлөөчгүй их хүч чадал байгаа гэдгийг ойлгож ухаараарай.
2
Элсэн цаг
Асуудал: Танд яг л цаг хугацаанд гацсан мэт, өнгөрсөнд хийсэн алдаандаа харамсаж сууна. Ямар ч эрч хүчгүй, зорилго тэмүүлэлгүй болж, хий дэмий өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь таны хувьд хамгийн том асуудал.
Асуудлаас гарах арга зам: Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Нэгэнт л та хүн болон мэндэлсэн бол ховорхон олдсон боломжоо хий дэмий зүйлд зарцуулалгүй, яг одоо цагт амьдар. Ингэснээр та өмнөхөөсөө ч илүү хүчтэй болно.
Зөвлөгөө: Одооноос эхлэн зөв шийдвэр гаргаж, илүү ухаалаг байхыг хичээгээрэй.
3
Сар
Асуудал: Сарыг сонгосон хүмүүсийн хамгийн гол асуудал нь зүрх сэтгэлд болж байдаг. Тэд үргэлж өөртэйгээ зөрчилдөж, яах ёстойгоо ч ойлгохоо болино. Нойргүйдэж, олон зүйлсийг бодох нь стресст оруулж, амьдрахаас ч залхахад хүргэдэг.
Асуудлаас гарах арга зам: Хамгийн гол нь танд тайван амгалан газар хэрэгтэй. Таныг бухимдуулж, стресст оруулахгүй газрыг зорьж, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Жижиг зүйлсийг ч хүндээр тусгаж авдаг зангаасаа салах нь таны хийх ёстой хамгийн чухал бөгөөд эхний алхам юм.
Зөвлөгөө: Сэтгэл хөдлөлөө хянаж, аль болох эерэг байхыг хичээгээрэй.
4
Түлхүүр
Асуудал: Хэрвээ та түлхүүр сонгосон бол, танд хариулт хэрэгтэй болсон байна. Магадгүй та яг одоо яахаа мэдэхээ больж, хаашаа эргэж магадгүй болчихсон байж мэднэ. Мөн энэ байдлаасаа залхаж, зүгээр л бүхнийг орхиж явмаар санагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Асуудлаас гарах арга зам: Одоо үнэнтэй эвлэрэх цаг болсон. Хаашаа явахаа ч мэдэхгүй, өөртөө гутарч суугаа бол, энэ бүхнийг хэт томоор, хүндээр хүлээж авах хэрэггүй гэдгийг ойлгож, таныг хамгийн тухтай байлгах замыг л сонго. Бусдыг хэт их бодож, өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй.
Зөвлөгөө: Хаа нэг тийшээ аялж, өөрийгөө өөрчлөөрэй. Энэ нь танд олон зүйлсийг ойлгуулж, амьдралыг тань амттай болгоно.
5
Гар
Асуудал: Та эрх чөлөөгөөр дутагдаж байна. Нэгэн хэвийн уйтгартай байдлаас зугтаж, өөр шинэ зүйлсийг хүсч байгаа ч нэг л болохгүй байна уу?
Асуудлаас гарах арга зам: Сайхан бүхнийг дотроо төсөөлөхийн оронд бодитоор хэрэгжүүл. Илүү зоригтой байж, хүрээллээс гарахыг хичээгээрэй. Ингэж чадахгүй бол та тэрхүү уйтгарт хүрээндээ үүрд гацаж ч мэднэ.
Зөвлөгөө: Эрч хүчээ нөхөх аргыг олж, өөртөө үргэлж урам өгч байгаарай.