Нүдэнд туссан тэмдгээ сонгож, амьдралд тань хамгийн хэрэгтэй зүйлийг олж мэдээрэй!

Зовлон бэрхшээл гэдэг харьцангуй ойлголт. Танд хэцүү бэрх санагдсан зүйл өөр нэгэнд хялбархан, энгийн санагдаж болно. Харин эсрэгээрээ бусдад зовлон болж байгаа зүйл танд инээдтэй байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хүн хүний зовлон гэдэг зүйлийг харах мэдрэх өнцөг нь өөр байдаг. Бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэж, яг одоо танд тулгараад байгаа асуудлыг хэлж өгөхийн зэрэгцээ үүнээс гарах арга замыг зөвлөхөөр бэлтгэлээ. Та доорх 5 зүйлийг ажиглаж, өөрт хамгийн дотно санагдсан нэгийг сонгож, тайлбарыг уншаарай.

Нүдэнд туссан тэмдгээ сонгож, амьдралд тань хамгийн хэрэгтэй зүйлийг олж мэдээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арслан

Асуудал: Хэрвээ та арсланг сонгосон бол, яг одоо ямар нэгэн төвөгтэй асуудлаас зугтахыг хүсч бас хичээж байна. Арслан нь хүч чадлын бэлэг тэмдэг бөгөөд ямар ч үүрэг хариуцлага, ял шийтгэлийг хүлээх сэтгэлийн тэнхээ, хүч танд бий. Харин үүнийгээ мэдэхгүй, зүгээр л бүхнээс зугтах нь хэтэрхий утгагүй хэрэг. Асуудлаас гарах гарцыг олох, нүүр тулах нь таны зан чанар, амьдралын зарчимд илүү тохирно.

Асуудлаас гарах арга зам: Маш төвөгтэй санагдаж, яахаа мэдэхгүй байна уу? Зүгээр л тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, хариуцлагаа үүрэх хэрэгтэй. 

Зөвлөгөө: Таны амьдралдаа хийх ёстой хамгийн том өөрчлөлт бол, өөрийн хүч чадал, сэтгэлийн тэнхээгээ мэдэрч, илүү нээлттэй болох юм. Танд төсөөлөөчгүй их хүч чадал байгаа гэдгийг ойлгож ухаараарай.

Арслан

2 Элсэн цаг

Асуудал: Танд яг л цаг хугацаанд гацсан мэт, өнгөрсөнд хийсэн алдаандаа харамсаж сууна. Ямар ч эрч хүчгүй, зорилго тэмүүлэлгүй болж, хий дэмий өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь таны хувьд хамгийн том асуудал.

Асуудлаас гарах арга зам: Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Нэгэнт л та хүн болон мэндэлсэн бол ховорхон олдсон боломжоо хий дэмий зүйлд зарцуулалгүй, яг одоо цагт амьдар. Ингэснээр та өмнөхөөсөө ч илүү хүчтэй болно.

Зөвлөгөө: Одооноос эхлэн зөв шийдвэр гаргаж, илүү ухаалаг байхыг хичээгээрэй. 

Элсэн цаг

3 Сар

Асуудал: Сарыг сонгосон хүмүүсийн хамгийн гол асуудал нь зүрх сэтгэлд болж байдаг. Тэд үргэлж өөртэйгээ зөрчилдөж, яах ёстойгоо ч ойлгохоо болино. Нойргүйдэж, олон зүйлсийг бодох нь стресст оруулж, амьдрахаас ч залхахад хүргэдэг. 

Асуудлаас гарах арга зам: Хамгийн гол нь танд тайван амгалан газар хэрэгтэй. Таныг бухимдуулж, стресст оруулахгүй газрыг зорьж, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Жижиг зүйлсийг ч хүндээр тусгаж авдаг зангаасаа салах нь таны хийх ёстой хамгийн чухал бөгөөд эхний алхам юм. 

Зөвлөгөө: Сэтгэл хөдлөлөө хянаж, аль болох эерэг байхыг хичээгээрэй.

Сар

4 Түлхүүр

Асуудал: Хэрвээ та түлхүүр сонгосон бол, танд хариулт хэрэгтэй болсон байна. Магадгүй та яг одоо яахаа мэдэхээ больж, хаашаа эргэж магадгүй болчихсон байж мэднэ. Мөн энэ байдлаасаа залхаж, зүгээр л бүхнийг орхиж явмаар санагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. 

Асуудлаас гарах арга зам: Одоо үнэнтэй эвлэрэх цаг болсон. Хаашаа явахаа ч мэдэхгүй, өөртөө гутарч суугаа бол, энэ бүхнийг хэт томоор, хүндээр хүлээж авах хэрэггүй гэдгийг ойлгож, таныг хамгийн тухтай байлгах замыг л сонго. Бусдыг хэт их бодож, өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй. 

Зөвлөгөө: Хаа нэг тийшээ аялж, өөрийгөө өөрчлөөрэй. Энэ нь танд олон зүйлсийг ойлгуулж, амьдралыг тань амттай болгоно. 

Түлхүүр

5 Гар

Асуудал: Та эрх чөлөөгөөр дутагдаж байна. Нэгэн хэвийн уйтгартай байдлаас зугтаж, өөр шинэ зүйлсийг хүсч байгаа ч нэг л болохгүй байна уу?

Асуудлаас гарах арга зам: Сайхан бүхнийг дотроо төсөөлөхийн оронд бодитоор хэрэгжүүл. Илүү зоригтой байж, хүрээллээс гарахыг хичээгээрэй. Ингэж чадахгүй бол та тэрхүү уйтгарт хүрээндээ үүрд гацаж ч мэднэ.

Зөвлөгөө: Эрч хүчээ нөхөх аргыг олж, өөртөө үргэлж урам өгч байгаарай. 

Гар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()